Монголчуудын хамгийн өргөн дэлгэр тэмдэглэдэг цагаан сарын баяр хаяанд иржээ. Эдгээр өдрүүдэд ахмад настнуудад маань хүлээж авах зочин их, түүнийгээ дагаад бэлдэх ажил ч дуусахгүй. Энэ үед тэд маань хамгийн их ядарч ачааны хүндийг үүрдэг билээ. Тэгвэл энэ цагаан сараар ээж аав, эмээ өвөөгөө тэс өөрөөр баярлуулж илүү хэрэгцээтэй бэлэг өгөхийг хүсэж байвал энэ нийтлэлээс санаа аваарай.
Аяллын эрхийн бичиг
Цагаан сарын ид бужигнаан дууссаны дараа тэднийгээ аялалд явуулбал ямар вэ? Бүр тэр бэлгээ шинийн нэгэнд золгохдоо өгвөл илүү дурсамжтай байж болох юм. Хамгийн гол нь эцэг эхийгээ аялуулахдаа тэдэнд таарсан хөтөлбөртэй аяллыг сонгох нь чухал. Учир нь судалгаагаар нас ахих тусам хүмүүсийн стресс даах чадвар буурч, орчны огцом өөрчлөлтөд мэдрэмтгий болдог гэнэ. Тиймээс тэднийгээ аль болох богино хугацаанд их юм үзүүлэх гэхээс илүү ядраалгүйгээр өөр орчинд байх боломжоор нь хангах хэрэгтэй.

Аялал захиалахыг хүсвэл энд дараарай.
Тэгвэл яг ийм хөтөлбөр бүхий аяллыг New Juulchin Tours зарлажээ. Ахмадын аялал буюу Хятадын Хайнан арал руу аялах долоо хоногийн уг аялал нь 2-р сараас эхлэн хамгийн хямд үнийг санал болгож байгаа юм. Хятадын хамгийн өмнөд хэсэгт байрладаг Саньяа арал нь дулаан, таатай уур амьсгалтай ба өвлийн улиралд дундаж температур +20-25 хэм байдаг.
Аяллын хөтөлбөрийг харвал зөвхөн амрахад зориулагдсан гэдэг нь илэрхий. Аяллын эхний өдөр буудалдаа байрлан амраад хоёр дахь өдрөөс эхлэн сувд, торгоны дэлгүүр, усан онгоцны тайван аялал, загасны тосны музей, уламжлалт анагаах ухаантай танилцах аяллууд гээд биеийн хүч шаардахгүй хэр нь анхаарлыг нь татах, хэрэгцээтэй хөтөлбөрийг багтаасан байна. Үнэ өртгийн хувьд 7 шөнө, 7 хоногийн бүрэн хөтөлбөртэй аялал 2,290,000₮ байгаа нь харьцангуй төсөр. Үүнд хоёр талын нислэгийн билет, зочид буудал, хоол, үзвэр, унаа, монгол хэлтэй хөтөч багтсан.
Гэр цэвэрлэх үйлчилгээ
Гэр цэвэрлэх үйлчилгээ
Өвөл нь онд мэнд орж, хавар цагийг угтан авахдаа өнгөрсөн оны хир буртгаас салах нь зүй хэмээн үзэж монголчууд эртнээс л гэр орноо тохинуулдаг байжээ. Гэсэн ч хотын амьдралд дассан бидэнд цагаан сарын цэвэрлэгээ дарамт болдгийг нуух юун. Тэр дундаа ахмадууд маань шал арчих, хивс, цонхоо угаах, хүнд тавилга өргөх зэрэг гэрийн ажил хийж биедээ хэт хүчтэй ачаалал өгөх нь бүр гэмтэл авах эрсдэлийг хүртэл нэмэгдүүлдэг. ДЭМБ-ын ахмад настны гэмтлийн талаарх тайланд дурдсанаар, гэр ахуйн осол, ялангуяа халтирч унах, хүнд зүйл өргөхтэй холбоотой гэмтэл нь 60-аас дээш насныхны дунд хамгийн түгээмэл тохиолддог ослын нэгт ордог.
Тиймээс тэднийхээ баярын ачааллыг бага ч болов багасгаж баяраас өмнө цэвэрлэгээний байгууллагаар гэрийг нь цэвэрлүүлж өгөөрэй. Зах зээл дээр цэвэрлэгээний үйлчилгээ 1 м² тутамд ойролцоогоор 4,000-7,000 төгрөгийн хооронд хэлбэлздэг. Өөрөөр хэлбэл, 60 м² орчим байрны бүрэн их цэвэрлэгээ дунджаар 240,000-420,000 төгрөгийн үнэтэй байна гэсэн үг. Энэ нь нэг удаагийн хэт их зардал мэт харагдаж болох ч, тэдний санаа, сэтгэл, биеийг нь амраахад жинхэнэ тус болох бэлэг байх болов уу.
Эсвэл ганцхан удаагийн цэвэрлэгээнд мөнгө үрмээргүй байвал тэдэндээ орчин үеийн ухаалаг цэвэрлэгээний төхөөрөмжүүдийг бэлэглэж бас болох юм. Робот тоос сорогч, шал арчигч, агаар цэвэршүүлэгч зэрэг нь зөвхөн баярын өмнө бус дараа нь ч гэсэн хэрэглэгдэх үлдэцтэй бэлэг байх нь гарцаагүй.

Гэр бүлийн зураг
Монгол гэр бүл нэг жил гэр бүлээрээ зургаа авхуулчхаад түүнээс хойш төдийлөн хамтдаа цуглаж, зориулж зургаа авхуулдаггүй шүү дээ. Тэгвэл аав ээжтэйгээ илүү дурсамжтай зүйл хийнгээ нэг өдрийг утга учиртай өнгөрүүлэхийг хүсвэл тэдэнтэйгээ хамт зургаа авхуулж мөнхлөөрэй.
Нас ахих тусам хүний харьяалагдах нийгмийн хүрээлэл аажмаар багасаж, өдөр тутмын харилцаа хязгаарлагдах хандлагатай болдог. АНУ-ын Үндэсний Ахмадын Эрүүл Мэндийн Институт (National Institute on Aging)-ийн судалгаагаар ахмад настнуудын 20-30 хувь нь тогтмол ганцаардал мэдэрдэг, харин ганцаардал нь сэтгэл гутрал, ой тогтоолтын доройтол, бүр зүрх судасны өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг хэмээн тогтоосон байдаг. Тиймээс хэдэн сардаа нэг ч бай хамаагүй тэдэнтэйгээ цагаа хамтдаа өнгөрүүлэх боломжоос бүү хойш суугаарай. Ялангуяа цагаан сарын баярын дараа уур амьсгал хараахан гараагүй байгаа цагт гэр бүлээрээ зураг авхуулбал цаг үеийн хувьд ч тэр илүүтэй тохирох болов уу.
Массажинд оруулах

Цагаан сарын баяр нь удаан суух, аяга таваг угаах, цай чанах гээд хөдөлгөөн ихтэй байхын дээр олон хүнтэй харилцах шаардлагатай болдог үе. Мэдээж аав ээж нар маань ядарлаа гэж гомдоллохгүй ч баяр дууссаны дараа хуримтлагдсан ачааллаас болж нуруу, мөр, хөлөөр нь өвдөх тохиолдол бий.
Тиймээс цагаан сарын дараа нөхөн сэргээх бариа, массажинд оруулж алжаалыг нь тайлах бэлэг бэлэглэхэд тохиромжтой. Клиник судалгаагаар тогтмол массаж нь булчингийн хөшингийг багасгаж, тухайн хэсгийн цусны урсгалыг нэмэгдүүлж, зовуурийг бууруулдаг болохыг тогтоосон байдаг. Үүн дээр нэмээд массаж хийлгэсний дараа стрессийн гормон болох кортизолын түвшин хүртэл буурдаг. Гэхчлэн өөр олон сэтгэл шингэсэн хэрэгцээтэй бэлгүүдийг эцэг эх, азай буурлууддаа бэлэглээрэй.
Ирж буй Сүрээр дарагч хэмээх гал морин жилдээ сайхан шинэлээрэй.

Сэтгэгдэл бичих (1)


Х Хулан 2026.02.11 103.11.193.237
Өмнө нь Нью Жуулчин Турс аар аялаж байсан. Туршлагатай байгууллага болохоор их таалагдсан болохоор аав ээжийгээ аялуулнаа.