Шинэ жил ойртсон эдгээр өдрүүдэд хайртай хүмүүсээ баярлуулах догдлом мэдрэмж төрөхийн сацуу бэлэг сонголттой холбоотой хөнгөхөн дарамт төрдөг нь нууц биш. Төрсөн өдөр, тэмдэглэлт баяруудаас ялгаатай нь шинэ жил бол зөвхөн баярлаад өнгөрөх бус хуучин оноо үдэж, шинэ бүхнийг эхлүүлж буй утга учиртай үе учраас хүн бүхэн л илүү дурсамжтай бэлгийн эрэлд гардаг биз ээ. 

Жишээлбэл, шинэ гар утас авмагцаа баярладаг ч хэдхэн долоо хоногийн дараа тэр мэдрэмж бүдгэрдэг. Шинэ хувцас бол бүр ч хурдан “байдаг л зүйл” болж хувирдаг шүү дээ. Материаллаг зүйлс бэлэглэх нь богино настай болсон энэ цагт хайртай хүмүүстээ хамгийн хэрэгтэй, мартагдашгүй “даацтай” бэлэг өгөх вэ? гэж шаналж яваа бол уг нийтлэлийг дуустал нь уншаарай. 

Эх сурвалж: The New York Times

Яагаад бид ямар ч бэлгээс хурдан уйддаг вэ? 

Эд зүйлс байнга харьцуулагдаж, үнэлэгдэж, хүлээлттэй тулгарч, эцэстээ солигддог учраас үнэ цэнэ шингээхэд бэрх. Эдгээр нь хэрэггүйдээ бус, харин хүний сэтгэл хөдлөлийг удаан хугацаанд өдөөж чаддаггүйн улмаас үнэ цэнээ алддаг хэрэг л дээ.

Тийм ч учраас хүмүүс өнгөрсөн шинэ жилээр яг юу бэлгэнд авснаа мартах нь элбэг боловч хаана байсан, хэнтэй хамт байсан, ямар мэдрэмж төрж байснаа тод санаж үлддэг. Хүний тархи эд зүйлийг хадгалахаас илүүтэй түүхийг эргэн санахдаа гаргууд.


Эх сурвалж: The New York Times

Энд жаахан судалгаа дурдах хэрэгтэй болно. Нобелийн шагналт сэтгэл судлаач, эдийн засагч Даниел Канеман хүний сэтгэлгээний хоёр өөр “би”-гийн онолыг гаргасан байдаг. Тэрээр амьдралыг хүлээн авч, үнэлэх үйл явц нэгэн зэрэг биш хоёр өөр түвшинд ажилладаг гэж үздэг. Ингэхдээ хоёр “би”-г “туулж буй би” (experiencing self) болон “дурсаж буй би” (remembering self) хэмээн хуваажээ.

“Туулж буй би” нь яг тухайн мөчид юу болж байгааг мэдэрч байдаг. Энэ үед бид тухайн цаг мөчдөө тав тух, таашаалын мэдрэмжийг шууд хүлээн авдаг. Жишээлбэл, шинэ эд зүйл барьж үзэх, анх удаа хэрэглэж үзэх үед төрөх баяр хөөр бол “туулж буй би”-гийн мэдрэмж. Гэвч энэ мэдрэмж богино настай. Учир нь тархи шинэ өдөөлтөд хурдан дасан зохицдог тул эд зүйлс удалгүй энгийн болж хувирдаг нь ийм учиртай.

Харин “дурсаж буй би” нь амьдралыг шууд бус, дурсамжаар дамжуулан үнэлдэг. Энэ “би” тухайн мөчийг бүхэлд нь хадгалж чаддаггүй, харин онцлох хэсгүүдийг буюу оргил мэдрэмжүүдийг нь сонгож үлдээдэг. Өөрөөр хэлбэл, бид нэг туршлагыг бүхэлд нь бус, харин хамгийн хүчтэй мэдрэмж төрсөн мөч болон төгсгөлийг нь л санаж үлддэг гэнэ.

Мартагдашгүй шинэ жилийн бэлэг юу вэ?  

Дурсамжид үлдэж, цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэн нь улам нэмэгддэг бэлгүүдийн нэг бол аялал. Аялах үед хүн өөр соёл, шинэ орчин, урьд өмнө мэдэрч байгаагүй мэдрэмжүүдийг мэдэрдэг шүү дээ. Тэр ч утгаараа илүү утга учиртай оны төгсгөлд өгөх бэлгүүдээс хамгийн өвөрмөц нь байх болов уу.

Гэхдээ энэ төрлийн бэлгийн өгөхөөсөө илүү яаж өгөх нь чухал. Хэн нэгэнд аяллыг нь урьдчилан төлөвлөж, өмнөөс нь бүгдийг нь шийдэж өгөх нь заримдаа баярлуулахаасаа илүү дарамт болох эрсдэлтэй. Тиймээс аяллын бэлгийн карт яг тохирно. Энэ нь бэлэг авч буй хүнд хаашаа, хэзээ аялахаа өөрөө сонгох эрх чөлөөг нь үлдээхийн сацуу үнэ цэн нь үргэлж өсөх мартагдашгүй бэлэг болдог.

Жилийн дараа хүмүүс өнгөрсөн ондоо эргэцүүлэн дүгнэхдээ эд зүйл биш, харин туулж өнгөрүүлсэн мөчүүдээ л санаж үлддэг шүү дээ. Хаана очсон, юу мэдэрсэн, хэн болж өөрчлөгдсөн зэргийг үнэлж нэг жилээ хэмждэг. Тиймээс хайртай хүмүүстээ өгөх хамгийн гоё бэлэг бол маргаангүй аялал.

Тэгвэл New Juulchin Tours шинэ жилийн баярыг тохиолдуулан аяллын эрхийн бичиг худалдаанд гаргажээ. Хэрэв та энэ жил гэр бүл, найз нөхдөдөө жинтэй бэлэг өгөхөөр хайж байвал энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.