Дундад зуунаас эхлэн Европт бялуу нь язгууртнуудын баярын ширээний салшгүй хэсэг болж, улмаар XIX зуунд жигнэх технологи хөгжихийн хэрээр олон нийтэд түгэн дэлгэрчээ. Улмаар бялуу амттанаас гадна аливаа баярыг хуваалцах нэгэн уламжлал болон тогтсон аж. Тиймдээ ч өдийг хүртэл ямар ч баярын ширээний тэргүүнд залардаг хүнс бялуу хэвээр буй.
Тэр дундаа шинэ жилийн үдшийг амтат бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй, гэхдээ үй олон сонголт дундаас хайртай хүмүүстээ хамгийн амттай бөгөөд эрүүлийг нь сонгохдоо юунд нь анхаарах хэрэгтэйг энэ нийтлэлээр сонирхуулъя.
1. Хэт чихэрлэг бялуунаас татгалзах нь
Хэт их сахар нь амтлах хугацааг богиносгодог гэдгийг мэдэх үү? Хүний амтлах мэдрэхүй их хэмжээний сахарт хурдан дасдаг учраас бялууг амсмагц амт нь хэчнээн таатай байсан ч хэсэг хугацааны дараа хүнд санагдаж эхэлдэг.
Цөцгийн тос, крем, өндөг зэрэг бялууны орцууд нь хэлэн дээр бүрхүүл үүсгэж, сахрын амтыг аманд илүү хожуу мэдрүүлдэг гэнэ. Тухайлбал хар шоколадны бага зэрэг гашуун амт, жимсний хүчиллэг зэрэг нь хэт чихэрлэг биш учраас идсэнээс хойш тэр дор бялууруулалгүй илүү удаан хугацаанд таашаал өгдөг.
Тиймээс баярын бялуугаа сонгохдоо хэт чихэрлэг бус, харин илүү шоколад, earl grey гэх зэрэг цай, жимсний орцтой бялууг сонговол илүү тохиромжтой.
2. Бялууны бүтцийг орцоор нь шинжих нь
Зөөлөн чийглэг бялуунд дургүй хүн бараг байхгүй болов уу.
Харин эл бүтцийг уураг, өөх тос, жигнэлтийн зөв горим бий болгодог. Тухайлбал зарим орц нь жигнэх явцад чийгийг амархан алдаж, бялууг хурдан хатааж, жаахан ил тавихад л зүссэний дараа үйрээд байдаг. Үүний нэг шалтгаан нь хэт их хэмжээний цагаан гурил. Цагаан гурилд агуулагдах уураг нь бялууг жигнэх үед глютен үүсгэж, чийгийг гадагш алдах хандлагатай байдаг. Ялангуяа гурилын хэмжээ хэт их байвал бялуу богино хугацаанд хурдан чийгээ алддаг гэсэн үг.
Хоёрдугаарт, зөвхөн өндөгний цагаан ихээр ашиглах. Өндөгний цагаан уургаар баялаг тул бялууны бүтцийг бүрэлдүүлэхэд оролцдог, гэхдээ өндөгний цагаан хэсэг нь өөх тос багатай байдаг учраас бялууг хурдан хатахад мөн нөлөөлдөг аж.
Нөгөөтээгүүр маш бага өөх тос агуулсан хэр нь янз янзын хүнсний орлуулагч орсон жор бүхий бялуунаас татгалзаарай. Учир юу вэ гэвэл цөцгийн тос, тослог крем, чихэр зэрэг зөвхөн амт өгөхөөс гадна өөртөө чийг татдаг шинж чанартай тул илүү чийглэг, таатай бүтцийг бий болгодог байна.
3. Харагдах байдалд анхаарах нь
Хүн хоолыг амтлахаас өмнө нүдээрээ таашаадаг гэдэг дээ? Тархи хоолыг харахдаа амтыг нь урьдчилан таамагладаг, нэг ёсондоо бид хэчнээн зүйлсийг бодитоор дүгнэхийг хичээсэн ч харагдах байдал нь сэтгэлзүйн түвшинд биднийг аль хэдийн чиглүүлчихсэн байдаг гэсэн үг.
Өнгө, хэлбэр, тэгш хэм нь хамгийн хүчтэй нөлөөлдөг хүчин зүйлсийн нэг. Хэт тод, хурц өнгө, хэт их чимэглэл зэрэг эхэндээ сонирхол татах боловч идэхээс өмнө амтлах хүслийг бууруулдаг талтай. Түүнчлэн хэт их чимэглэл нь амтны хүлээлтийг буруу тийш залах нь бий. Олон давхар, гялалзсан олон элементүүд нь тархинд бялууг нялуун байх магадлалтай гэх төсөөлөл үүсгэдэг. Ингэснээр амсахаас өмнө бялууруулсан мэдрэмж төрүүлдэг.
Тиймээс баярын өдөр аль болох байгалийн төрхөөр нь, өөрийнх нь бүтэц, өнгө, амтыг илэрхийлсэн бялууг сонгох нь илүү тохиромжтой. Цөцгийн цагаан өнгө, шоколадны гүн бор, жимсний байгалийн өнгө зэрэг нь амтыг илүү бодитоор төсөөлүүлэхэд тусалдаг.
4. Мэргэжлийн, туршлагатай бэйкерид даатгах нь

Эдгээрээс хамгийн чухал нь бялууг хаанаас захиалах шийдвэр юм. Тодорхой стандарт, арга барил, уламжлалыг дагуу үйлдвэрлэл эрхэлдэг нарийн боовны газрыг сонгох нь сэтгэлд амар бөгөөд аюулгүй.
Нарийн боовны газрууд бялууг амраах, хөргөх, савлах үе шатыг нарийн тооцоолсон горимоор хийдэг. Ингэснээр бялууг амтлах үед хамгийн таатай амт, бүтэцтэйгээр эздэдээ очдог хэрэг. Харин энэ үйл явцыг хөлдөөж урьдаас бэлдсэн эсвэл мэргэжлийн бус бэйкерид даатгах нь эрүүл мэндийн эрсдэл дагуулах магадлалтай. Тиймээс стандартын дагуу Монголдоо бялууг урлаж, үйлдвэрлэж буй чанарын шаардлага хангасан газрыг сонгох нь чухал.
PAUL Bakery Mongolia нь дэлхий даяарх дэлхийд алдартай PAUL брэндийн стандартын дагуу Франц нарийн боовны соёлыг нэвтрүүлж байгаа билээ. Тэртээх 1950-аад онд анх бялуу үйлдвэрлэж байсан PAUL Bakery нь өдгөө эл жорыг олон улсын салбарууддаа нэвтрүүлдэг. Тухайлбал PAUL Bakery-гийн Монгол Улс дахь салбар францын улаан буудайг бүх бүтээгдэхүүндээ ашигладаг. Түүнчлэн ямар ч бүтээгдэхүүндээ далдуу модны
тос ашигладаггүй ба өнгө будаг орлуулагчгүй, дээд зэргийн орц найрлагыг сонгож бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг онцлогтой.
Ташрамд дуулгахад тэд удахгүй болох шинэ жилийн баярт зориулсан бялууны захиалга авч эхэлсэн байна. Бялууны менютэй энд дарж танилцаарай.

Сэтгэгдэл бичих

