Дор хаяж дөрвөн төлбөрийн шийдэл санал болгодог цахим худалдааны платформд 100 хэрэглэгч тутмын 67 нь худалдан авалтаа амжилттай хийж дуусгадаг бол ердөө нэг төлбөрийн сонголттой платформууд төлбөрийн олон сонголтгүйгээсээ болоод 100 хэрэглэгч тутмынхаа 46-г алдаж байдаг юм байна. 

Цахим худалдааны платформ дахь худалдан авалтын үйл явц хэрэглэгчдэд хүртээмжтэй, сэтгэл ханамжтай байх тал дээр төлбөрийн цогц шийдлүүд хэрхэн “ажлаа хийдэг” талаар бодит жишээг танилцуулахын зэрэгцээ “шоппичдод” зориулсан шинэ, таатай мэдээг хүргэхээр бэлдлээ.


shoppy

Хувийн туршлагаас үзэхэд, ёстой л ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь Shoppy-д байдаг. Бараа бүтээгдэхүүний төрөл, үйлчилгээний хүртээмжээрээ бидний эчнээ танил болсон цахим худалдааны тэргүүлэгч платформ болох Shoppy нь төлбөрийн өргөн сонголт, уян хатан нөхцөлийг санал болгодог гэдгийг бид хэдийнээ мэднэ. Тухайлбал, урьдчилгаа болон шимтгэлгүй нөхцөлөөр Storepay, Toki, Pocket, Simple аппуудыг ашиглан хувааж төлөх боломжтойгоос гадна Худалдаа Хөгжлийн банкны цахим зээлийн тусламжтайгаар мөн л урьдчилгаагүй, 30 хүртэлх сарын хугацаанд лизингээр төлж болох юм.

+

Shoppy хэрэглэгч нартаа улам ойртож, худалдан авалт болон төлбөрийн шийдлийг илүү нээлттэй болгох үүднээс дахин нэг төлбөрийн нөхцөлийг эгнээндээ нэгтгэжээ. Тодруулбал, Shoppy-гоос худалдан авалт хийхдээ OmniWay-ээр төлбөрөө төлөх боломжтой болсон байна.

Тус финтек нь зээлийн эрхийн өндөр тогтоолт, эргэн төлөлтийн хамгийн урт хугацаатай гэдгээрээ зах зээлд ялгардаг. Хамгийн том онцлог нь хүүгүй хувааж төлөх нөхцөл болон лизингийн боломжийг аль алийг нь санал болгодог. OmniWay-ийн хамгийн бага хүүтэй лизингийн үйлчилгээ нь урт хугацаанд, сарын бага төлөлт, хүү хуримтлуулах нөхцөлтэйгөөр худалдан авалт хийх боломж олгоно.

Зээлийн бүтээгдэхүүнүүд:

- Хүүгүй хувааж төлөх

- Хүүтэй зээл

- Банкны данс руу шууд мөнгө авах

Харин хэрэглээ талаасаа ашиглахад хялбар, мөн хиймэл оюуны тооцооллоор хоёр минутын дотор зээлийн эрхээ тогтоолгохоос гадна апп дотроо 200 гаруй дэлгүүртэй тул тэдгээр бараа бүтээгдэхүүнээс сонголтоо хийх, эсвэл зээлийн эрхээ мөнгөн дүнгээр нь данс руугаа авах ч боломжтой.



omniway

Shoppy-д OmniWay нэмэгдсэнээр сагслаад үлдээсэн хүслийн жагсаалтаа гүйцэлдүүлэх боломж тэлэх бөгөөд 12 хүртэлх сарын хугацаанд тогтмол бага төлөлт хийх боломжтой тул орлогын хэлбэлзэлтэй хэрэглэгчдэд мөнгөний урсгалыг нь зөөлрүүлэхэд тусална. Мөн хуваан төлөх болон лизинг нэг дор багтсан үйлчилгээг хэрэглэснээр наанадаж хэрэглээ, дижитал ашиглалтын замналыг богиносгоно, цаанадаж хаана, хэдэн зээлтэй вэ гэсэн төөрөгдөл үүсэхээс сэргийлж, төлбөрөө удирдахад хялбар болгоно.

Мөн мэдээж финтек болон цахим худалдааны платформ бараа үйлчилгээний шалгуур өндөртэй, буцаалт тэргүүтэй хэрэглэгчид чиглэсэн бодлогууд нь тодорхой байдаг тул худалдан авалтын үйл явц болон бараа бүтээгдэхүүний чанарын шаардлагад хэрэглэгчийн өмнөөс хяналт тавьж өгнө гэсэн үг.

Төлбөрийн сонголт нэмэгдэх нь бидэнд боломжоороо биш хүссэнээрээ худалдан авалт хийх нөхцөлийг бүрдүүлэх хэдий ч эрсдэлээ тооцоолж, бодолтой алхам хийхээ бүү мартаарай. Энэ нь нэг талдаа санхүүгийн дарамт нэмэгдэж, эргэн төлөлт саатах, сэтгэл хөдлөлдөө автан хэт их зарцуулалт хийх зэрэг таагүй үр дагаварт ч хөтөлж болох юм.



Ташрамд дурдахад, Shoppy, OmniWay нар хамтралынхаа хүрээнд “Хүслийн захиалга” урамшууллыг зарлаж, гацуур мод, Shoppy-ийн бэлгийн карт, агаар цэвэршүүлэгч, тоос сорогч, супер азтан болох Хайнан руу хосоороо аялах эрх гэсэн таван бэлгийн эздийг шалгаруулж байгаа гэнэ. Эдгээрээс гацуур модны азтан нь өнгөрөгч мягмар гарагт тодорсон тул үлдсэн дөрвөн бэлгийн эзэн болох боломж хүн бүрд үлдээд байна.

OmniWay-д бүртгэл үүсгэсэн байх, авахыг хүссэн бэлэгтэйгээ холбоотой захидал бичиж илгээх гэсэн энгийн шаардлагуудыг хангасан байхад л энэхүү урамшуулалд оролцох боломжтой. Ингээд дуусахгүй ирэх жилд ч тэдний хамтралын хүрээнд зохиогдох олон төрлийн урамшуулалт хөтөлбөр биднийг хүлээж байна.

Захидал илгээх: Хүслийн захиалга

OmniWay апп татах: App Store | Google Play