Өглөө утсаа оролдохоос эхлээд орой унтахдаа зурагтаа унтраах хүртэлх хугацаанд бид санаандгүй болон санаатай байдлаар мянга мянган брэндийн сурталчилгааг хүлээн авдаг. Харин тэрхүү бүтээлч санаанууд хаанаас, хэрхэн төрдөг талаар та урьд нь сонирхож байв уу?
Сүүлийн үед үзэгчид хөгжөөнт нэвтрүүлгээс илүүтэйгээр оюун ухаан, ур чадвар сорьсон нэвтрүүлгийг шимтэн үзэх нь нийтлэг болж байна. Яг ийм реалити шоуны эрхийг Централ телевиз NBCUniversal Formats-аас албан ёсоор авсан нь энтертайнмент болон бизнесийн ертөнцийг огтлолцуулсан "On Brand" шоу юм. Тус шоу нь аливаа кампанит ажил анхны санаанаас эхлээд хэрхэн бодит ажил болж, олон нийтэд хүрдэг болохыг үзэгчдэд харуулах бөгөөд Монголын бүтээлч салбарт мэдлэг, чадвараа сорих 10 оролцогчоос цорын ганц ялагчийг тодруулах болно.
“On Brand” шоуны тухай
Тус шоу анх 2025 оны есдүгээр сард үзэгчдийн хүртээл болсон бөгөөд янз бүрийн салбараас шалгарсан 10 оролцогч нэгдэж, олон улсын томоохон брэндүүдээс оноосон даалгаврыг хүлээн авна. Ийнхүү тэд маш богино хугацаанд цоо шинэ маркетингийн кампанит ажлын стратеги боловсруулан хоорондоо өрсөлдөх юм. Нэвтрүүлэгт оролцохын тулд заавал маркетингийн салбарт ажилласан туршлагатай байх албагүй бөгөөд бүтээлч санаагаар дүүрэн байхад л болно.
Алдарт “The Tonight Show”-ны хөтлөгч Жимми Фэллон “On Brand” шоуг хөтөлсөн бөгөөд түүнтэй хамт Uber, Netflix зэрэг дэлхийн томоохон компанид ажиллаж байсан Бозома Сент Жон ажилласан билээ. Харин Монголд тус шоуны хөтлөгчөөр “The Tonight Show”-ны Г.Анхбаяр, Brainstorm Branding Agency-ийн гүйцэтгэх захирал Б.Одбаяр болон Юнител группийн Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг нар ажиллах нь ээ.

3,2,1 дүрэм
3 минут: Оролцогч тус бүр өгсөн даалгаврын дагуу гаргасан санаагаа гурван минутад багтааж танилцуулна.
2 санаа: Тэдгээрээс шилдэг хоёр санааг шалгаруулж, оролцогчид хоёр багт хуваагдан тухайн санаагаа бодитоор хэрэгжүүлнэ. Шалгарсан санааны эзэн багийн ахлагчаар ажиллана.
1 ялагч: Харин шалгарсан хоёр санаанаас зөвхөн нэг нь л тухайн дугаарын ялагч болно. Амжилт үзүүлэн ялсан санааг кампанит ажил болгож бодитоор хэрэгжүүлнэ. Дугаар бүрд ялагч байх хэдий ч 10 дугаарын эцэст шилдгийн шилдэг нэг л ялагч тодорно.
60 минут: Нэвтрүүлгийн нэг дугаар 60 минут үргэлжилнэ.

Та "On Brand"-д оролцож өөрийгөө соримоор байна уу?
Та "On Brand"-д оролцож өөрийгөө соримоор байна уу?
Хэрэв та асуудлыг бусдаас өөр өнцгөөс хардаг бол, хэрэв та "ингэж ч болох юм байна" гэж бусдыг гайхшируулдаг бол, хэрэв таны хамгийн хүчтэй зэвсэг шинэ санаа бол “On Brand” таныг дуудаж байна. Салбар хамаарахгүй, туршлага шаардахгүй. Та зөвхөн бүтээлч байхад л хангалттай. Бүртгүүлэхийг хүсвэл CV-ээ info@centraltv.mn хаягаар илгээнэ үү.
брэндүүдэд зориулсан шинэ боломж
Хэрэв танай байгууллага, брэнд шинэ бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байгаа, залуу хэрэглэгчдэд хүрэх шинэ арга зам, маркетингийн санаа хайж байгаа бол sales@centraltv.mn хаяг руу холбогдоорой. Заримдаа хамгийн хүчтэй санаа хурлын өрөөнөөс биш, өрсөлдөөнөөс, бүтээлч хүмүүсийн дундаас гарч ирдэг.

Сэтгэгдэл бичих

