Кофе гэдэг өнөөгийн хүн төрөлхтний хамгийн түгээмэл хэрэглэдэг унд болжээ. Энэ нь ч шалтгаантай. Учир нь кофе уух нь эрч хүч нэмэгдүүлж, сэргэг болгохоос гадна мэдрэлийн өвчнөөс сэргийлэх, урт наслах, өөх шатаах, хоол боловсруулах үйл ажиллагааг хэвийн болгох зэрэг эрүүл мэндийн хувьд ч чухал нөлөөтэй юм. Мөн нөхөрсөг яриа өрнүүлэх, ажил хэрэг ярих, тав тухтай амрах, найзуудтайгаа уулзах зэрэг нийгмийн харилцааг дэмжих чухал хэрэгсэл болох нь ч бий. Гэхдээ кофены амтыг урлаж, илүү соёлыг түгээж буй хүн бол яах аргагүй бариста нар билээ. 

Тэгвэл тэрхүү бариста нарын ур чадварыг дэлхийн тавцанд таниулах, мэргэжлийн уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор Origin кофены брэнд болон Монголын Баристагийн холбоо хамтран Монгол Улсын шилдгийн шилдэг баристаг шалгаруулах ээлжит тэмцээнээ зарлажээ.

Энэ удаагийн нийтлэлээр кофены үүсэл, сонирхолтой тоо баримт, бариста мэргэжлийн тухай хүргэхийн сацуу яг одоо өрнөж буй “Origin Mongolian Barista Championship 2025” тэмцээний талаар мэдэх ёстой бүх зүйлийг багцлан хүргэж байна. 

Кофены тухай товчхон

Кофе гэх “сэргээгч” хүчин зүйлийг анх нийтийн тооллын 850 оны орчим өнөөгийн Этиоп Улсад үүссэн гэж үздэг. Тус улсын Калди гэх малчин залуу хонин сүргээ хариулж байх үедээ ямаанууд нь бутны ёроолд байх улаан жимсийг идсэний дараа өмнөхөөсөө илүү эрч хүчтэй болж буйг ажигласнаар кофег нээж илрүүлсэн түүхтэй. Үүнээс хойш Арабын ертөнцөд тархаж, 17-р зууны үед Европт хүрч, улмаар дэлхий дахины түгээмэл хэрэглэдэг унд болжээ. АНУ-д л гэхэд өдөрт дунджаар 517 сая кофе худалдан авдаг гэсэн тооцоо бий. Манай улсад ч мөн адил кофены соёл дэлгэрч, олон кофе шоп нэмэгдсэн билээ.

Бариста гэж хэн бэ?

Өглөө бүр эрч хүчээ нэмэгдүүлэх амтат кофег уухад бариста нарын үүрэг чухал нөлөөтэй. Кофены үрийг сонгох, нунтаглах, экстракц хийх, арт зураг зурах зэргээр кофег уухад бэлэн болгох бүхий л үйл явцыг гүйцэтгэхээс гадна хэрэглэгчийн хүсэл сонирхлыг мэдэрч, цэсээс тохирох зүйлийг санал болгох, таатай уур амьсгал бүрдүүлэх зэрэг давхар үүрэг гүйцэтгэдэг аж. Сүүлийн жилүүдэд ч кофе шопуудын тоо эрс нэмэгдэж, кофе уух соёл дэлхий даяар түгэн дэлгэрснээр бариста мэргэжлийн эрэлт хэрэгцээ ч улам нэмэгдсээр байна.

Баристагийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний тухай 

Монголын кофены салбарт шинэ өнгө төрх, амт, туршлагыг авчрах зорилготой Origin кофены брэнд бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлэхийн зэрэгцээ, Монголын Баристагийн Холбоотой хамтран удаан хугацаанд завсарлаад байсан баристагийн үндэсний аварга шалгаруулах тэмцээнийг дахин зохион байгуулж байна.

Тус тэмцээн нь Specialty Coffee Association (SCA)-аас зохион байгуулдаг Дэлхийн баристагийн аварга шалгаруулах тэмцээний стандарт, форматын дагуу явагдаж буйгаараа онцлог юм. Мөн цаашдаа ч жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах төлөвлөгөөтэй аж.

Тэмцээн хэрхэн явагдах вэ? 

Энэхүү тэмцээн нь гурван үе шаттай мэргэжлийн сорилын дагуу зохион байгуулагдана.

1. Урьдчилсан шалгаруулалт

Эхний шатны шалгаруулалтаа онлайн хэлбэрээр явуулдаг. Энэ жилийн тухайд урьдчилсан шалгаруулалт аравдугаар сарын 10-нд дууссан бөгөөд тэдгээрээс 20 баристаг сонгон шалгаруулжээ.

2. Хагас шигшээ

Хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 25-нд Монголын Баристагийн холбоонд болох юм. Эдгээрээс шилдэг таван бариста л тунан үлдэж, дараагийн шатанд оролцох эрхээ авна.

3. Гранд финал

Эцсийн шалгаруулалт ирэх сарын 11-нд Шангри Ла төвд зохион байгуулагдана. Үүнд кофены ертөнцөд нэр хүндтэй олон улсын мэргэжлийн шүүгчид хүрэлцэн ирж шилдэг баристаг тодруулах юм.

Олон улсын шүүгчид хэн хэн байх вэ?

Гранд финалын үеэр дэлхийн гурван кофе мэргэжилтэн Монголд хүрэлцэн ирж, шүүгчээр ажиллана. Үүнд:
- БНСУ-ын CBSC байгууллагын тэргүүн, кофены боловсролын чиглэлээр олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн эксперт Сани Юн
- БНСУ-ын Specialty кофе үйлдвэрлэлийн салбарын анхдагчдын нэг, бариста, сургагч багш, тэмцээний зохион байгуулагчийн хувиар 25 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн Ён Мин И
- Швейцарийн алдарт Sucafina компанийн нийлүүлэлтийн менежер, туршлагатай эксперт Эрманно Перитто
Эдгээр шүүгчид ·Монголын шилдэг баристагийн ур чадвар, бүтээлч байдал, амт ба техникийн гүйцэтгэлийг олон улсын стандартын дагуу үнэлэх юм.

Шагналын сан 

Нэгдүгээр байр: Үндэсний хэмжээний шилдэг баристагаар шагнагдахын зэрэгцээ кофены эх орон Вьетнамын найман өдөр, долоон шөнийн аялалд хамрагдана. Мөн Швейцарийн алдарт Sucafina компанийн кофены тариалангийн талбайгаар зочилж, кофены боловсруулалт, дамжлагыг газар дээрээс нь үзэж, кофены эксперүүдтэй уулзан туршлага хуваалцана.

Хоёрдугаар байр: Нээлтээ хийгээд удаагүй байгаа iPhone 17 Pro гар утасны эзэн болно.

Гуравдугаар байр: Японы алдарт Hario брэндийн кофены хэрэгслийн иж бүрдэл болон мөнгөн шагнал авна.

Ивээн тэтгэгч байгууллагууд

- Сүү Хувьцаат Компани (SUU JSC)
- Technozone
- Khaan Travel
- Shangri-La Centre, Ulaanbaatar
- Millenia Mongolia
- Sucafina Europe
- SIP Kalerm Electric Appliances Co.,Ltd
- Trapeza Mongolia
- Dr. Coffee

Финалын шатанд хүрэлцэн ирэхийг урьж байна

Гранд финалын шалгаруулалтыг үзэх хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй бөгөөд тус өдөр ирсэн хүн бүр Origin брэндийн төрөл бүрийн кофег амтлах боломжтой.

Ташрамд дурдахад, энэхүү тэмцээн цаашдаа жил бүр уламжлал болгон зохиогдох тул энэ жил оролцож амжаагүй, хоцорсон хүмүүс дараа жил оролцож болохыг онцолъё.