Монголын цагаар даваа гаргийн өглөө кино урлагийн хамгийн том баяр болох 97 дахь удаагийн Оскарын наадам Лос Анжелес хотын Долби театрт амжилтай зохион байгуулагдав. Энэ үдэш Анорагийн гайхалтай амжилт, Зое Салданагийн шагнал гардан авахдаа хэлсэн сэтгэл хөдлөм үгс, Конан О’Брайенийн егөөтэй хошигнолууд, No Other Land баримтат киноны уран бүтээлчдийн Израиль-Палестины мөргөлдөөний талаар хэлсэн зоримог мэдэгдлүүд зэрэг онцлох агшнуудаар дүүрэн байлаа.
Мөн энэ жил АВС телевиз, Hulu стрийминг платформ анх удаа хамтран наадмыг шууд дамжуулсан нь үзэгчдэд шинэ туршлага болсон юм. Ингээд энэ жилийн Оскарын онцлох 10 мөчийг бид та бүхэндээ тоймлон хүргэж байна.
Мөн энэ жил АВС телевиз, Hulu стрийминг платформ анх удаа хамтран наадмыг шууд дамжуулсан нь үзэгчдэд шинэ туршлага болсон юм. Ингээд энэ жилийн Оскарын онцлох 10 мөчийг бид та бүхэндээ тоймлон хүргэж байна.
Нийтлэлийнхээ төгсгөлд бид голлох төрлүүдэд ялалт байгуулсан онцлох шагналын эздийг дурдаж байна.
1. гал түймрийн сүүдэр доорх оскар
Нэгдүгээр сарын эхээр Лос-Анжелес хотод гарсан гал түймрийн улмаас олон нийт Оскарын наадмыг зохион байгуулахыг цуцлах хүсэлтийг гаргаж байсан. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан наадмын товыг хоёр удаа хойшлуулсан ч эцэст нь зохион байгуулагчид ёслолын үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ны өдөр явуулахаар шийдвэрлэжээ. Хотын эдийн засагт үзүүлэх эерэг нөлөөллийг харгалзан уг арга хэмжээг дахин хойшлуулахгүй байхаар шийдсэн бөгөөд ийнхүү өнөөдөр Оскарын наадам ёслол төгөлдөр зохион байгуулагдсан юм.
2. Жеймс Бондод үзүүлсэн хүндэтгэл
Энэ үдшийн хамгийн онцлох мөчүүдийн нэг нь Оскарын тайзнаа Жеймс Бондын цувралд хүндэтгэл үзүүлж, Барбара Брокколи, Майкл Г. Уилсон нарыг алдаршуулсан явдал. Тэд бол Жеймс Бондын дэлгэцийн эрхийг анх худалдаж авсан Альберт Р. Брокколигийн охин, хүү хоёр бөгөөд сүүлийн хэдэн арван жил энэ алдартай цувралын эрхийг атгаж байсан хүмүүс.
Тэд Холливудад цөөн үлдсэн жинхэнэ эрх мэдэлтэй продюсеруудын нэг байлаа. Өнөө үед кино студиуд брэндүүдээсээ хамгийн их ашиг гаргахын тулд олон шинэ хувилбар, спин-офф гаргахыг хичээдэг нь тогтсон дүрэм гэхэд хилсдэхгүй. Гэтэл Брокколи, Уилсон нар эсрэгээрээ Жеймс Бондын нэр хүндийг хадгалж, шинэ Бондыг ч өөрсдөө сонгож, кинонуудын тоо, чанарыг хатуу хянаж ирсэн билээ.
Гэхдээ өнгөрсөн сард бүх зүйл өөрчлөгдөв. Тэд Жеймс Бондын бүтээлч эрхээ MGM студийг худалдаж авсан "Амазон" корпорацид зарсан юм. Энэ шийдвэрийн үр дүнд Бондын кинонууд илүү олон, илүү арилжааны шинжтэй болох магадлалтай гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Бондыг ховор, онцгой кино байлгах бодлого төгсгөл болж магадгүй. Die Another Day киноны дүрийг гол дүрийг бүтээсэн жүжигчин Холли Берри уг хүндэтгэлийн ажиллагааг нээхдээ:
"Бүх үеийнхэнд өөрийн гэсэн Бонд бий. Дэлхий өөрчлөгдөхийн хэрээр тэр ч бас хувьсан өөрчлөгддөг." гэсэн нь үзэгчид классик Бондыг дахин харахгүй гэх утгыг илэрхийлсэн ч байж мэдэх.
Тэрчлэн энэ үдшийн бас нэгэн онцлох мөч бол Blackpink хамтлагийн гишүүн Лиса Оскарын тайзнаа үзүүлбэр үзүүлсэн анхны K-pop айдол болж, Дожа Кэт, Рэй нарын хамтаар Жеймс Бондын Live and Let Die, Diamonds Are Forever, Skyfall зэрэг дууг дуулж, Жеймс Бондын 60 жилийн ойд зориулан хүндэтгэл үзүүлэв.
3. Бие даасан анимэйшний ялалт
Шилдэг хүүхэлдэйн кино төрөлд Flow шалгарсан нь Оскарт нэр дэвшсэн төдийгүй ялалт байгуулсан анхны Латви кино боллоо. Үерийн улмаас гэргүй болсон муурны аяллын тухай өгүүлдэг эл кино Inside Out 2 болон The Wild Robot кинонуудаас тэргүүлсэн нь Латвийн жижигхэн студийн гаргасан гайхалтай амжилт болжээ.
Flow киноны найруулагч Гинтс Зилбалодис шагнал гардан авсныхаа дараа “Ээж, аавдаа болон муур нохойдоо талархал илэрхийлье. Бид бүгд нэг завин дээр сууж байгаа учраас хамтран ажиллах арга замыг олохын тулд аливаа санал зөрөлдөөн, саад бэрхшээлийг хамтдаа даван туулах ёстой" хэмээжээ. Түүнчлэн энэхүү хүүхэлдэйн кино нь Шилдэг олон улсын кино төрөлд мөн нэр дэвшсэн.
Тус бүтээл нь ердөө 3.4 сая долларын өртгөөр ( Inside Out 2-ын өртөг 200 сая доллар, харин Wild Robot-ынх 78 сая доллар байсан юм), нээлттэй эхийн Blender програм ашиглан бүтээгдсэн гэдгээрээ Оскараас ч өмнө олны анхааралд өртсөн билээ. Сонирхуулахад, Flow энэ жил тус төрөлд ялалт байгуулснаар Disney, Pixar студээс гадуурх кино шилдэг анимэйшн киноны шагналыг хүртсэн гурав дахь жил болж буй хэрэг.
2023 онд Хаяао Миязакигийн The Boy and the Heron (GKIDS), 2022 онд Гильермо дель Торогийн Pinocchio (Netflix) тус тус ялалт байгуулж, уламжлалт анимэйшн студиудаас гадуурх уран бүтээлүүд хүчээ авч байгааг харуулж байна.
4. Мюзиклуудын сэргэн мандалт
Энэ жилийн Оскарт Netflix-ийн Emilia Perez хамгийн олон буюу 13 төрөлд, араас нь A24-ийн The Brutalist, Universal-ийн Wicked тус бүр 10 төрөлд, Searchlight-ийн A Complete Unknown, Focus-ийн Conclave тус бүр 8 төрөлд нэр дэвшсэн. Алтан бөмбөрцгөөс гол дөрвөн шагналыг хүртсэн Emilia Perez-ийг шүүмжлэгчид Шилдэг кино төрөлд ялалт байгуулах хамгийн өндөр магадлалтай хэмээн үзэж байсан ч эцсийн дүнд ердөө хоёр шагнал хүртсэн нь олон хүний хүлээлтийг эвдэв.
Нөгөөтээгүүр, Wicked болон Emilia Perez шилдэг киноны төрөлд нэр дэвшсэн нь 1968 оноос хойш анх удаа энэ төрөлд хоёр мюзикл кино нэр дэвшиж байгаа тохиолдол болсон юм. Wicked Шилдэг хувцас дизайн, Шилдэг продакшн дизайны төрөлд шалгарсан бол Emilia Perez-д тоглосон жүжигчин Зой Салдана Шилдэг эмэгтэй туслах дүр төрөлд ялалт байгуулав.
Зой Салдана шагнал авсан сэтгэгдлээ “Би мөрөөдөлтэй, нэр төртэй, хөдөлмөрч цагаач эцэг эхийн бахархалтай хүүхэд. Би Академийн шагнал авсан анхны Америк Доминикан гаралтай хүн боллоо. Гэхдээ надаар энэ шагнал дуусаж үл болно.” хэмээн илэрхийлсэн нь үзэгчдийн сэтгэлийг эрхгүй хөдөлгөснийг дурдах нь зүйтэй.
5. Конан О'Брайений хорон хошигнол
Кендрик Ламар, Дрэйк хоёрын маргааныг комедиан Конан Оскарын наадмын тайзан дээр хошигноод амжив. Оскарын наадмын үеэр жилийн жилд хоржоонтой үйл явдал өрнөдөгийн адил Конаний онигоо энэ жилийн Оскарын мартагдашгүй нэгэн мөч болж чадлаа. Тухайлбал Конан “Шоу талдаа орж байна. Энэ нь Кендрик Ламар тайзан дээр гарч ирээд Дрейкийг педофил гэж дуудах цаг болсон гэсэн үг. Гэхдээ зүгээр ээ, надад өмгөөлөгч байгаа.” гэж хэлжээ. Кендрик Ламарын “Not Like Us” дуунд Дрейкийг педофил гэж дуулдаг хэсэг байдаг бөгөөд энэ дуугаа Super Bowl Halftime шоунд дуулсан билээ. Halftime гэдэг нь тоглолт аль эсхүл тэмцээний цаг талдаа орох гэсэн утгатай үг учраас хөтлөгч Конан Оскарын наадмын цаг талдаа орсныг Кендрик Ламар болон Halftime-аар хошигнон илэрхийлжээ.
“Not Like Us” дуу 2024 оны 7 сард гарсан даруйдаа олны анхаарлыг татсаар Оскарын тайзан дээр хүртэл дурдагдлаа. Дрейк энэ дууг гарахад, Halftime шоун дээр дуулахад сэтгэлээр унасан ч “Одоо л нэг намжив уу” гэтэл Оскарын тайзнаа хүртэл ярьлаа. Хөөрхий Дрейк минь тэсэж байгаа болов уу даа?
6. тоглоомын гадна үлдсэн Денис Вильнев
Dune: Part Two нээлтээ хийсэн даруйдаа Rotten Tomatoes дээр 92 хувийн үнэлгээг авч, дэлхий даяар 714 сая долларыг бокс-оффисоос цуглуулсан хэдий ч эцэст нь Денис Вильнев Шилдэг найруулагчид нэр дэвшиж чадаагүйд фенүүд нь туйлын ихээр бухимдсан билээ. Тус бүтээл энэ удаагийн Оскарт Шилдэг кино, Шилдэг продакшн дизайн, Шилдэг зураг авалт, Шилдэг дууны найруулга, Шилдэг визуал эффект гэсэн таван төрөлд нэр дэвшсэн ч эцэст нь хоёр төрөлд ялалт байгуулсан юм.
Шилдэг дууны найруулгын шагналыг уран бүтээлчид нь гардан авах үедээ Д. Вильнёвийг "Хамгийн шилдэг найруулагч" гэж онцлон магтаж, түүнд хүндэтгэл үзүүлсэн нь үзэгчдийн халуун алга ташилтаар шагнагдсан.
Үзэгчдийн хувьд олон жилийн турш шинжлэх ухааны уран зөгнөлт кинонууд Оскарт өндөр үнэлэгдэж чаддаггүй нь Dune-ээр ахин батлагдаж байна хэмээж буй. Д.Вильнёвийн нэр дэвшээгүй явдал олон хүний сэтгэл гонсойлгосон бөгөөд жүжигчин Жош Бролин хүртэл найруулагчийн нэр дэвшээгүйд харамсаж буйгаа олон нийтийн сүлжээгээр илэрхийлэээд амжсан.
Гэхдээ фенүүдийн хувьд бүх зүйл ингээд дуусаагүй. Dune: Part Three буюу тус трилогийн сүүлийн ангийн зураг авалт ирэх жил эхлэх бөгөөд Оскарын шүүгчид франчайзын амжилтыг нэг дор үнэлэх магадлалтай. Эргэн санаваас, 2002 онд The Lord of the Rings: The Two Towers кино Оскарын гол шагналыг авч чадаагүй ч The Return of the King (2003) бүх гол шагналыг хамсан үйл явдал Dune дээр давтагдаж мэдэх юм.
7. Шон Бейкэрийн чин сэтгэлийн үг
Anora-гийн найруулагч Шон Бэйкер кино урлагийн дархлааг хамгаалахыг чин сэтгэлээсээ уриаллаа. Тэрээр үзэгчдэд кино үзэх уламжлалыг хадгалах нь кино урлаг удаан оршин тогтнох арга зам байдаг гэдгийг тайлбарласан билээ. Шон Бэйкер кино театрууд, ялангуяа бие даасан, хувийн өмчийн театрууд хүндхэн нөхцөл байдалд орж байгааг онцлон дурдав.
“Хэрэв бид киног кино театрт нь үзэхгүй байгаад байвал соёл урлагийн хамгийн чухал хэсэг үүрд устах эрсдэлтэй.” хэмээв. Түүний энэхүү мэдэгдэл нь кино урлагийг зөвхөн стримингийн платформд биш, театрын орон зайд хадгалж үлдээх зорилготой байгааг хүчтэй илэрхийлсэн юм.
8. үнсгэлжингийн үлгэр аз жаргалтайгаар төгсөв
Anora-ийн амжилтын эхлэл өнгөрөгч оны тавдугаар сард Каннын кино наадмаас эхлэлтэй. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг удирдсан Грета Гервиг тус кинонд Palme d'Or шагналыг хүртээсэн юм. Гэхдээ энэ шагналыг хүртэх нь Оскарт амжилт олохын баталгаа огтхон ч биш. Өмнө нь ердөө хоёр кино буюу 1955 оны Marty, 2019 оны Parasite бүтээлүүд Каннаас Оскарт хүрч, Шилдэг кино шагналыг хүртэж байсан түүхтэй.
Гэсэн хэдий ч Anora-ийн хувьд энэ шагнал нь олон нийтийн анхаарлыг татахад чухал үүрэг гүйцэтгэж, кино урлагийн салбарынхныг танил бус жүжигчид, урьд нь зөвхөн артхаус кино сонирхогчдын хүрээнд хүндлэгдэж ирсэн найруулагчийн бүтээлийг илүү анхаарахад хүргэсэн нь маргаангүй.
Parasite киноны тактикийн дагуу сурталчилгааны аянаа өрнүүлсэн, инди студи болох Neon-ийн бодлого амжилттай хэрэгжиж, хүчтэй ам дамжсан яриа, гайхалтай шүүмжүүдтэй (Rotten Tomatoes дээр 93 хувь) хослон, киноны амжилтыг хурдасгасан төдийгүй кино бүтээсэн өртгөө долоо дахин нугалж чадсан юм.
Ташрамд дурдахад, дэлхий даяар 40 сая долларын орлого олсон Aнора нь Оскарын түүхэн дэх хамгийн бага орлого олсон шилдэг киноны нэгээр бичигдэж буй.
Анорагийн энэхүү "үнсгэлжингийн амжилт"-ын тухайд сүүлийн жилүүдэд Оскарын Академид олон улсын болон залуу гишүүдийн тоо огцом нэмэгдсэн нь эцсийн үр дүнд ихээхэн нөлөөлсөн гэх таамаг бий. 2015-2016 онд өрнөсөн #OscarsSoWhite шүүмжлэл Академийг илүү олон үндэстэн, хүйсийн төлөөллийг нэмэгдүүлэхэд хүргэсэн.
Энэ өөрчлөлтийн үр дүнд сүүлийн жилүүдийн шилдэг кинонууд (Moonlight, The Shape of Water, Parasite, Everything Everywhere All at Once, Anora) бүгд хувь хүний өвөрмөц түүх, артхаус хэв маягтай, уламжлалт гол урсгалын киноноос тэс өөр бүтээлүүд байлаа.
Түүнчлэн Шон Бейкер 10 жилийн өмнө iPhone ашиглан Tangerine киногоо бүтээж байсан туршлагатай бөгөөд түүний кино урлагт үнэнч хандлага Академийн гишүүдэд өндөр үнэлэгдсэн бололтой.
9. Бразилчуудын анхны оскар
Бразилийн цэргийн дарангуйллын үед эгэл жирийн нэгэн гэр бүл хэрхэн харгис хэрцгий бодит байдлыг тэвчин амьдарч байсан тухай гайхалтай нарийн дүрслэл, үнэн бодит өгүүлэмжээрээ үзэгчдийг татаж, түүхэн үйл явдлуудыг мартахгүй байх чухал ач холбогдлыг өгүүлсэн I'm Still Here бүтээл энэ удаа Шилдэг гадаад хэл дээрх кино шагналыг хүртлээ.
1970-аад оны Рио-де-Жанейро хотын бодит үйл явдлаас сэдэвлэсэн тус кино нь Бразил Улсын цэргийн дарангуйллын харанхуй үед хүмүүсийн туулж өнгөрүүлсэн зовлон, тэсвэр хатуужлыг дэлгэцнээ амилуулж, үзэгчдэд түүхийг шинэ өнцгөөс мэдрүүлсэн бүтээл болжээ. Энэхүү кино 97 дахь удаагийн Оскарын наадмаас Шилдэг гадаад хэл дээрх кино төрөлд шалгарснаар Бразилд анхны Оскарыг авчирч, тус улсын кино урлагийн түүхэнд шинэ хуудсыг нээв.
10. Оддын нүд унагам хувцаслалт
Эцэст нь та бүхэндээ 97 дахь удаагийн Оскарын наадмын улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн онцлох 4 зочдын хувцаслалтыг сонирхуулъя.
Оскарын шилдгүүд
Шилдэг кино
Anora (Ялагч)
The Brutalist
A Complete Unknown
Conclave
Dune: Part Two
Emilia Pérez
I'm Still Here
Nickel Boys
The Substance
Wicked
Шилдэг найруулагч
Anora
Sean Baker (Ялагч)
The Brutalist
Brady Corbet
A Complete Unknown
James Mangold
Emilia Pérez
Jacques Audiard
The Substance
Coralie Fargeat
Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин
Adrien Brody (Ялагч)
The Brutalist
Timothée Chalamet
A Complete Unknown
Colman Domingo
Sing Sing
Ralph Fiennes
Conclave
Sebastian Stan
The Apprentice
Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчин
Cynthia Erivo
Wicked
Karla Sofía Gascón
Emilia Pérez
Mikey Madison (Ялагч)
Anora
Demi Moore
The Substance
Fernanda Torres
I'm Still Here
Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин
Kieran Culkin (Ялагч)
A Real Pain
Yura Borisov
Anora
Edward Norton
A Complete Unknown
Guy Pearce
The Brutalist
Jeremy Strong
The Apprentice
Шилдэг эмэгтэй туслах дүрийн жүжигчин
Zoe Saldaña (Ялагч)
Emilia Pérez
Monica Barbaro
A Complete Unknown
Ariana Grande
Wicked
Felicity Jones
The Brutalist
Isabella Rossellini
Conclave
Шилдэг анимейшн
Flow (Ялагч)
Inside Out 2
Memoir of a Snail
Wallace & Gromit: Vengeance Most Fowl
The Wild Robot
Шилдэг зураг авалт
The Brutalist (Ялагч)
Lol Crawley
Dune: Part Two
Greig Fraser
Emilia Pérez
Paul Guilhaume
Maria
Ed Lachman
Nosferatu
Jarin Blaschke
Шилдэг costume design
Wicked (Ялагч)
Paul Tazewell
A Complete Unknown
Conclave
Gladiator II
Nosferatu
Шилдэг баримтат бүтээл
No Other Land (Ялагч)
Black Box Diaries
Porcelain War
Soundtrack to a Coup d'Etat
Sugarcane
Гадаад хэл дээрх шилдэг бүтээл
Brazil
I'm Still Here (Ялагч)
Denmark
The Girl with the Needle
France
Emilia Pérez
Germany
The Seed of the Sacred Fig
Latvia
Flow
Шилдэг визуал
Dune: Part Two (Ялагч)
Alien: Romulus
Better Man
Kingdom of the Planet of the Apes
Wicked
Шилдэг сэдэвлэсэн кино зохиол
Conclave (Ялагч)
Nominees
A Complete Unknown
Emilia Pérez
Livecchi
Nickel Boys
Sing Sing
"Divine G" Whitfield
Шилдэг эх зохиол
Anora (Ялагч)
The Brutalist
A Real Pain
September 5
The Substance
Шилдэг хөгжмийн зохиол
The Brutalist
Daniel Blumberg
Conclave
Volker Bertelmann
Emilia Pérez
Clément Ducol and Camille
Wicked
John Powell and Stephen Schwartz
The Wild Robot
Kris Bowers
Шилдэг визуал эффект
Dune: Part Two (Ялагч)
Alien: Romulus
Better Man
Kingdom of the Planet of the Apes
Wicked
Шилдэг эвлүүлэг
Anora (Ялагч)
Sean Baker
The Brutalist
David Jancso
Conclave
Nick Emerson
Emilia Pérez
Juliette Welfling
Wicked
Myron Kerstein
A Anu:3 2025.03.04 59.153.112.205
Medeelel ih todrhoi buguud sonirholtoi bailaa zurag bichleg oruulsand ih talarhaj bainaa ulam ilvv anhaaral tuwlurc bn
H Huygaa 2025.03.03 202.55.188.122
Unshhad taatai bailaa medeelel tovch bogood todorhoi baisan shuu bayrlalaa zurh????????????????????????????????????????????????????????