Манай улсын эдийн засагт үлэмж эерэг нөлөө үзүүлэгч уул уурхай гэх сэдвийг дагаад байгаль орчны асуудал байнга хөндөгддөг нь нууц биш. Уг салбар хэт хөгжөөд газар нутаг, байгаль орчин сүйдлээ гэсэн болгоомжлол ч иргэдийн дунд багагүй бий. Тиймдээ ч уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй компаниуд байгаль орчны нөхөн сэргээлт хийх, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган ажиллах, амьтан, ургамлын судалгаа хийх зэрэг олон талт хариуцлага хүлээх шаардлагатай билээ.
Харин эл чиглэлд хариуцлагатайгаар жишиг тогтоож буй компани бол “Оюу толгой” юм. Дэлхийн хэмжээний тоглогч болох зорилт тавин ажиллаж буй уг уурхай 2003 оноос буюу хайгуул судалгааны үе шатнаасаа эхлүүлэн байгаль орчны асуудалд анхаарал хандуулж ирсэн.
Ингээд 20 гаруй жилийн туршлагаа хуваалцах зорилгоор "Оюу толгой" компаниас Unread медиатай хамтран зохион байгуулж буй “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-ийг танилцуулж байна.
ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
“Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн 20 жилийн түүхэн ой 2023 онд тохиосон. Тэд өнгөрсөн 20 жилийн хугацаанд байгаль орчны салбар дахь үндэсний болон олон улсын стандартуудыг баримтлан хүрээлэн буй орчин, биологийн олон янз байдлын судалгаа, хамгаалал, нөхөн сэргээлтийг хамгийн өндөр түвшинд хийж гүйцэтгэжээ.
Энэхүү тэмдэглэлт ойг тохиолдуулан тус хэлтсээс үнэт мэдлэг, сайн туршлагаа уул уурхайн салбарын ажилтан, мэргэжилтнүүдтэй хуваалцах, улмаар улсын хэмжээнд хариуцлагатай уул уурхайг цогцлооход дэмжлэг үзүүлэх зорилготой “Байгаль орчныг хамгаалах, сайн туршлага хуваалцах хөтөлбөр”-өө зарлаж буй. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид өөрсдийн байгууллагад тулгамдаж буй асуудалд шийдэл боловсруулж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлэх юм.

ЯАГААД УГ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ЁСТОЙ ВЭ?
Дөрвөн сарын хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрт оролцсоноор хариуцлагатай уул уурхайн сайн туршлагаас суралцах, ажлын талбарт тулгардаг асуудалд бодит шийдэл олох, байгаль орчны талаар мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх, салбарын танилын хүрээгээ тэлэх, карьераа нэг шат ахиулах боломж бүрдэж буй.
Бүртгэлийн хувьд гуравдугаар сарын 4-ний өдрийн 18:00 хүртэл үргэлжлэх ба мөн сарын 8-ны өдөр хөтөлбөрт шалгарсан оролцогчидтой эргэн холбогдох юм. Хэрэв та оролцогчоор сонгогдсон тохиолдолд ментий бүрд ментор томилох төдийгүй менторшип зөвлөгөө болон сургалтад тогтмол хамруулна. Мөн “Оюу толгой” компанийн уурхайтай танилцаж, өөрсдийн сонгосон асуудалдаа шийдэл, төлөвлөгөө боловсруулах үйл явцаа практиктай хослуулах боломжтой.
ХЭН ОРОЛЦОЖ БОЛОХ ВЭ?
“Оюу толгой” компанийн зүгээс хөтөлбөрт оролцогчдод дараах гурван шаардлагыг тавьж буй.
- Уул уурхайн компанийн байгаль орчны мэргэжилтэн байх
- Энэхүү хөтөлбөрт оролцохыг компани нь дэмжсэн байх (Жич: Уг хөтөлбөрт тэнцсэн тохиолдолд өөрийн компаниас дэмжсэн гэх албан бичгийг бэлтгэн ирүүлэх)
- Оролцогч дээрх сэдвийн хүрээнд өөрийн ажлын байранд тулгамдсан асуудлыг тодорхойлж, дэмжлэг авах хүсэлтэй байх

Оролцох сэдвийн тухайд дараах ерөнхий болон дэд сэдвүүдээс сонгож, шийдэл боловсруулна.
Зэрлэг амьтны судалгаа, хамгаалал
- Өндөр хүчдэлийн шугамын дагуух шувуудын үхэл хоргодлын мониторингийн арга аргачлал
Бэлчээрийн чанарын судалгааны арга аргачлал
- Ховор шувуудын судалгаа
- Тууртан амьтдын нүүдэл хөдөлгөөний судалгаа (Сансрын дамжуулагчтай хүзүүвч)
- Хулангийн унаганы мэнд үлдэлтийн судалгаа
Ургамлын судалгаа, хамгаалал
- Хайлаас, заг, тооройн судалгаа, хамгаалал
- Нөхөн сэргээлтийн арга аргачлал, нөхөн сэргээлтийн дараах мониторинг
-Ховор ургамлын судалгаа, хамгаалал
Дүйцүүлэн хамгаалал
- Хууль бус антай тэмцэх төсөл
- Төмөр замын өргөст тор авах
- Газар ашиглалт
- Газар хөндөх зөвшөөрөл, хяналт
- Шимт хөрсний хадгалалт, мониторинг
Уурхайн хаалтын төлөвлөгөө
- Нөхөн сэргээлт
- Төлөвлөгөө боловсруулахад анхаарах хүчин зүйл
- Уурхайн хаалтын зардал тооцох
Хүрээлэн буй орчин
- Газрын доорх усны мониторинг
- Усны чанарын мониторинг
- Усны нөөцийн менежмент
- Хамтарсан мониторинг (Орон нутгийн иргэдтэй)
- Агаарын чанар мониторинг
- Тоос бууруулах төслийн үр дүн, арга аргачлал
- Хүлэмжийн хийн бүртгэл тооцоолол, бууруулах төлөвлөгөө
Хог хаягдлын менежмент
- Хог хаягдлын менежмент, ОТ уурхайн Хог хаягдлын удирдлагын төв
- Аюултай хог хаягдлын менежмент
- Эрдсийн хаягдлын менежмент
Тогтвортой хөгжил
- “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн – “Оюу толгой” компанийн “100 сая мод” хөтөлбөрийн төлөвлөгөө, арга аргачлал
- ЭМААБО-ны төлөвшлийг байгууллагадаа нэвтрүүлэх нь
- Зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн систем
- Байгаль орчны хууль эрхзүй, хэрэгжилт

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?
Оролцох хүсэлтийг 2024 оны гуравдугаар сарын 4-ний Даваа гарагийн 18:00 цаг хүртэл нээлттэй маягтаар хүлээн авна. Хүсэлт ирүүлсэн оролцогчдоос шаардлага хангасан оролцогчдыг 2024 оны гуравдугаар сарын 8-ны өдөр шалгаруулна.
Дэлгэрэнгүй мэдээлэл: 89962016, 99212778

Хэрэв та оролцох хүсэлтэй бол ЭНД дарж нээлттэй маягт бөглөнө үү.

Сэтгэгдэл бичих

