Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар хүний биед шаардлагатай нийт кальци болон магнийн 20 хүртэлх хувийг зөвхөн ууж буй уснаасаа нөхөх боломжтой байдаг гэнэ. Нэгэнт л өдөр бүр ус ууж байгаа тул аль болох зөв усыг сонгох нь хамгийн хялбар аргаар эрүүл байх гэдгийг ганцхан баримтаас харж болно. Учир нь ус бүр адилгүй.
Эрдэстэй ус нь байгалиасаа ионжсон бүтэцтэй байдаг тул хоол хүнснээс авдаг эрдэс бодисыг бодвол хүний биеийн эд эсэд хоёр дахин хурдан шингэж, алдагдсан энергийг богино хугацаанд дотор нөхдөг байна.
ЭРДЭСТ УС ГЭЖ ЮУ ВЭ?

Эрдэст ус гэдэг нь газрын гүнээс ундарч гардаг, гидрокарбонат, кальци, магни, натри, кали зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай эрдэс бодисуудыг агуулсан усыг хэлнэ.
Олон жилийн турш чулуун давхаргаар шүүгдэн бий болдог учраас байгалийн эрдэс бодисоор баялаг төдийгүй химийн аргаар боловсруулаагүй гэдгээрээ онцлог. Тийм ч учраас хүний эд эсэд маш хурдан шингэж, биеийг эрүүлжүүлэн, бодисын солилцоог идэвхтэй дэмждэг аж.
ТАЙГЫН СУВД + МОНГОЛЫН ЭРДЭСТ УС ДЭЛХИЙД 2-Т ЭРЭМБЭЛЭГДЭВ

Манай улсын эрдэс усны брэндүүд өдрөөс өдөрт нэмэгдэж, олон улсын түвшинд үнэлэгдээд буй. Үүний хамгийн тод жишээ нь, Монгол орны онгон зэрлэг байгаль, Булган аймгийн Хангал сумаас ундардаг “Pearl on the Taiga” буюу Тайгын сувд байгалийн эрдэст ус юм.
Энэхүү ус нь олон улсын “Water Expo 2025” үзэсгэлэнд дэлхийн 65 өндөр зэрэглэлийн уснаас амтаараа шалгарч, Мөнгөн медаль хүртжээ. Мөн энэ оны Дэлхийн усны өдрөөр БНСУ-ын “KISA” нийгэмлэгийн 10 дахь удаагийн уралдаанаас энгийн эрдэст усны төрөлд Алтан медаль, хийжүүлсэн усны төрөлд Мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Уг эрдэст ус нь Булган аймгийн Хангал сумын нутагт олон зуун жилийн турш шүүгдэхдээ хүний биед хэрэгцээтэй кальци, магни, гидрокарбонатыг хамгийн зохистой харьцаагаар өөртөө уусгаж чадсан нь дэлхийн шинжээчдээс ийм өндөр үнэлгээ авах гол үндэс болсон гэнэ.

ТАЙГЫН ЭРДЭС УСНЫ ОНЦЛОХ ЭРДСҮҮД
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон Монгол Улс ундны усыг 6.5-8.5pH байлгах стандартыг баримталдаг. Харин Тайгын сувд усны pH нь 7.7-8.7-ийн хооронд хэлбэлзэж байдаг ажээ. Өөрөөр хэлбэл, энэ нь ердийн ундны уснаас арай бага хүчиллэг, илүү шүлтлэг шинжтэй гэсэн үг юм.
1. Гидрокарбонат
Гидрокарбонат нь энэхүү усанд 250mg агуулагдсан тул эсийн түвшинд шүлтлэг орчин бүрдүүлж, бие дэх хорийг гадагшлуулж, булчингийн доторх РН-г тэнцвэржүүлэн уураг нийлэгжилтийг дэмждэг эрдэс юм. Хүчиллэг орчны улмаас булчингийн уураг задарч жин буурахаас сэргийлдэг тул ахмад настан болон тамирчдын булчин, ясны эрүүл мэндийг хамгаалахад онцгой ач холбогдолтой. Мөн биеийн шингэний хүчиллэгийг бууруулснаар бөөрний чулуу үүсэх эрсдэлийг эмийн бус, байгалийн зөөлөн аргаар багасгаж, бөөрний үйл ажиллагааг найдвартай хамгаалдаг байна.
Үүнээс гадна эсийн доторх орчныг сайжруулснаар элэгний ферментүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, хүнд металл, чөлөөт радикал, химийн бодисыг биеэс гүнзгий детоксикаци хийж гадагшлуулдаг тул агаарын бохирдол ихтэй орчинд амьдардаг, стресс ихтэй хүмүүст нэн тохиромжтой.

2. Магни
Энэ нь бие махбодын 300 гаруй төрлийн биохимийн урвалд оролцож, эсийн энерги нийлэгжилтийг дэмжин бие сульдаж ядрахаас сэргийлдэг чухал эрдэс юм. Булчингийн агшилт, амралтыг кальцитай хамтран зохицуулахаас гадна судасны уян хатан байдлыг хангах, зүрхний хэм алдагдал болон даралт ихсэхээс хамгаалж зүрх судасны системийг эрүүл байлгахад онцгой нөлөө үзүүлдэг. Мөн инсулины мэдрэмжийг сайжруулж, цусан дахь сахрын түвшин болон бодисын солилцоог тэнцвэржүүлэхэд идэвхтэй оролцдог байна. Түүнчлэн мэдрэлийн системийг тогтворжуулснаар стресс, сэтгэл түгшүүрийг бууруулж, нойргүйдлийг багасган нойрыг гүн болгох ач холбогдолтой.

3. Кальци
Кальци нь хүний биед хамгийн их хэрэгцээтэй, ялангуяа яс болон шүдний бат бөх байдлыг хангах үндсэн үүрэгтэй амин чухал эрдэс юм. Булчингийн үйл ажиллагааг сайжруулж, зүрхний хэмийг тогтворжуулахаас гадна судасны агшилт, сулралыг зохицуулах замаар цусны даралтыг багасгахад эерэг нөлөө үзүүлдэг. Мөн тархи, мэдрэлийн системийн цусан хангамжийн тогтвортой байдлыг дэмждэг бөгөөд усанд байгалийн ион хэлбэрээр агуулагддаг тул биед хамгийн сайн шингэж, эрдсийг зөв тэнцвэртэйгээр нөхдөг давуу талтай. Тогтмол зохистой хэмжээгээр хэрэглэснээр ахмад настнуудын яс сийрэгжилт, хугарал болон эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дараах ясны нягтаршил буурахаас найдвартай сэргийлдэг байна.
ЭНГИЙН УСНААС ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?

Амт ба чанар
Энгийн боловсруулсан усыг үйлдвэрт олон шат дамжлагаар маш нарийн шүүдэг. Ингэж хэт нарийн шүүх явцад усанд байх ёстой байгалийн эрдэс бодисууд нь давхар шүүгдээд устчихдаг талтай. Зарим тохиолдолд эрдсийг нь дараа нь хиймлээр нэмдэг ч байгалийн ус шиг зөөлөн амтгүй, зөвхөн цангаа тайлах үүрэгтэй болдог ажээ. Харин байгалийн эрдэст ус нь газрын гүнээс ундарч гарахдаа л кальци, магни, гидрокарбонат зэрэг биед хэрэгтэй элементүүдийг өөртөө агуулсан учир илүү тааламжтай амттай байдаг.
Тээвэрлэлт
Газрын гүнээс ундарсан энэхүү амтыг яг тэр хэвээр нь хэрэглэгчийн гарт хүргэнэ гэдэг хамгийн чухал. Тийм ч учраас Тайгын сувд брэнд Монгол орны онгон зэрлэг байгалиас, шууд эх үүсвэрээс нь авсан усаа хамгийн сүүлийн үеийн зориулалтын цистерн машинаар тээвэрлэн үйлдвэртээ хүргэдэг байна.
Энэхүү машин нь гадна орчны нөлөөгүйгээр усны температурыг тогтвортой хадгалах, өөрийгөө автоматаар цэвэрлэх системтэй. Мөн хос давхар хана, шингэний хэлбэлзлээс сэргийлэх гурван том тасалгаат бүтэцтэй тул замын хөдөлгөөнд маш тогтвортой, аюулгүй байдлыг өндөр хангажээ. Нийт 24,000 литр хүртэлх шингэн хүнсийг чанар, стандартын өндөр түвшинд тээвэрлэх хүчин чадалтай юм.

Сэтгэгдэл бичих

