Логистик бол өдөр тутмын амьдралыг хөнгөвчилж, бизнесийн өсөлтийг дэмждэг чухал экосистем. Тиймээс ч их наядаар хэмжигдэх эдийн засгийн урсгал нь жилээс жилд эрчимжсээр. Тэгвэл эл салбарын олон дэвшилтэт шийдлийг цогцоор нь нэвтрүүлж, агуулалтаас эхлээд хүргэлтийн үйлчилгээг үзүүлж буй үндэсний брэнд PickPack-ийн тухай дуулсан уу? Магад уншигч та тэднийг аль нэг конвиненс дэлгүүрт байршсан PP BOX ухаалаг илгээмжийн хайрцгаар нь андахгүй биз ээ. 

Тэд саяхнаас логистикийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн шинэхэн веб хуудсаа танилцуулаад буй. Ингээд энэ удаагийн нийтлэлээр PickPack-ийн экосистем болоод шинэхэн вебийн онцлох хэсгүүдтэй танилцъя. 

PICKPACK-ИЙН ТУХАЙ

“PickPack Group” ХХК нь агуулах, ангилалт, хүргэлтийн процессыг хамран орон нутаг, тив дамнасан экспорт, импортын цогц үйлчилгээг санал болгож буй. Тухайлбал, 2021 оноос тэд дотоод агуулахын цогц үйлчилгээг үзүүлж, та бидний сайн мэдэх PP BOX ухаалаг илгээмжийн хайрцгийг орон даяар нэвтрүүлсэн билээ. Ийнхүү удаах оноос орон даяарх логистик, хүргэлтийн үйлчилгээ, Монголын анхны олон улсын стандартын хөргүүртэй агуулахын үйлчилгээг санал болгосноор 3PL-5PL логистикийн экосистемийг бий болгож, өдгөө “PickPack WorldWide” ХХК болон “FreshPack” ХХК охин компанийн хамт үйл ажиллагаагаа тэлсээр байна.


Онцлох үйлчилгээнүүд

PP BOX ухаалаг илгээмжийн хайрцаг:

Монгол орон даяар байрлах 200 ширхэг PP BOX нь илгээх, хүлээн авах, хадгалах үйл явцыг илүү аюулгүй, хүртээмжтэй болгосон 24/7 нээлттэй ухаалаг илгээмжийн хайрцаг юм.

Хөргүүртэй агуулах:
Монголын анхны стандартын шаардлагад нийцсэн, иж бүрэн тоноглогдсон 21 кабин бүхий, 2100 тонн хүртэлх ачаа бараа хадгалах хөргүүртэй агуулахын үйлчилгээг санал болгож, хадгалалт болон тээвэрлэлтийн бүх үе шатанд температурын уян хатан тохиргоогоор (-18°C–аас +5°C хүртэл), бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр аюулгүй хадгалж, хүргэж байна.

Мөн стандарт болон хөргүүртэй агуулахын талбайг хэрэгцээндээ тохируулан ашиглаж сагс, хайрцаг, тавиур, поддон, кабин зэрэг сонголтоор төлбөрөө төлөх боломжтой.

Хүргэлт, түгээлт:
Хотын 9 дүүрэг дэх 2100+ байршил болон 21 аймаг руу энгийн болон хөргүүртэй тээврээр бараа бүтээгдэхүүний тоо ширхэг, овор хэмжээ харгалзахгүй найдвартай хүргэлт, түгээлтийг хийж гүйцэтгэнэ. Захиалга үүсгэснээс хойш 24 цагийн дотор хүргэгдэн очих шуурхай үйлчилгээг эндээс аваарай.

PICKPACK-ИЙН ЭКОСИСТЕМ

Өмнө дурдсанчлан ихэнх уншигчид маань PickPack-ийг конвиненс дэлгүүрт буй PP BOX-оор танина. Гэвч энэ бол тэдний үйлчилгээний ердөө нэгээхэн хэсэг нь. Тухайлбал, PickPack нь агуулах, дотоод болон олон улсын хүргэлт, түгээлт, цахим худалдааны цогц платформ FreshPack, бизнесүүдэд зориулсан логистикийн шийдлүүд гээд технологиор хувь хүн болон бизнес эрхлэгчдэд хүссэн газраасаа логистикоо бүхэлд нь зохицуулахад туслах "5PL" экосистемийг нэвтрүүлэгч. Үүнийг ухаалаг илгээмж болон цахим худалдааны платформыг нэгтгэсэн, дата ба автоматжуулалтад суурилсан нэгдсэн экосистем хэмээн ойлгож болно. Үр дүнд нь барааны үлдэгдэл, хүргэлт болон захиалгын явцыг нэгдсэн платформ (PP BUSINESS)-оор бодит цаг хугацаанд хянах боломжоос эхлээд шат шатны логистикийн үйлчилгээг илүү хялбар, уялдаа холбоотой, ил тод болгох олон дэвшилтэт шийдлийг санал болгож буй.

ШИНЭ ВЕБ ХУУДАС

Саяхнаас тэд логистикийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн шинэхэн веб хуудсаа нээлттэй болгосон билээ. Харилцагч, байгууллага, хувиараа бизнес эрхлэгчид болон PP Driver (хүссэн цагтаа хүргэлт хийж нэмэлт орлоготой болохыг хүссэн хүмүүст) болох сонирхолтой хүмүүст мэдээллийг илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор шинэчилсэн уг веб хуудсыг зориод компанийн санал болгох орчин үеийн үйлчилгээнүүдтэй нэг дор танилцах боломжтой.

Шинэ веб нь илүү хурдан, ойлгомжтой, дэлгэрэнгүй болсноос гадна mobile responsive буюу төрөл бүрийн төхөөрөмжийн дэлгэцийн харьцааг дэмжих дизайныг нэвтрүүлснээр хэрэглэгчийн туршлагыг эрс сайжруулж буй.


ТӨСӨӨЛСНӨӨС ИЛҮҮГ

Логистик бол бидний мэдэх дэлхийг хөдөлгөгч. Тодруулбал, тус салбар 2023 онд 9.4 их наяд еврогоор үнэлэгдэж байсан бол энэ тоо 2028 он гэхэд 14 их наядыг давна гэх тооцоо бий. Мөн 2023 онд дэлхий дахинаа логистикийн нийт зардал 11 их наяд ам.долларыг давсан нь тухайн жилийн дэлхийн ДНБ (106.4 их наяд ам.доллар)-ий 10.6 хувийг бүрдүүлжээ.

Үүнээс улбаалан эдийн засаг, геополитик, технологийн гээд салбарын урсгал, хөгжилд хамаарах зах зээлийн чиг хандлага, компанийн шинэчлэлүүдийн тухай мэдээг сорчлон хүргэж буй нь шинэхэн вебийн хамгийн анхаарал татахуйц хэсэг. Өөрөөр хэлбэл, байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулгаас илт өргөн хүрээнд агуулгын шинэтгэл хийснээр салбарынхны цугларах, мэдлэг мэдээллээ зузаатгах орон зай давхар болж буйг онцлууштай.


Яг одоо тэдний шинэ веб хуудсыг зорьж логистикийн найдвартай түншээ сонгоорой. Дэлгэрэнгүйг:

Холбогдох дугаар: 7777-6090

Фэйсбүүк хуудас

Инстаграм хуудас