Манай улсын хэмжээнд ердөө зургаан жилийн өмнө буюу 2020 онд нийт ахлах ангийн сурагчдын тоо ойролцоогоор 102,000 байсан бол өнгөрсөн он гэхэд даруй 150,000 давжээ. Жил бүр ЕБС-иа төгсөх сурагчид нэмэгдэхтэй зэрэгцэн их сургуульд элсэгсдийн эрчим ч ихэссээр. Тэр дундаа сүүлийн жилүүдэд гадаадын шилдэг их дээд сургуулиудад өргөдлөө илгээх, элсэн суралцах хүсэлтэй сурагчид улам олширч буй. 

Тэгвэл “Дэлхийд үнэлэгдэх 10,000 Монгол инженерийг бэлтгэх” зорилготой Pinecone академи STOIC боловсролын зөвлөгөөний байгууллагатай хамтран Pinecone Prep Program-аа зарлажээ. Ингээд дэлхийн шилдэг их дээд сургуульд технологийн чиглэлээр суралцах монгол сурагчдын замыг дөтлөх шинэхэн хөтөлбөрийн тухай сонирхъё. 

Зургийг: Pinecone Academy

PINECONE PREP PROGRAM-ИЙН ТУХАЙ

Софтвэйр инженерчлэл тэргүүтэй төрөл бүрийн технологийн талбарт чадварлаг монгол инженерийг бэлтгэх зорилго дор сүүлийн 8 жил үйл ажиллагаагаа явуулсан Pinecone академийн дараагийн алхам бол дэлхийн шилдэг их дээд сургуулиудад тус чиглэлээр элсэн суралцах сурагчдыг нэмэгдүүлэх гэнэ. Үүний биелэл нь Pinecone Prep Program. Өөрөөр хэлбэл, өгөгдлийн шинжлэх ухаан, тоглоом хөгжүүлэлт, дижитал медиа гэхчлэн сар жилээр бус цаг минутаар хөгжин тэлж буй салбаруудад ажиллаж, технологи гэгч хэлээр тоймгүй олон асуудлыг шийдэх хүсэлтэй хэн бүхний зорих цэг болсон тус академийн үндсэн хөтөлбөр их сургуулийн бэлтгэлтэй хоршиж буй.


ОНЦЛОГ

ЕБС-ийн 13-17 насны сурагчдад зориулсан Pinecone Prep Program-ийн хамгийн том онцлог бол уян хатан хөтөлбөр. Их сургуулийн бэлтгэл гэдэг маш олон хэсэгтэй, урт хугацааны үйл явц тул сурагчдын нас, онцлог, хэрэгцээнд тулгуурлан хамгийн сайн тохирох хөтөлбөр өөр өөр байдаг. Тухайлбал, 9,10-р ангийн сурагчид кодчиллын хичээлд гочлон хамрагдах бол төгсөх ангийн өргөдлөө илгээхээр зэхэж буй сурагчид их сургуулийн эрчимжүүлсэн бэлтгэлээ хийж эхэлнэ. Ингэхдээ энэ чиглэлээр үйл ажиллагаа нь тогтворжиж, туршлага хуримтлуулсан STOIC боловсролын байгууллагатай хүчээ нэгтгэж буй нь томоохон давуу тал.


Мэдээж хөтөлбөрийн хүрээнд зөвхөн хиймэл оюун, кодчиллын суурь мэдлэг олж аваад зогсохгүй түүнийгээ ашиглан софтвэйр бүтээж, жинхэнэ хэрэглэгчдэд хүргэх төслийг ч хэрэгжүүлэх учир бодитой туршлага хуримтлуулж, өөрийн гэсэн бүтээгдэхүүнээ хөгжүүлэх боломж нээгдэж буйг онцлууштай. Сурагчид ийн хөгжүүлсэн софтвэйрээ дэлхийн шилдэг их дээд сургуулийн өргөдлийнхөө нэгэн хэсэг болгож, ур чадвараа таниулах юм.

Э.Төгс-Очир, STOIC боловсролын зөвлөгөөний байгууллагын Коунселор

Э.Төгс-Очир, STOIC боловсролын зөвлөгөөний байгууллагын Коунселор

STOIC бол 10 жилийн болон завсар жил авч буй сурагчдад гадаад, дотоодын их дээд сургуульд элсэх, мэргэжлээ сонгох, карьераа төлөвлөхөд нь зөвлөж, чиглүүлдэг байгууллага. Тэр дундаа гадаадын шилдэг их дээд сургуулиудыг бэлтгэлийг эрчимтэй хийж байна. Манайд суралцаж байгаа сурагчид хэлний чадвар, хичээлээс гадуурх ажлын туршлага, мэргэжлийн чиг баримжаагаа дээшлүүлэх гэхчлэн олон зүйл хийдэг учир дунджаар 1.5 жил суралцдаг. Бид ихэнхдээ улсын сургуулийн сурагчидтай ажиллаж, мөн шалгалтын бэлтгэл түлхүү анхаарал хандуулдгаараа онцлог.

Сүүлийн 16 жилийн хугацаанд Монголоос АНУ-д сурч байгаа оюутны тоо 1300-1400 хооронд хэлбэлзэж ирсэн. Харин яг ахлах сургуулиа төгсөөд гадагшаа явж буй сурагчдын 300-400 нь АНУ руу, 3,000-4,000 нь бусад улсын их дээд сургуулиуд руу явж байгаа. Pinecone-той нэгдэж энэ тоог ихэсгэх зорилготой байна.


Гадаадын хүссэн их сургууль руугаа явах гарц, боломж нь байдаг ч хүн бүрд нээлттэй байдаггүй. Иймдээ ч Pinecone, STOIC хоёулаа салбартаа урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай учир хоёр талаас энэ туршлагаа хослуулж, технологид сонирхолтой илүү олон сурагчдад мөрөөдлийн сургуульдаа ороход нь хувь нэмэр оруулахаар шийдсэн юм.

Э.Болор, Pinecone академийн Элсэлт хариуцсан захирал

Э.Болор, Pinecone академийн Элсэлт хариуцсан захирал

Pinecone академи сүүлийн 8 жилийн турш технологийн чиглэлээр төрөл бүрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирлээ. “Дэлхийд үнэлэгдэх 10,000 инженерийг бэлтгэх” зорилгын маань салшгүй нэг хэсэг буюу зоосны нөгөө тал нь сурагчдаа тус чиглэлээр шилдэг их дээд сургуулиудад хөтлөх явдал байсан юм. Иймдээ ч STOIC-той хамтран Pinecone Prep Program нэртэй цоо шинэ хөтөлбөрөө зарлаад байна.

Бидний анхны өсвөр насныханд зориулсан, эцэг эхчүүдийн сайн мэдэх HOP хөтөлбөрийн төгсгөлд эцэг эхчүүд биднээс кодчиллын сургалтаас цааш хөгжих дараагийн шат юу байх талаар их асуудаг байсан. Тэгвэл тэрхүү алхам их сургуулийн бэлтгэлтэй шууд холбогдоно гэж харсан хэрэг. Их сургуульд өргөдөл илгээх үйл явц маш урт, олон шат дамжлагатай учир сурагчдад зөв чиглүүлэг, хүрээлэл чухал. Үүнд STOIC бидний хамгийн сайн хамтрагч гэдэгт итгэлтэй байгаа.

Өнөө цагт дэлхий дахиныг байлдан дагуулж буй англи, хятад хэлний нэгэн адилаар “Технологи бол томоор мөрөөдөгчдийн хэл” гэдэг шүү дээ. Энэ хэлийг ашиглаад алс хол суугаа хэдэн зуун сая хүнд хүрэх, төсөөлөөгүй ч үгүй нөлөөллийг бий болгох боломжтой. Ингэх үүд хаалгыг илүү олон сурагчдад нээж өгөхөөр зорьж байна.


Pinecone академийн HOP хөтөлбөр

Pinecone Prep Program-ийн 4-р сарын 18-нд эхлэх туршилтын анги дүүрч байгаа тул амжиж өргөдлөө илгээгээрэй.

Pinecone академи 5-р сарын 25-нд эхлэх ХАВРЫН хамгийн сүүлийн ангидаа элсэлт авч байна. Тэдэнтэй нэгдэхийг хүсвэл дараах хаягуудаар зочлоорой. Дэлгэрэнгүй:

Фэйсбүүк хуудас

Инстаграм хуудас

Веб хуудас

Холбогдох дугаар: 72700800