Хөгжим сонирхогчдын хамгийн ихээр догдлон хүлээдэг “Playtime Festival” эхлэхэд ердөө хэдхэн хоног үлджээ. Гурван өдрийн турш хайртай хамтлаг, дуртай уран бүтээлчдийнхээ амьд тоглолтыг дэргэдээс нь мэдэрч, хөгжмийн хэмнэлд уусан цэнгэх шиг жаргал үгүй. Хэдийгээр хөгжим сонсож, бусадтайгаа хөгжилдөх нь наадмын гол зорилго боловч ая тухтай байдлаа мартаж болохгүй. Учир нь бие нь ядарчихсан эсвэл тухгүй байвал хэчнээн дуртай дуугаа сонсоод ч бүрэн дүүрэн таашаал авч чадахгүй шүү дээ. 

Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээр фестивалын үеэр тав тухтай амрахад тань туслах кемпинг бүсүүд болон зорчих унаа тээврийн мэдээллийг багцлан хүргэж байна. 

БИДНИЙ ЗОРИХ ЦЭГ: PLAYTIME FIELD


Playtime Festival” нь уламжлал ёсоор Налайх дүүрэгт байрлах “Playtime Field”-д зохион байгуулагдана. Энэхүү газар нь хотын төвөөс (Сүхбаатарын талбай) ердөө 50 гаруй км-ийн зайд, Туул голын хөндийд байрладаг тул цэвэр агаартай, байгалийн тогтоц сайтай бүс нутаг аж.

Мөн нэг дор 30,000 гаруй үзэгчдийг чөлөөтэй хүлээн авах хүчин чадалтай гэнэ. Тэрчлэн талбайн эргэн тойронд мод тарих, хог хаягдлыг бууруулж дахин ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлсэн, байгаль орчинд ээлтэй концепцыг шингээж өгсөн нь онцлууштай.

НААДМЫН ТАЛБАЙ РУУ ЗОРЧИХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД

Энэ удаагийн наадмаар “Playtime Festival” нь UBCAB-тай албан ёсны тээврийн хамтрагчаар хамтран ажиллаж байна. Тэд хүмүүсийн ая тухыг бүрэн хангасан, хүн бүрийн хэрэгцээнд тохирох дараах тээврийн сонголтуудыг гаргажээ.

Нэг талын зорчих тариф:

Shuttle автобус: 24,000₮ (нэг хүний)
Суудлын машин /Sedan/: 30,000₮ (нэг хүний)
Sedan Pick-up: 120,000₮ (4 хүний багтаамжтай)
Alphard Pick-up: 215,000₮ (6 хүний багтаамжтай)

Цагийн хуваарь болон зохицуулалт

Замын хөдөлгөөний оргил цагууд болох 14:00-20:00 цаг мөн шөнийн 22:00-04:00 цагийн хооронд Shuttle автобус зорчино. Харин бусад цагуудад Sedan болон Alphard суудлын машинаар үйлчлүүлэх боломжтой.

Унааны зардлаа урьдчилан аваагүй байсан ч газар дээр нь буюу UBCAB Shuttle, Station цэгүүдээс шууд худалдан авч болно. Мөн дуудлагын жолооч 150,000₮-р наадмын талбай дээр дуудах боломжтой.

Alphard дээр урьдчилан захиалга өгөх бол энд дараарай.


Автобусны зорчигч авах болон буулгах цэг:

ASA Arena → Playtime Field
Playtime Field → ASA Arena

ТАВ ТУХТАЙ АМРАХ БҮС

Наадмын тасалбар авсан үзэгч бүрд зохион байгуулагчдын зүгээс майхнаа үнэ төлбөргүй барих талбайг шийдэж өгчээ. Үүнээс гадна илүү тухтай орчинд амрахыг эрмэлзэж буй хүмүүст зориулан уламжлалт Монгол гэр болон Гоёл Кашмер брэндтэй хамтарсан тусгай амралтын бүсүүдийг гаргаж өгсөн байна.

1. Free Tent Camping Area

Хэрэв та өөрийн майхантайгаа ирэхээр төлөвлөж байгаа бол дараах хоёр кемпэд тухлах боломжтой. Майхан тус бүрд 3×3 метр хэмжээтэй талбай хуваарилагдах бөгөөд зай талбай хязгаартай тул түрүүлж ирсэн нь түрүүлж байрлалаа сонгох зарчмаар зохицуулагдах юм.

- Цэнхэр шувуу кемп: Фестивалийн хэмнэлээс түр ч болов холдож, илүү амар амгалан орчинд алжаалаа тайлахыг хүссэн зочдод энэ хэсэг яг тохирно. Энэхүү кемпийг наадмын талбайн хамгийн чимээгүй бөгөөд гэр бүлд ээлтэй тусгай бүс болгон тохижуулжээ.

- Red Кемп: Харин энэ бол бусадтайгаа хөгжилдөх хүсэлтэй найзуудын найзуудын бүс юм. Энд та чөлөөтэй хөгжилдөж болох ба шинэ хүмүүстэй танилцан, хүрээллээ тэлэх ч боломжтой.

2. Goyol Clamping


Үнэ: 2,900,000₮
Хоноглох өдрүүд: 2026.07.02-04 (3 өдөр бүтэн)
Багцад багтсан зүйлс: 2 хүний багтаамжтай тусгай майхан, хоёр хүний ор нэг ширхэг, Goyol брэндийн ор хөнжлийн даавуу болон ноосон хөнжил, 2 ширхэг эвхэгддэг сандал, аяны ширээ, гэрэлтүүлэг, цахилгааны уртасгагч залгуур

Энэ нь хосоороо очиж байгаа хүмүүст зориулсан, бэлэн тохижуулчихсан майхан билээ. Дотор нь хоёр хүний том ор, дулаан хөнжил, ширээ сандал, гэрэл болон утас цэнэглэх залгуурыг нь бүгдийг нь бэлдээд тавьчихсан байх тул та майхан, хөнжил гэх мэт олон зүйл авчрах ямар ч шаардлагагүй.

3. Ger Camping


Үнэ: 4,900,000₮
Боломжит хүний тоо: 4
Багцад багтсан зүйлс: 4 ширхэг нэг хүний ор, модон ширээ, гэрэл, уртасгагч залгуур, ор хөнжлийн даавуу болон хөнжил

Хэрэв та майхан барихгүйгээр илүү тухтай байрлахыг хүсэж байвал Ger Camping-ийг сонирхоорой. Дөрвөн хүний багтаамжтай учраас найз нөхдөөрөө дундаа хувааж авах эсвэл гэр бүлээрээ, хүүхдүүдтэйгээ явж байгаа хүмүүст яг тохирно. Наадмын өдрүүдэд салхилж, бороо орсон ч даарч зутрахгүй, дулаахан, тухтай амрах давуу талтай.

4. Кампер машины зогсоолын эрх


Үнэ: 600,000₮
Campervan зогсоол талбайн хэмжээ: 6м х 12м

Campervan автомашинтай ирэхээр төлөвлөж байгаа хүмүүст зориулсан тусгай зогсоолын талбай бий. Энэхүү эрхээр фестивалийн талбай дээр гурван өдрийн турш автомашинтайгаа байрлах боломжтой. Харин энгийн суудлын автомашин нэвтрэхгүйг анхаараарай.


Хэрэв та унах унаа, хоноглох газраа хараахан сонгож амжаагүй бол дээрх хувилбаруудаас өөрт тохирохыг нь сонгож, захиалгаа баталгаажуулаарай. Мөн тухайн өдрүүдэд өөрийн машинтай очихоор төлөвлөж байгаа бол уусан үедээ жолоо барихаас татгалзаж, UBCAB-ийн дуудлагын жолооч болон Shuttle автобусны үйлчилгээг сонгоорой. Өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хамтдаа хамгаалцгаая.