Ямар ч төрлийн худалдан авалт хийхэд үйлчлүүлэгч, бизнес эрхлэгч, банк гээд аль ч талуудад хамгийн хялбар хэрэгсэл бол QPay гэдгийг хэрэглэгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрөх биз ээ. Тиймээс энэ удаагийн нийтлэлдээ QPay төлбөрийн систем финтекийн зах зээл болоод бидний өдөр тутмын амьдралыг хэрхэн өөрчилсөн талаар хэрэглэгч бүрийн мэдвэл зохих баримтуудыг хүргэж байна.
QR КОД БИДНИЙ АМЬДРАЛЫГ ХЭРХЭН ӨӨРЧИЛСӨН БЭ?
QPay төлбөрийн системийг танилцуулахаас өмнө QR код бидний амьдралыг хэрхэн өөрчилж, хөнгөвчилсөн талаар ярих нь зүйтэй. Харин та QR кодын талаар та хэр сайн мэдэх вэ?
Quick Response Code буюу QR-ийг 1994 онд Японы Denso Wave компанийн ажилтан Масахиро Хара хөгжүүлсэн бөгөөд анхны зорилго нь автомашины үйлдвэрлэлийн явцыг хялбарчлах байв. Тодруулбал:
Илүү их мэдээлэл хадгалах: Уламжлалт баркодтой харьцуулахад QR код нь олон хэмжээст бүтэцтэй тул илүү их мэдээлэл агуулдаг.
Унших хурд: Маш хурдан уншигддаг тул үйлдвэрлэлийн шугам дээр ашиглахад нэн тохиромжтой.
Уян хатан байдал: Тоо, үсэг, тэмдэгт, холбоос зэрэг олон төрлийн мэдээлэл нэг дор хадгалах боломжтой.

Үнэхээр л анх үйлдвэрлэлд ашиглаж байсан QR кодыг өнөөдөр хоолны цэс харахад, төлбөр тооцоо хийхэд, тээврийн хэрэгслээр зорчиход, бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээлэлтэй танилцахад, тэр ч бүү хэл Ковид 19 цар тахлын үед вакцин хийлгэсэн эсэх мэдээллийг хүртэл харуулах зорилгоор ашиглаж байсан билээ. Товчхондоо, бид худалдаа үйлчилгээ, цахим төлбөр тооцоо, мэдээлэл харилцаа зэрэг олон салбарт QR кодыг ашиглан цаг хугацаа, хөрөнгө зардлаа хэмнэх боломжтой болжээ.
QPAY АНХНЫ АЛХМАА ИНГЭЖ ХИЙВ
Өдгөө бидний өдөр тутмын хэрэглээ болсон QPay финтекийн зах зээлийг хэрхэн өөрчилсөн бэ? 2017 онд “Инновэйшн Инвестмэнт ХХК "QPay төлбөрийн системийг зах зээлд нэвтрүүлсэн ба хамгийн анхны хамтрагч нь ХААН Банк байжээ. Тэд үүсгэн байгуулагдсан цагаасаа арилжааны банкуудтай хамтран ажиллаж, нийт банкны хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүн болон төрийн үйлчилгээний төлбөрүүдээ QR кодоор тавхан секундэд төлөх нөхцөлийг бүрдүүлсэн юм.
Онцлох үйл явдлуудаас дурдвал:
2018: Төлбөр хүлээн авагч мерчант байгууллага болон хэрэглэгчийн систем нийлүүлэгчид зориулсан QR нэхэмжлэх үүсгэх боломжтой API-ийн 2.0 хувилбарыг нэвтрүүлэв.
2020: Олон улсын картын Unionpay үйлчилгээтэй хамтын ажиллагааг эхлүүлж картын системд холбогдов.
2022: Дэлхийн 64 улсад нэвтэрсэн БНХАУ-ын хамгийн өргөн хэрэглээтэй цахим төлбөрийн систем болох олон улсын WechatPay үйлчилгээтэй экосистемийн гэрээ байгуулж, Монгол Улсад анхлан нэвтрүүлэв.
2023: Технологийн салбарын анхны IPO-г амжилттай хийв.
2024: Ази, Европын 24 улсад нэвтэрсэн БНСУ-ын №1 цахим төлбөрийн систем болох GLN International-тэй хамтран, БНСУ-ын жуулчид эх орондоо хэрэглэдэг төлбөрийн аппаараа Монголд QPay QR кодыг уншуулан төлбөр төлөх үйлчилгээг нэвтрүүлэв.

QPAY-ИЙН ТУХАЙ ОНЦЛОХ ТООНУУД
“Тэдний үйл ажиллагааны талаар онцлох тоон баримтаас дурдвал энэ оны аравдугаар сарын байдлаар өдрийн дундаж гүйлгээний тоо 569 мянга давж буй бөгөөд гүйлгээний дүн нь 35 тэрбум гаруй төгрөг аж.”
Хэрэглэгчийн тоо: Одоогоор гурван сая гаруй хэрэглэгч, 200 мянга гаруй худалдаа, үйлчилгээний байгууллага QPay төлбөрийн шийдлийг ашиглаж байна.
Гүйлгээний тоо: 2024 оны эхний хагас жилд 4.4 их наяд төгрөгийн 76 сая ширхэг гүйлгээг QPay-ээр дамжуулж хийсэн ба энэ нь өмнөх оны мөн үеэс гүйлгээний тоо 48 хувь, үнийн дүн нь 78 хувиар өссөн үзүүлэлт юм.
Цаас хэмнэлт: Банкны гүйлгээ бүрийн ард 1 ширхэг 4 цаас ашиглагддаг гэж үзвэл Qpay үйлчилгээ нь 2024 оны эхний хагас жилд зөвхөн төрийн үйлчилгээний хувьд 1,065,904 ширхэг цаас хэмнэснээр 128 мод, 393 тонн ус, 18м3 нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тус тус хэмнэсэн.
ЯАГААД QPAY ОЛОН ТАЛТ ОНОВЧТОЙ СОНГОЛТ ВЭ?
Бидний худалдан авалт бүрээс нэг хувийг авдаг QPay яг аль талд ашигтай юм бэ гэсэн асуулт танд төрж байсан уу? Нэг талаас хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд төлбөр тооцооны асуудлаа богино хугацаанд шийдэх боломжтой болж байгаа бол нөгөө талаас бизнес эрхлэгчдэд өндөр зардал гаргалгүй орлого хүлээн авах үүд хаалга нээгдэж буй. Үүний зэрэгцээ банк, санхүүгийн байгууллагад ч хүртээмжээ нэмэгдүүлэхэд онцгой дэм болж байгаа нь ойлгомжтой. QPay-ийн давуу талуудыг тодруулан авч үзье.

Хэрэглэгч, үйлчлүүлэгчид: Төлбөр тооцооны асуудлаа богино хугацаанд шийдэж, үнэ цэнтэй цаг хугацаагаа хэмнэх боломжтой. Мөн хэрэглэгчээс ямар ч шимтгэл авдаггүй учраас хялбар, зардал багатай үйлчилгээ юм. Хэрэв банк хоорондын шимтгэл авч байгаа тохиолдолд энэ нь QPay-ийн шимтгэл биш бөгөөд банк хоорондын шилжүүлэг хэмээн ойлгож болно.
Бизнес эрхлэгчдэд: Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд, тэр дундаа бэлэн мөнгөөр арилжаа хийдэг байсан байгууллагуудад цахимаар хурдан, хялбар, аюулгүй төлбөр хүлээн авах боломжийг олгодог. Товчхондоо зөвхөн ухаалаг гар утсаар дамжуулан төлбөр хүлээн авах боломжтой нь банкны карт уншигч, тусгай төхөөрөмж зэрэг өндөр үнэтэй техник хэрэгслийн шаардлагыг бууруулж буй. Ташрамд банкны пос машин гэх мэт төлбөр хүлээн авах бүх хэрэгсэл QPay-тэй адил 1 хувийн шимтгэл авдаг.
Банк, санхүүгийн байгууллагад: QPay нь банкны системийг орлох биш, харин тэдэнтэй хамтран ажиллах замаар илүү өргөн цар хүрээтэй санхүүгийн сүлжээг бүрдүүлж байгаа гэдгийг дурдууштай. Жишээлбэл, QPay системээр дамжуулан хийсэн төлбөрүүд нь банкны данс руу шилждэг тул хэрэглэгчдийн санхүүгийн оролцоог нэмэгдүүлж, банкны системийг хөгжүүлж буйн томоохон илрэл юм.

Сэтгэгдэл бичих (3)


Z Zochin 2024.12.09 59.153.113.244
Bank busiin zeeliin tololt hiih case deer huvisgal hiisen bhaa gej boddog. Buh zeeliin appiin ard qpay bga gej boddog
D DR. MANIPAL 2024.12.06 102.89.83.203
Сайн байцгаана уу олон түмэндээ Намайг Марагад гэдэг бөгөөд би өөрийн нэг бөөрөө MANIPAL улсын эмнэлэгт зарсны дараа хэрхэн баяжсан түүхээсээ хуваалцах гэсэн юм. Олон жил ядууралтай тэмцэж, бөөрөө зарах найдвартай эмнэлэг хайж явлаа. Эцэст нь би нэг найзтайгаа уулзаж, намайг MANIPAL эмнэлэгтэй танилцуулсан. Бид үнээ тохиролцсон бөгөөд тэд миний бөөрөнд 780 мянган доллар төлөхөөр болсон. Хагалгаанд орохын өмнө төлбөрийн хагасыг нь авсан. Хагалгааны дараа үлдэгдэл мөнгийг надад өгсөн. Ядуурал дарамт болж, мөнгө нь аюулгүй байдлаа хангадаг болохоор би одоо эрүүл саруул, амьдралдаа сэтгэл хангалуун байна. Хэрэв та бөөрөө зарж, эрүүл мэндээ хамгаалах гэж байгаа бол MANIPAL эмнэлэгтэй [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар холбогдож болно. Заримдаа та хэрэгтэй зүйлээ олж авахын тулд өөрт байгаа зүйлээ ашиглах хэрэгтэй бөгөөд эрүүл хэвээр байж чадна гэдгийг санаарай. Ядуурал бол зовлон боловч мөнгө нь хамгаалалт болдог. Өнөөдөр [ DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM ] хаягаар эмнэлэгтэй холбогдоно уу.
З Зочин 2024.12.05 202.131.239.157
QPAY финтек салбарт үнэхээр хувьсгал хийсэн технологи энэ бол монгол улсыг одоо хүртэл санхүүгийн салбарын фронтиер түвшинд хадгалж байгаа гэсэн үг