Контент бүтээгчдийн хувьд хийсэн бичлэгтээ дуу оруулах, хоолой унших дээр их цаг зарцуулдаг шүү дээ. Тэгвэл Чимэгэ системс ХХК-ийн "Чимэгэ Уншигч" онлайн үйлчилгээ таны бичсэн бичвэрийг 4 шинэ дуу хоолойгоор шууд яриа болгон хөрвүүлэх боломжийг олгож байна. Ингэснээр нийт 7 төрлийн эмоцийн буюу сэтгэл хөдлөл илэрхийлэх хоолойноос сонголтоо хийж текстээ уншуулах боломжтой болж буй. Баяр баясгалантай, урам зоригтой, халуун дулаан, нухацтай, ундууцсан гэх мэтээр сценари буюу уншуулах хэв маягаа сонгоно. Хэрэглэгч хоолойны өнгөө сонгох эсхүл хүссэн сценариа сонгоод түүнд тохирох хоолойнуудаас сонгон текстээ уншуулах боломжтой. Ингэснээр таны бичлэгний дуу оруулалт илүү амьд, байгалийн мэт болж бичлэгний агуулга, утга санаа сонсогчдод бүрэн хүрч чадах юм.
Чимэгэ уншигчийг хэн хэрэглэх вэ?

Хувь хүн, контент бүтээгч, байгууллага, бизнесийн олон төрлийн хэрэгцээнд ашиглах боломжтой. Үүнд:
- Контентын дуу оруулалт: YouTube, TikTok, Reels бичлэг, подкаст болон сургалтын
видеоны дуу оруулалтыг богино хугацаанд, чанартай бэлтгэнэ. - Зар сурталчилгаа: Бүтээгдэхүүний танилцуулга, сошиал медиа сурталчилгаа,
брэндийн видеог зорилтот өнгө аястай, мэргэжлийн түвшинд дуу оруулна. - Аудио ном, үлгэр: Дүр бүрд тохирсон дуу хоолой сонгож, сонсогчийн анхаарлыг
татахуйц өгүүлэмж бүтээнэ. - Бизнесийн хэрэглээ: Байгууллагын танилцуулга, дуут мэдээлэл, хэрэглэгчид
зориулсан заавар, гарын авлагыг ойлгомжтой, нэгэн хэвийн байдлаар хүргэнэ.
Чимэгэ Уншигчийн давуу тал

- Систем нь монгол болон англи хэлээр бичвэрийг яг л жинхэнэ хүний яриатай ижил, байгалийн мэт уншина.
- Цаг хугацаа, зардлын хэмнэлтийг бий болгоно. Студи түрээслэх, хөтлөгч хайж олох, бичлэг хийх зэрэг нэмэлт ажил, зардал шаардлагагүй болно.
- Шуурхай үр дүн үзүүлнэ. Мэргэжлийн түвшний дуу оруулалтыг хэдхэн минутын дотор бэлэн болгоно.
Чимэгэ уншигчийн багцын сарын үнэ:
- Хувийн хэрэгцээнд зориулсан анхан шатны “Starter” багц 6900 төгрөг
- Дижитал контент үүсгэгчид зориулсан “Creator” багц 29900 төгрөг
- Гарааны бизнесүүдэд зориулсан “Business” багц 49900 төгрөг
- Мэргэжлийн контент бүтээгч, аж ахуйн нэгжийн “Professional” багц 119000 төгрөгний үнэтэй.

Хэрхэн ашиглах вэ?
Чимэгэ Уншигчийг reader.chimege.com вэбсайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан ашиглах боломжтой. Та өөрийн бичвэр буюу текстээ оруулж, тохирох дуу хоолой болон өнгө аясаа сонгоод, мэргэжлийн түвшний дуу оруулалттай болоорой.

