Дэлхий дахинд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн цар хүрээ сүүлийн жилүүдэд эрчтэй өргөжин хөгжиж буй. Тодруулбал, тус салбар АНУ-ын 2024 оны ДНБ-ий 13.8 хувь, Саудын Араб Улсын 12 хувь, Канад Улсын 13.2 хувийг тус тус дангаар эзэлж байна. 

Энэхүү тэлэлт нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөдөлгөгч барилгын салбарын хөгжлийг ч хурдасгаж буйг онцлууштай. Олон улсад зөвлөх үйлчилгээгээр тэргүүлэгч McKinsey & Company дэлхийн хэмжээнд барилгын салбар нь жил бүр ойролцоогоор $13 их наядын зах зээлийг бий болгож, дэлхийн нийт бүтээгдэхүүний (Global Gross Output) 7 орчим хувийг эзэлж буйг өнгөрсөн онд онцолжээ. Уг тоо нь 2040 гэхэд $22 их наядын босгыг давах төлөвтэй байгаа аж. 

Монгол Улсын хувьд ч 2025 оны 2-р сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.7%-иар огцом өссөн талаар төв банк мэдээлсэн нь үл хөдлөх хөрөнгийн салбарын эрэлт, нийлүүлэлтийн идэвхтэй урсгалыг харуулж байна. 
Анх зэс, алтны олборлолттой зэрэгцсэн зах зээлийн тэлэлтийн үед буюу 2000-аад оны эхэн үед орон сууцны үнэ өсөж, тус салбар руу чиглэсэн төсөл хөтөлбөрүүд ч олширч эхэлжээ.

Тэгвэл энэ удаагийн дугаарт өнөө цагт тус чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлсийг эмхэтгэн хүргэж байна. 

Зургийг: Adobe Stock

1. Судалгаа

Аливаа төсөл үр дүнтэй хэрэгжих суурь нь олон талын, тогтмол, үе шаталсан судалгаа. Салбарын онцлогоос үүдэн үл хөдлөх хөрөнгийн төслийг хэрэгжүүлэхэд хөрөнгийн зах зээл, хэрэглэгчийн зан төлөв, захиалга, байршил, өрсөлдөгчийн талаар тууштай мэдээлэл цуглуулах, нэгтгэн боловсруулах нь төслийн бат бэх суурийг цутгаж буйтай адил.

2. Технологи ба инновац

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл нь зөвхөн механик борлуулалт, түрээслэлийн үйлчилгээгээр хязгаарлагдахгүй. Төслийн хүртээмж, үр бүтээмжийг сайжруулж, цаг ямагт хэрэглэгчийн хэрэгцээнд тулгуурласан судалгаа шинжилгээг гүйцэтгэхэд технологийн үүрэг оролцоо асар өндөр.

Компанийн хувь лизингийн дижитал платформ, бараа, бүтээгдэхүүний бүртгэл, хөрөнгө оруулалтын шинэ систем зэргийг хөгжүүлэхэд технологид суурилсан арга барил олон адармаатай үйл явцыг дөтлөх гүүр болно.

3. Маркетинг

Зургийг: Saco

Азийн тэргүүлэгч үл хөдлөх хөрөнгийн менежмент, хөрөнгө оруулалтын компани КапитаЛанд “community storytelling” буюу түүх өгүүлэлд суурилсан маркетинг хэрэгжүүлдэг бол АНЭУ-ын Бурж Халифа нь цаг үеийн шинжтэй үйл явдлыг барилгын нэг хэсэг болгон онцолсноор тогтмол анхаарлын төвд байж чаддаг. Амжилттай компани, төслүүд өөр хоорондоо ялгаатай арга барилаар хэрэглэгчдийг татдаг ч бүгд маркетингд өндөр ач холбогдол өгдгөөрөө ижил.

Маркетинг нь дараах үндсэн хэсгүүдэд хуваагдана:

Эвент болон түгээлт:
Борлуулалтыг дэмжих арга хэмжээнүүдийг зохион байгуулах, холбогдох контентуудыг телевизүүдээр түгээх

Медиа контент:
Төслийн танигдалтыг нэмэгдүүлэхэд туслах контентуудыг нийтлэх хэвлэмэл эсвэл дижитал сонин, мэдээллийн вэбсайтыг ажиллуулах

4. Биет бүтээгдэхүүн

Төслийн араг ясыг гаргах үе шат чухал ч эцсийн бүтээгдэхүүн үйлчилгээний жинхэнэ дүр зураг гаргах ажил хэр чанартай явагдахаас өмнөх ажлын үр бүтээмжийг дүгнэх шаардлага үүсдэг. Төслийн консептод суурилсан шийдэл, барилгын материалын төслийн онцлогт тохирсон шийдэл, барилгын материал нийлүүлэгч ба үйлчлэгчийн шууд харилцаа зэргийг хөгжүүлэхэд тус үе шат зориулагдана.


Зургийг: Mortgage Finance Gazette

5. Коммюнити

Цаг үе, зах зээлийн шинжтэй үнэт мэдлэг, мэдээлэл, менторшип, сургалтыг хамтдаа олж авах зорилго нэгт хамт олны нэг хэсэг болох нь төслийн урт хугацааны өсөн дэвжилтэд томоохон үүрэг гүйцэтгэж мэдэх юм. Төрөл бүрийн салбарын мэргэжилтний туршлага, зөвлөгөөнөөс суралцаж, өөрийн хувь нэмрийг ч оруулж чадах коммюнити дараагийн чухал алхам байх болно. Үүний нэг биелэл нь BLOCK.MN платформын үл хөдлөх хөрөнгийн девелоперуудын хаалттай клуб.

Сонирхуулахад, тус салбарын девелоперууд төслөө амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах BLOCK.MN платформын нээлтийн арга хэмжээ ойртжээ. Арга хэмжээ девелоперуудад зориулсан "BLOCK DEVELOPERS 2025" нэрийн дор 10-р сарын 4-нд Монголын хамгийн том дотор байгууламж болох Ori Studios-д зохион байгуулагдах гэж байна.



BLOCK DEVELOPERS 2025 эвентэд зөвхөн урилгаар оролцох боломжтой бөгөөд оролцогчдыг BLOCK.MN платформоор сонгон шалгаруулж байна.

Хэрэв үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч эсвэл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 300 девелоперын нэг болж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах хүсэлтэй бол энэ холбоосоор зочлоорой.

Холбоо барих утас: 85950323