Үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөөр буй энэ үед байр худалдаж авахад худалдан авагч өөрөө маш олон талын мэдлэгтэй байх хэрэгтэй болсон. Тиймээс анхнаасаа байршил сайтай, олон улсын стандартаар баригдсан чанартай шинэ төсөлд эрт хөрөнгө оруулах нь санхүүгийн хувьд хавь илүү сонголт болоод буй. 

Энэ шаардлагад нийцэх төслүүдийн нэг бол Улаанбаатар Пропертиз компанийн хэрэгжүүлж буй “River Castle 2” орон сууц юм. Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, MSM группийн чанх урд байрлах тус төсөл нь байршил, архитектурын шийдэл, амьдрах орчны төлөвлөлтөөрөө онцлог. 

Тэгвэл орон сууцны үнэ цэнийг тодорхойлох дөрвөн гол үзүүлэлт юу вэ? “River Castle 2” эдгээр үзүүлэлтийг хэрхэн хангаж байгааг хамтдаа сонирхоцгооё.

I. ТӨСЛИЙН БАЙРШИЛ


Үл хөдлөхийн үнэ цэнийг тодорхойлдог хамгийн чухал хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй байршил болон хүрээлэн буй орчин билээ. Барилгын хийц, загвар, дотоод заслыг цаг хугацааны явцад шинэчилж, өөрчилж болох ч байршлыг нь өөрчлөх ямар ч боломжгүй. Тиймээс орон сууц сонгохдоо ойр орчимд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, амарч зугаалах газар байгаа эсэхийг анхаарах нь зүйтэй. ДЭМБ-ын судалгаагаар ногоон байгууламжтай ойр амьдрах нь зүрх судасны өвчлөлийг бууруулаад зогсохгүй, дундаж наслалтад шууд нөлөөлдөг болохыг баталсан байдаг.



“River Castle 2” төслийн хувьд Хан-Уул дүүргийн 20-р хороонд, MSM-ийн чанх урд, хотын эрчимтэй хөгжиж буй бүсэд байрлалтай. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, худалдаа үйлчилгээний төв зэрэг өдөр тутмын үйлчилгээгээ авч болохуйц дэд бүтцийн хэсгүүддээ ойр байрладаг. Төслийн ойр орчимд:

- Мишээл Экспо болон Мишээл Walking Street
- Мишээл Тавилгын болон Барилгын их дэлгүүр
- Little Venice их дэлгүүрүүд болон Лавай зах
- Төрийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлсэн нэг цэгийн үйлчилгээ тус тус байрлаж буй.

II. АМЬДРАЛЫН ХЭВ МАЯГ

Дараагийн нэгэн чухал үзүүлэлт нь амьдралын хэв маяг. Сүүлийн жилүүдэд хүмүүс эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон энэ үед байгальд ойр, цэвэр агаарт алхах, дасгал хөдөлгөөн хийх, чөлөөт цагаа идэвхтэй өнгөрүүлэх боломжтой орчин нь амьдрах газраа сонгох чухал шалгууруудын нэг болоод байгаа.

“River Castle 2” төсөл нь Туул голын хөвөө, Богд хан уулын байгалийн үзэмжтэй ойр оршдогоос гадна ногоон байгууламж ихтэй, идэвхтэй хөдөлгөөн хийх орчноор хүрээлэгджээ.



Тухайлбал, Монголын хамгийн том, бүрэн тохижилттой “Байгаль орчин танин мэдэхүйн хүрээлэн”-гийн хаяанд байрлахаас гадна Туул голын дагуу үргэлжлэх 1.6 км урт гүйлтийн замтай шууд холбогдох юм. Энэ нь оршин суугчдад гэрээсээ хол явахгүйгээр цэвэр агаарт алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх таатай нөхцөлийг бүрдүүлж буй.

III. БАРИЛГЫН ЧАНАР 

Мөнгөө хуримтлуулсаар арай гэж байртай болтол жилийн дараа шахуу сантехникийн асуудал үүсэх, хаалга цонх эвдрэх, гацах эсвэл өвөлдөө цонхоор сийгэх шиг төвөгтэй зүйл үгүй. Үүнээс болж амьдрахад тухгүй болохоос гадна дахин засвар хийх зэрэг нэмэлт мөнгө зарцуулахад хүргэдэг. Тиймд барилгын хийц, ашигласан материал, ажлын гүйцэтгэлд нь анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн барилгын чанарыг ашиглалтад орсон үеийнх нь өнгө үзэмжээр дүгнэх нь учир дутагдалтай. Харин олон жилийн турш ашиглахад хийц, материал нь хэр тэсвэртэй байх, дулаан болон дуу чимээний тусгаарлалт нь ямар түвшинд байх, засвар үйлчилгээ хэр их шаардах зэргийг харгалзан үзэх нь зүй. Чанартай материал, зөв технологиор барьсан орон сууц нь орон сууц нь засвар үйлчилгээ бага шаарддаг төдийгүй нэмэлт зардлыг бууруулж, байрны үнэ цэнийг улам нэмэгдүүлдэг давуу талтай билээ.



Энэ бүхнийг харгалзан “River Castle 2” төсөл нь барилгын материал, тоноглол зэрэгт ихээхэн анхаарч, олон улсын нэр хүндтэй брэндүүдийн бүтээгдэхүүнийг ашиглажээ. Жишээ нь, барилгын гадна фасадыг Бельгийн Reyaners брэндийн шилэн фасадаар шийдэж, Германы Hormann брэндийн стандартын шаардлага хангасан ган хаалгыг суурилуулсан байна.

Дотоод засал болон тоноглол


Түүнчлэн дулаан алдагдал болон гаднах дуу чимээг багасгах зорилгоор Германы VEKA брэндийн вакум цонхыг сонгожээ. Ялангуяа өвлийн улиралд цонх дулаанаа алдах, цантах, гаднаас дуу чимээ ихээр нэвтрүүлэх гэх зэрэг эрсдэл үүсдэг. Тус брэндийн цонх нь дэвшилтэт технологиор үйлдвэрлэгдсэн, дулаан хадгалалттай, дуу чимээний тусгаарлалттай, байгаль орчинд ээлтэй вакум цонх гэдгээрээ онцлог.

Сантехникийн тоноглол гэхэд 150 жилийн түүхтэй Германы Kohler брэндийг ашигласан бөгөөд бүтээгдэхүүнүүд нь өнгөө алдах, зэврэх, ус алдах зэрэг эрсдэлд тэсвэртэй, чанартай материалаар хийгдсэн байна. Мөн дотоод засалдаа Испанийн Porcelanosa брэндийн плита болон VEKA брэндийн эрүүл мэндэд хоргүй ханын цаасыг сонгожээ. Тус брэнд нь байгальд ээлтэй үйлдвэрлэлээрээ танигдсан ба ялангуяа ханын цаас нь дэгдэмхий органик нэгдэл ашигладаггүй, усан суурьтай будаг ашигладаг ба тусгай “амьсгалдаг” бүтэцтэй тул хананд чийг хуримтлагдаж хөгц, мөөгөнцөр үүсэхээс сэргийлж, харшил сэдрэх эрсдэлийг бууруулдаг.

IV. ӨРӨӨНИЙ БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Орон сууцны өрөөний зохион байгуулалт, дотоод засал нь амьдрах орчны тав тухад чухал нөлөөтэй. Гаднаасаа хэчнээн гоё, тансаг харагддаг байлаа ч өрөөний зохион байгуулалт оновчгүй, зай талбайн ашиглалт муу бол амьдрах явцад олон асуудал тулгарна. Мөн гал тогоо, зочны өрөө, унтлагын өрөөний байршил хоорондоо хэр зохицсон, хувцас болон ахуйн хэрэглэлээ хадгалах шүүгээ, агуулахын зайг хэрхэн шийдсэнээс орон сууцны ашиглалт ихээхэн хамаарах юм.

“River Castle 2” орон сууцны өрөөний зохион байгуулалтаас:



Босоо тэнхлэгийн зохион байгуулалт:

F1-F3: Худалдаа, үйлчилгээний нэгдсэн төвлөрөл
F4: Оффис
F5: Автомашингүй хүүхдийн тоглоомын талбай
F5-F23: 53-143 м.кв талбайтай, 2-4 өрөө бизнес зэрэглэлийн орон сууц. Төлөвлөлт нь Royal, Sky, Business Class гэсэн 3 ангилалтай
F24: 96-189 м.кв талбайтай тансаг зэрэглэлийн пентхаус байрлана.

Олон давхар барилгын хамгийн чухал хэрэглээ бол цахилгаан шат. Гэвч цахилгаан шат гэнэт гацах, эвдрэх, удаан хугацаанд засвартай байх зэрэг асуудал гарч болзошгүй. Үүнээс болж оршин суугчид давхар хооронд зорчиход хүндрэлтэй болж, ялангуяа өндөр давхарт амьдардаг хүмүүс шатаар өгсөж, уруудахаас өөр аргагүйд хүрдэг. Харин “River Castle 2” төсөлд БНСУ-ын Hyundai брэндийн ухаалаг хяналтын систем бүхий өндөр хурдны лифтийг суурилуулжээ. Уг лифт нь тав тухтай, аюулгүй бөгөөд хурдан зорчих нөхцөлийг бүрдүүлж буй гэнэ.

“RIVER CASTLE 2”-ООС ХЭРХЭН ХУДАЛДАН АВАХ ВЭ? 


Шинэ байр авах гээд төсвөө тооцох үед хамгийн түрүүнд “Урьдчилгаа 30 хувиа яаж бүрдүүлэх вэ?”, “Сар бүрийн зээлийн төлөлт нь өрхийн орлогод хэр их дарамт болох бол оо?” гэсэн бодлууд хүн бүрийн толгойд эргэлддэг шүү дээ. Тэгвэл “River Castle 2” төсөл захиалагчдын санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх уян хатан нөхцөлүүдийг санал болгож байгаа гэнэ. Үүнд:

0% хүүтэй график төлөлт: River Castle цогцолбороос хүссэн сонголтоо хийж, 30% урьдчилгаа төлөөд 0% хүүтэй график төлөлтөөр төлөх боломжтой.

Энэхүү нөхцөл нь орон сууцны төлбөрөө тодорхой хугацаанд хуваан төлж, санхүүгээ урьдчилан төлөвлөх хүсэлтэй худалдан авагчдад тохиромжтой. Төлбөрийг харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлөх тул худалдан авагч өөрийн орлого, санхүүгийн боломжид нийцүүлэн төлбөрийн төлөвлөгөөгөө гаргах боломжтой юм.

Банкны 1.4%-ийн зээл: Урт хугацаанд бага багаар төлөх сонирхолтой бол Голомт, Хаан, болон ХХБ-аар дамжуулан 1.4%-ийн хүүтэй урт хугацааны зээлээр шинэ орон сууцтай болох сонголт бас бий. Зах зээл дээрх бусад ипотекийн бус арилжааны зээлийн хүүтэй харьцуулахад энэ нь хамаагүй бага дарамт бөгөөд сар бүрийн төлөлтөө түүртэхгүйгээр төлөхөд тусална.


Хэрэв та “River Castle 2” төслийн загварын байранд зочлон мэдээлэл авахыг хүсвэл:

Утас: 7700-9919
Борлуулалтын алба: Төв шуудангийн урд, Эко Интернейшнл Тауэр, 3 давхарт 301 тоот
Вэб сайт: www.ubproperties.mn
Facebook: River Castle 2 зэрэг хаягуудаас тус тус мэдээлэл аваарай.