Reporters Without Borders (RSF) байгууллагаас жил бүр танилцуулдаг RSF World Press Freedom Index буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийн 2025 оны хувилбар дөнгөж сая ил боллоо. Энэхүү индексэд 180 орон хамрагдсанаас 102-р байрт бичигджээ. 

Таван үзүүлэлт

Тус индекс нь салбарын мэргэжилтнүүдээс дараах 5 үзүүлэлтийн хүрээнд санаа асуулга авч дүнгээ гаргадаг билээ. Энэ жил Монгол Улс:

Улс төр: 41.26 оноо авч 106-р байр
Эдийн засаг:36.15 оноо авч 116-р байр
Хууль: 59.57 оноо авч 94-р байр
Нийгэм: 64.98 оноо авч 73-р байр
Аюулгүй байдал: 60.89 оноо авч 112-р байр тус тус эзэлжээ.


Сүүлийн 10 жилд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ 54-р байраас 109-р байр хүртэл унаад байсан юм. Энэ жилийн хувьд Аюулгүй байдлаас бусад үзүүлэлтүүд өссөн нь байраа урагшлуулахад нөлөөлжээ. Таван үзүүлэлт дундаас Эдийн засгийн үзүүлэлт хамгийн ихээр сайжирсан бөгөөд 2024 онд 151-р байрт бичигдэж байсан бол 2025 онд 116-р байрт бичигдсэн байна.

Хамгийн, хамгийн

Энэ жилийн индексийг Норвег улс 92.31 оноогоор тэргүүлэв. Тэд ийнхүү 9 дэх жилдээ дараалан хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийг манлайллаа. Удаах байруудад:

2. Эстони: 89.46 оноо
3. Нидерланд: 88.64 оноо
4. Швед: 88.13 оноо
5. Финланд: 87.18 оноо
6. Дани: 86.93 оноо
7. Ирланд: 86.92 оноо
8. Португал: 84.26 оноо
9. Швейцар: 83.98 оноо
10. Чех: 83.96 оноо улсууд тус тус бичигдэв. Харин хамгийн сүүлийн байруудад дараах улсууд бичигджээ.

171. ОХУ: 24.57 оноо
172. Никарагуа: 22.83 оноо
173. Вьетнам: 19.74 оноо
174. Туркменистан: 19.14 оноо
175. Афганистан: 17.88 оноо
176. Иран: 16.22 оноо
177. Сири: 15.82 оноо
178. Хятад: 14.80 оноо
179. Хойд Солонгос: 12.64 оноо
180. Эритрей: 11.32 оноо

2025 оны дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекстэй бүрэн эхээр нь танилцах