Эцэг эх бүрийн хувьд хүүхдээ аль сургуульд ямар хөтөлбөрийн дагуу суралцуулах вэ гэдэг хэзээд толгой өвтгөсөн шийдвэр байдаг. Хэрвээ таны хүүхэд ирэх жилүүдэд сургуульд элсэн орох бол анхаарлаа нааш хандуулаарай.
PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд өнгөрсөн жил 81 орноос нэгдүгээр жагссан Сингапур улс жагссан билээ. Ердөө 60 хүрэхгүй жилийн дотор боловсролын системээрээ дэлхийд тэргүүлэгч гүрэн болж чадсан Сингапурын амжилтын нууц хийгээд энэхүү улсын сургалтыг эх орондоо нутагшуулж буй Сингапур скүүл оф Монголиа сургуулийн алсын хараа, сургалтын онцлогийн талаар энэхүү нийтлэлээр хүргэж байна.
1. Сингапур улсын хөгжлийн түүх

Дэлхийн II дайнаас өмнөх Сингапур улс нь Их Британийн тэнгисийн цэргийн баазын зориулалттай, байгалийн баялаг байтугай ундны ус ч байхгүй, хятад, малай, энэтхэг зэрэг олон үндэстнээс бүрдсэн намгархаг жижиг арал байсан түүхтэй. Олон улсын бодлого тодорхойлогчид Английн цэрэг гарч явсны дараа хөрш зэргэлдээ Малайз, Индонез улсууд Сингапурыг эрхэндээ оруулах болно хэмээн тухайн үед таамаглаж байсан гэдэг.
Харин орчин цагийн Сингапур улсын эцэг гэгддэг Ли Куан Ю 1965 онд улсынхаа тусгаар тогтнолыг зарлаж, засгийн эрхийг авсныхаа дараа өөрийн шаргуу зүтгэлээр Сингапурыг улс төр, шинжлэх ухаан, өндөр технологийн төв, дэлхийн худалдааны чухал зангилгаа болгож чадсан билээ.
Өнгөрсөн оны байдлаар нэг хүнд ноогдох ДНБ-ийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт жагсаж буй Сингапурын амжилтын нэгэн чухал нууц нь улсынхаа боловсролын чанарыг дэлхийн түвшинд аваачих Ли Куан Ю-ийн алсын хараа байсан хэмээдэг. Сонирхуулахад, өдгөө Сингапур улс нь жил бүр боловсролын зардалдаа улсын төсвийн 20 орчим хувийг зарцуулдаг бөгөөд Боловсролын яам нь засгийн газрынхаа хамгийн өндөр төсөвтэй яамдын хоёрдугаарт бичигддэг билээ.
2. сингапур улсын боловсролын тогтолцооны онцлог

Өнгөрсөн жил манай улс анх удаа PISA буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд (математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн үндсэн гурван агуулга бүхий) хамрагдаж, нэгдсэн дүнгээр 81 орноос 53-т жагссан билээ. Харин Сингапур улсын тухайд өнгөрсөн жил PISA жагсаалтад нэгдүгээрт жагссан. PISA үнэлгээний даалгаврууд нь уламжлалт академик шалгалтаас ялгаатай нь сурагчдыг сургуулиас олж авсан мэдлэгээ амьдралд хэрхэн хэрэглэж байгаа чадварыг тодорхойлох зорилготой байдаг.
Харин Сингапурын боловсролын тогтолцоо нь хүүхдийн ангидаа олж авч буй мэдлэг бүхэн ирээдүйн карьер, ажил мэргэжилдээ амжилт үзүүлэхэд нь тус болох ёстой гэсэн философитой. Уран зохиолын хичээл дээр гэхэд хүүхдийн уншсан номын хуудсаас илүү тухайн уншсан эхийнхээ агуулгыг ойлгох, харьцуулалт хийх, бусдад ойлгуулах чадварт анхаарах жишээний.
Хүүхэд бүхэн зөвхөн урлаг, спортоос гадна өөр олон салбарт авьяастай байж болно. Харин сургууль тэрхүү авьяасыг нь нээж, хөгжүүлэх, авьяасаа ашиглаж ирээдүйдээ чадварлаг мэргэжилтэн болоход нь тус болох ёстой хэмээх үзэлтэй байдгаараа онцлог. Тиймдээ ч багш нарын зүгээс сурагчдадаа техник, технологи хурдацтай хөгжиж буй өнөөгийн ертөнцөд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд нь туслах ур чадвар, бүтээлч байдал, шүүмжлэлт сэтгэлгээг нь аль болох хөгжүүлэхийг эрмэлздэг.
3. сингапур скүүл оф монголиа сургуулийн үндсэн философи

Сингапур скүүл оф Монголиа нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Сингапур улсын боловсролын систем дээр суурилж үйл ажиллагаа явуулж Монголдоо анхдагч сургууль. Тэд Сингапурын дунд сургуулийн боловсролын системд ашигладаг сурах бичгийг сургалтдаа ашигладаг бөгөөд энэ хичээлийн жилээс эхлэн Кембрижийн олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй сургууль болж баталгаажиж, Кембрижийн сурах бичгүүдээ Сингапураас авч байгаа юм.
Хүүхэд бүр авьяастай/өгөгдсөн онцлогтой. Энэхүү уриа бол Сингапур скүүл оф Монголиагийн үндсэн философи. Ганцаарчилсан хичээлийн хөтөлбөр, багаар суралцах үйл ажиллагаагаар дамжуулан хүүхэд бүрийн чадамжийг нэмэгдүүлж, хүүхэд бүрд хөгжих гишгүүрийг хангаж өгснөөр тэд боломжит чадамждаа хүрнэ гэдэгт тэд итгэдэг.
Эцэг эхчүүддээ сонирхуулахад, тус сургууль нийтдээ 20 гаруй хөгжүүлэх хөтөлбөрийн сонголттой бөгөөд энэ жилээс хөгжүүлэх хөтөлбөрийнхөө бүх хичээлийг үнэ төлбөргүй болгожээ. Бага ангийн сурагчид эхний хагас жил бүх дугуйланд хамрагдаж, сүүлийн хагас жилдээ хамгийн дуртай дугуйлан, хөгжүүлэх хөтөлбөрөө өөрөө сонгох боломжтой. Удирдлагын зүгээс олон сонголт дундаас миний сонирхол, хүсэл юу юм бол? гэдгээ ойлгож, бие даан шийдвэр гаргасан хүүхэд ирээдүйд амжилт үзүүлэх магадлал илүү өндөр тул хөгжүүлэх хөтөлбөр бүрд хүүхдүүдийг тэгш хамруулахыг зорьдог аж.
4. багш нар болон хичээлийн хөтөлбөрийн онцлог

"Монголын уламжлалт боловсролын системийн хувьд харьцангуй багш төвтэй. Монгол багш нар цаанаасаа л сурагч бүрдээ хангалттай мэдлэг олгочих юм сан гэдэг сэтгэлээр нэг бүрчлэн тулж ажилладаг. Нөгөө талдаа чи үүнийг зайлшгүй сурах ёстой гэдэг хандлагаар хэтэрхий хүчлэх нь ч бий. Харин барууны улсуудад сургуульд суралцана гэдэг илүү тайван бөгөөд хүүхэд өөрийн дур сонирхлын хүрээнд сонголт хийх боломжтой орчин. Багш нар нь ч аль болох ерөнхий чиглүүлэг өгдөг тул хичээлдээ дур сонирхолтой хэсэг нь хангалттай ахиц үзүүлж, харин бие даах чадвар муутай сурагчид хаягдах магадлал өндөртэй. Тиймээс монголын нөхцөлд гаднын хөтөлбөрүүдийг тэр чигт нь нутагшуулахаас илүүтэй уламжлалт боловсролын системтэйгээ хослуулан хэрэгжүүлэх нь үр дүнтэй гэж би хувьдаа боддог юм.
Манайх цөм хөтөлбөр болон Кембрижийн хөтөлбөрийн хосолсон сургалтын системтэй. Сурагчид нэгдүгээр ангиасаа англи хэл, дөрөвдүгээр ангиасаа хятад хэл үздэг. Олон хэл сурах тусмаа хүүхдийн харах өнцөг өөрчлөгддөг, баруун, зүүн тархи зэрэг хөгждөг олон давуу талтай.
Бид англи хэлний сургалтдаа онцгойлон ач холбогдол өгч, сурагчдаа группээр хувааж хичээлээ ордог. Нэг анги 24-25 сурагчтай гэвэл англи хэлний хичээл 12 хүүхэдтэй, 2 группээр салж ордог гэсэн үг. Ингэснээр багшийн ачаалал багасаж, хүүхэд бүртэй тулж ажиллах боломж нэмэгдэнэ. Энэ жил нэгдүгээр ангиас эхлэн англи хэлийн хичээлийг гадаад багш нар орж байна. Энэ хичээлийн жил англи хэл, кодинг, мэдээлэл зүй, хятад хэл зэрэг хичээлийг нийтдээ 11 гадаад багш зааж байгаа бол ирэх жил энэ тоог дор хаяж 2 дахин нэмэгдүүлэхээр зорьж байгаа."
5. сингапур скүүл оф монголиа шинэ сургуулийн давуу талууд

"Одоо манай үйл ажиллагаа явуулж байгаа барилга нь дунд сургуулийн зориулалтын барилга биш тул хүүхдүүддээ суралцах, хөгжих бололцоог нь хангах боломж зарим талаар хомс. Тиймээс сургуулийн захиргааны зүгээс өнгөрсөн жилийн зургаадугаар сард шинэ сургуулийн байраа барихаар шийдсэн. Шинэ барилга маань энэ жилийн долоодугаар сард ашиглалтад орно. 1500 хүүхдийн багтаамжтай шинэ сургуулийн цогцолбор урлаг, спорт заал, хөгжүүлэх хөтөлбөрүүдийн анги танхим, хоёр номын сантай. Цаашлаад хими, физик, биологийн тусгай тоног, төхөөрөмж бүхий лабораториудтай болсноор Кембрижийн олон улсын хөтөлбөрийг 1-12-р ангийн сурагчдад бүгдэд нь олгох боломж бүрдэх юм.
Сургуулийн орчин гэдэг зөвхөн барилгаас гадна хүүхэд долоо хоногийн таван өдөр, өдрийн дийлэнх цагийг өнгөрүүлж буй онцгой обьект гэдэг утгаар бид шинэ байрандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO стандартыг цогцоор нь хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Сингапур скүүл оф Монголиа сургууль маань авьяаслаг, сайн боловсрол, өндөр чадамжтай хойч үеийг сургаж, хөгжүүлэх замаар эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулна гэсэн алсын хараатай ба үүнийхээ биеллийг харахын төлөө хичээж ажиллаж байгаа гэж хэлэхэд баяртай байдаг."

Шинэ сургуулийн танилцуулгатай энд дарж танилцаарай.
Харин сургуулийн сошиал хаягаар зочлох бол энд дараарай.

Сэтгэгдэл бичих

