Ихэнх байгууллагын дижитал шилжилтийн эхэн үе нэг зорилготой байсан нь үйл ажиллагаагаа автоматжуулах. Тухайлбал, санхүүгээ программтай болгох, хүний нөөцөө системжүүлэх, борлуулалтаа CRM-д оруулах, тайлангаа Excel-ээс салгах. Гэвч өнөөдөр дижитал шилжилт гэх ойлголт хувьссаар хэн ямар шинэ програм ашиглаж байгаа нь бус хэн өгөгдлийг ойлгож, шуурхай боловсруулж, шийдвэр гаргахдаа оновчтой ашиглаж чадаж байгаа нь өрсөлдөх чадварыг тодорхойлох суурь үзүүлэлт болжээ. Өөрөөр хэлбэл, програм гол зорилго биш, харин өгөгдөлд суурилсан байгууллага болох замын эхлэл.
Тэгвэл бид өнөөдөр байгууллагын үйл ажиллагааг нэгтгэсэн, уялдаа холбоотой, орчин үеийн Enterprise түвшний бизнесийн платформ болох Smart Enterprise Apps-ийг танилцуулж байна. Ингээд байгууллагын бүх шийдвэрийг нэг мэдээлэлд үндэслэдэг, шуурхай бөгөөд оновчтой болгож буй тус платформын тухай мэдэх ёстой бүхнийг хүргэе.

НИЙТЛЭГ АСУУДАЛ
Олон байгууллагад үйл ажиллагаагаа хурдасгаж, үр дүнгээ өсгөхөд тулгардаг асуудал нь тал талд төвлөрсөн систем. Хүний нөөц, борлуулалт, санхүүгийн тайлан мэдээллүүд тухайн хэлтэстээ л эргэлдсэнээс болж наанадаж л борлуулалтын алба нэг тоо гаргахад санхүүгийн алба өөр нэг тоо хэлэх тохиолдлууд гардаг билээ. Цаашлаад серверийн эвдрэл, нөөцлөлтийн доголдол, ажилтан солигдох үед мэдээлэл тасалдах, тайлан гаргах хугацаа удаашрах зэрэг эрсдэлүүд өдөр тутмын үйл ажиллагааг сааруулсаар.
Ингээд харвал энэ бүхэн нь технологийн гэхээс илүүтэй мэдээлэл, үйл ажиллагааны асуудал аж. Өөрөөр хэлбэл, ихэнх байгууллагын хувьд системгүй нь бус, харин системүүд нь хоорондоо “ярьдаггүй” нь гол бэрхшээл.

Тиймээс томоохон компаниудын нийтлэг хандлага нь байгууллагын бүх түвшинд нэг эх сурвалжтай өгөгдөл ашиглах явдал. Үүнийг дагаад дэлхий даяар ERP, CRM, HRM зэрэг тусдаа системээс Enterprise Apps буюу нэгдсэн бизнесийн платформ руу шилжих нүүдэл хурдтай өрнөснийг харж болно.
ХИЙМЭЛ ОЮУН АШИГЛАХЫН ӨМНӨ
Сүүлийн жилүүдийн хамгийн түгээмэл бизнесийн хэлэлцүүлгийн нэг бол хиймэл оюун. Гэвч байгууллагууд хиймэл оюуныг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх гэж хэт яарахдаа тус технологи эмх замбараагүй өгөгдлөөс үнэ цэн бүтээж чаддаггүйг орхигдуулах нь элбэг. Хэрэв байгууллагын мэдээлэл олон өөр програм, салангид өгөгдлийн сангуудад тархсан хэвээр байвал зөвхөн хиймэл оюун ч гэлтгүй бусад технологийн дэвшилтэт шийдлүүдийг бүрэн ашиглах боломжгүй. Тиймээс өнөө цагт хиймэл оюунт туслах худалдаж авахтай эн зэрэгцэхүйц чухал хөрөнгө оруулалт бол байгууллагынхаа өгөгдлийг нэгтгэж, ирээдүйн ямар ч автоматжуулалтад бэлэн, хөрвөх чадвартай байх явдал.
Товчхондоо, “Ямар хиймэл оюун ашиглах вэ?” гэдгээс өмнө “Бид хиймэл оюун ашиглахад бэлэн үү?” гэх асуултыг асуухаа мартаж болохгүй. Учир нь хиймэл оюун, автоматжуулалт, аналитик шинжилгээ зэрэг дараагийн шатны технологиуд нэгдсэн, чанартай өгөгдөл дээр үнэ цэн бүтээдэг билээ.

SMART ENTERPRISE APPS: ДАРААГИЙН ШАТНЫ ДИЖИТАЛ ШИЛЖИЛТИЙН НУУЦ
Дээр дурдсан асуудлуудыг шийдэх зорилгоор Smart Software Group-ээс Smart Enterprise Apps-ийг хөгжүүлжээ. Бизнесийн бүх үйл ажиллагааг нэг платформоос удирдах боломжийг олгож буй энэхүү цогц системээр байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг автоматжуулж, мэдээллийг бодит цаг хугацаанд удирдахад дараах чиглэлээр ашиглаарай:
• Санхүү, нягтлан бодох бүртгэл
• Хүний нөөцийн удирдлага
• Борлуулалт ба CRM
• Худалдан авалтын удирдлага
• Агуулах, бараа материал
• Захиалга, нийлүүлэлтийн удирдлага
• Удирдлагын тайлан, шинжилгээ
Эдгээр системүүд нэг өгөгдлийн сан дээр уялдсанаар мэдээллийг дахин оруулах, нягтлах шаардлага буурч, алдаа багасч, илүү хурдан бөгөөд оновчтой шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх аж.

СМАРТ СОФТВЭЙР ГРУППИЙН ТУХАЙ
Смарт Софтвэйр Групп нь 2014 оноос хойш мэдээлэл технологи, програм хангамжийн чиглэлээр үйл ажиллагаагаа эрхэлсээр өдгөө 70+ бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд амжилттай нэвтрүүлэн хөгжүүлж, орон даяар 4000+ харилцагчтай болжээ. Сүүлийн жилүүдэд тэд технологийн архитектур, аюулгүй байдал, хууль эрх зүйн шаардлага, хиймэл оюун болон автоматжуулалтын хөгжилд түүчээлэхээр үүлэн системийн хөгжүүлэлтэд анхаарал хандуулж буйн нэгэн дэвшил нь Smart Enterprise Apps билээ.

ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН ШИНЭ ТҮВШИН
Бизнесийг хөдөлгөгч гол хүчин зүйл нь оновчтой мэдээлэлд суурилсан, цаг алдаагүй шийдвэр. Тэгвэл Smart Enterprise Apps нь байгууллагын бүх өгөгдлийг нэгтгэн боловсруулж, удирдлагын түвшний тайлан, шинжилгээг бодит хугацаанд гаргах боломжийг олгох давуу талтай. Ингэснээр удирдлагууд:
• Борлуулалтын гүйцэтгэлээ бодит цаг хугацаанд хянах
• Санхүүгийн төлөв байдлаа үнэн зөв үнэлэх
• Ажилтнуудын бүтээмжийг хэмжих
• Зардлаа оновчтой удирдах
• Эрсдэлийг урьдчилан тодорхойлох юм.
Өөрөөр хэлбэл, өгөгдөл нь зөвхөн хадгалаад орхидог мэдээлэл биш, харин бизнесийн үнэ цэн бүтээдэг стратегийн хөрөнгө болж хувирна.
ҮҮЛЭН ТЕХНОЛОГИЙН ТУХАЙ: МЭДЭЭЛЛЭЭ ИНТЕРНЭТЭД БАЙРШУУЛААД Л БОЛОХ ХЭРЭГ ҮҮ?
Орчин үеийн байгууллагууд хаанаас ч ажиллах боломжийг эрэлхийлж байгаа энэ үед Smart Enterprise Apps нь үүлэн технологид түшиглэсэн шийдлээрээ онцлог. Үүлэн технологиор уламжлалт мэдээллийн технологийн дэд бүтцийг сөрж, үйл ажиллагаагаа илүү шуурхай, санхүүгийн хувьд ээлтэй, уян хатан явуулах боломж бүрддэг. Өөрөөр хэлбэл, заавал нүсэр том сервер, өгөгдлийн агуулах худалдан авч, санхүүгийн болон логистикийн хүндрэлтэй нүүр тулахын оронд онлайн өгөгдлийн санг түшиглэх цомхон бөгөөд үр ашигтай шийдэл нь үүлэн дэд бүтэц. Тиймээс ч та бидний сайн мэдэх Reddit, Facebook-ээс авахуулаад Snapchat хүртэл тус үйлчилгээний “Үнэнч хэрэглэгч”. Судлаачдын үзэж буйгаар 2026 онд нийт үүлэн дэд бүтцийн үйлчилгээний орлого түүхэндээ анх удаа 500 тэрбум ам.доллароос халих төлөвтэй байна.

Олон хүн энэ системийг ердөө мэдээллээ онлайнаар хадгалахтай холбон ойлгодог ч гол үнэ цэн нь байгууллагын технологийн дэд бүтцийг илүү найдвартай, өргөтгөхөд хялбар, хөгжүүлэлт хийхэд нээлттэй орон зайд шилжүүлдэгт оршдог билээ. Тэгвэл гол давуу талууд нь юу вэ?
1. Хаанаас ч, хэзээ ч
Байршил, цаг хугацаа, тодорхой төхөөрөмжийн шаардлагаас ангид, тогтмол, шуурхай үйл ажиллагаа. Танд интернэт байхад л хангалттай.
2. Зардлаа хэмнэ
Байгууллагууд оn-premise буюу дотоод сервертэй систем ашиглахад сервер худалдаж авах, нэмээд серверийнхээ техникийг тогтмол шинэчлэх, өгөгдлөө нөөцлөх, аюулгүй байдлыг хангахын тулд IT баг ажиллуулах шаардлагатай болдог. Харин үүлэн системийн автомат засвар үйлчилгээ, тогтмол шинэчлэлтийн тусламжтай серверийн хөрөнгө оруулалтыг танах боломжтой. Мөн үйл ажиллагааны урсгал зардлыг багасгаж, ашигласан хэмжээгээрээ төлөлт хийх, хэрэглээгээ хянах давуу тал бий.
3. Аюулгүй
Ихэнх жижиг, дунд хэмжээт байгууллагын хувьд дотоод серверээс илүү үүлэн систем найдвартай байдаг. Учир нь энэ төрлийн үйлчилгээнд өгөгдлийг шифрлэж нууцлалтайгаар дамжуулах, нөөцлөх, гэнэтийн шаардлага гарвал эргэн сэргээх, системийн хандалтыг тухай бүрд нь хянах, тохируулга хийх, олон шатлалт баталгаажуулалтыг нэвтрүүлэх зэрэг боломж цөм багтдаг. Нэмээд 24/7 автомат хяналтын систем ажиллах учир хүний хөдөлмөрийг эрс хөнгөвчилнө.
4. Технологийн дэвшилд бэлэн
Төрөл бүрийн автоматжуулалт, тэр дундаа хиймэл оюуны дэвшилтэт шийдлүүдийг бизнестээ нэвтрүүлэх, хэрэглэгч, өгөгдлийн баазаа тэлэхээс эхлээд тэдгээрийг тогтмол шинжилж, тайлан, нэгтгэл ч гаргуулж авах боломжтой. Хамгийн гол нь энэ бүхэн нүсэр ажил болохгүй учир дижитал шилжилтэд хэзээд бэлэн байна гэсэн үг.

Эцэст нь, SMART Enterprise Apps нь хиймэл оюун биш, харин хиймэл оюуныг ашиглах боломжийг бүрдүүлдэг суурь дэд бүтэц гэдгийг дахин нэг санууштай.
Бизнесийн орчин маш хурдацтай өөрчлөгдөж буй өнөө цагт шинэ зах зээл рүү тэлэх, салбараа өргөтгөх, бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд технологийн дэд бүтэц саад бус дэмжлэг болох ёстойн нэгэн биелэл болж буй Smart Enterprise Apps платформыг ашиглаж үзэхийг хүсвэл доорх хаягуудаар хандаж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Нэг платформ. Нэгдсэн өгөгдөл. Илүү ухаалаг бизнес.
Холбогдох дугаар: 77019090
Цахим шуудан: info@smartsoftware.mnwww.smartsoftware.mn
www.smartapp.mn

Сэтгэгдэл бичих

