Шинэ техник технологиуд нэмэгдэж, дэлхийн өөрчлөлт түргэсэж  буй энэ цаг үед дагаад маркетер, дизайнер, контент бүтээгчдийн ажлууд ч мөн илүү шинэлэг, бүтээлч болох хэрэгцээ шаардлагатай билээ. Тэгвэл энэ бүх өөрчлөлтийг нэг дор ярилцаж, тус салбарын мэргэжлийн хүмүүсээс туршлага судлах боломжтой  SMART Festival of Creativity 2026 есдүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. 

Монголын Маркетингийн Холбооноос 10 дахь жилдээ зохион байгуулж буй SMART Festival нь энэ жил хоёр өдөр үргэлжилнэ. Эхний өдөр тодорхой сэдвүүдээр салбарын мэргэжилтнүүдтэй ярилцаж, хоёр дахь өдөр олон улсын экспертүүдийн илтгэл, воркшоп, Монголд хэрэгжсэн туршлагууд болон networking зэргээр үргэлжлэх ажээ.  

Хэнд зориулсан арга хэмжээ вэ?

SMART Festival зөвхөн маркетингийн менежерүүдэд зориулсан арга хэмжээ биш бөгөөд маркетингийн захирал, бренд менежер, агентлагийн мэргэжилтэн, дизайнер, creative director, контент бүтээгч, PR болон сошиал медиа мэргэжилтэн, бизнес эрхлэгч гээд салбарын олон мэргэжилтэн оролцох боломжтой. Мөн маркетинг, менежментийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд, залуу маркетерууд болон энэ салбарыг сонирхож буй хэн бүхэнд нээлттэй.

SMART Festival-ийн онцлог нь зөвхөн гаднын мэргэжилтнүүдийн лекц сонсоод өнгөрөх биш дэлхийн маркетингийн салбарт салбарын мэдээллүүдийг судлан, дараа нь дотооддоо хэрэгжүүлж болох шинэ санааг хэлэлцэж, Монгол улсдаа туршлага хуримтлуулсан хүмүүсийн жишээг сонсох юм.
Арван жилийн хугацаанд маркетингийн салбарт тодорхой өөрчлөлтүүд гарсан хэдий ч суралцах, сайжруулан бүтээх, салбарын хүмүүстэйгээ уулзах, танин мэдэх хэрэгцээ хэвээр байна.

Эхний өдөр: Туршлага судлах нь 

9 сарын 28 | Хаан Театр

Эхний өдрийг INSIGHT DAY хэмээн нэрлэсэн нь учиртай. Энэ өдрийн илтгэл болон хэлэлцүүлгүүдэд оролцсоноор та дизайн, контент бүтээх, инфлүенсэр байх, залуу маркетер байх, маркетинг ба технологи, дижитал маркетинг гэсэн тодорхой сэдвүүдийн хүрээнд мэдээлэл авах юм. Мөн тухайн чиглэлийн экспертүүдээс маркетингийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, маркетеруудын хэрэглээ, саад бэрхшээл, амжилттай хамтралын талаар тодорхой ойлголттой болох юм.

Энэ өдрийн бас нэгэн онцлог нь дараагийн өдөр үндсэн тайзан дээр илтгэл тавих олон улсын экспертүүд. Тэдний зарим нь олон улсын томоохон бүтээлч фестивалиудад бүтээлээрээ оролцож, шагнал авч байсан төдийгүй тухайн фестивалиудад шүүгчээр ажиллаж байсан туршлагатай хүмүүс. Creative director-ийн хувьд олон жил ажилласан туршлагаасаа гадна дэлхий дахинаа энэ салбарт юу өөрчлөгдөж байгааг хуваалцах аж.

Хоёр дахь өдөр: Олон улсын экспертүүд 

9 сарын 29 | M Bank Arena

Хоёр дахь өдрийн хөтөлбөр өмнөх жилүүдийн адил үндсэн тайз, форум тайз, networking болон after party хэсгээс бүрдэнэ.

Үндсэн тайзан дээр таван улсын долоон эксперт байх юм. Энэ жилийн үндсэн тайзнаа Сингапур, Хонг Конг, Герман, Англи, БНСУ гэсэн таван улсаас олон улсын бүтээлч фестивалиудад өөрсдийн бүтээлээр шалгарч, шагнал хүртэж байсан салбартаа олон жил илтгэгч, шүүгчээр ажилласан туршлагатай чадварлаг долоон илтгэгч оролцох аж. SMART Festival-ийн сонирхолтой хэсэг энд хүрээд дуусахгүй. Гадаадын экспертүүдийн ярьсан туршлагууд Монголын нөхцөлд хэрхэн хэрэгжиж болох вэ гэдгийг дараагийн хөтөлбөрүүдээс үргэлжлүүлэн мэдэх боломжтой.

Форум тайзнаа хоёр гадаад, хоёр монгол экспертүүд воркшоп зохион байгуулагдана. Эдгээрт оролцсоноор, бизнестээ хэрэгтэй ямар нэг бодит, хэрэгжүүлж болох үр дүнтэй гарах болно. Үүний дараа Монголын бүтээлч салбарт амжилттай хэрэгжсэн гурван бодит жишээ танилцуулагдаж гаднын улс харин Монголд яаж хийж болох вэ? гэсэн асуулттай байгаа хүмүүст хариулт өгөх чухал ач холбогдолтой.

Тасалбарт багтах зүйлс

Эхний өдөр буюу Insight Day-д хөтөлбөрөөсөө хоёр тайз сонгож оролцох юм. Тайз бүрийн суудлын тоо хязгаартай тул тасалбараа эрт авахын зэрэгцээ ямар хоёр хөтөлбөрт оролцохоо урьдчилан сонгох шаардлагатай. Тасалбарт хоол, уух зүйлс багтсан ба эхний өдөр сэндвич, ус, ундаа, кофе, харин хоёр дахь өдөр үүн дээр өдрийн хоол болон шар айраг нэмэгдэнэ.

Тасалбар авах