Байгууллага болгон л технологийн шилжилт хийнэ, хиймэл оюуныг ажилдаа нэвтрүүлнэ гэхчлэн ярьж буй энэ үед жижиг бизнесүүд энэ зах зээлд маш хурдан дасан зохицох шаардлагатай болжээ. Бизнес үйл ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ зах зээлд гарах, хэрэглэгчдээ татахдаа оновчтой бөгөөд бүтээлч маркетингийн стратегийг ашиглах шаардлагатай.
Энэхүү хэрэгцээнд тулгуурлан Монголын Маркетингийн Холбооноос 10 дахь жилдээ зохион байгуулж буй "SMART Festival of Creativity 2026" арга хэмжээ нь зөвхөн маркетингийн мэргэжилтнүүдээр хязгаарлагдахгүй, ЖДҮ болон бизнес эрхлэгчдэд зориулсан өгөөжтэй уулзалт, туршлага солилцох боломжийг олгож байна.
ЖДҮ болон бизнес эрхлэгчид яагаад SMART арга хэмжээнд оролцох ёстой вэ?
Бизнес эрхлэгчид "Маркетингийг зөвхөн маркетерууд өөрсдөө л хийнэ" эсвэл "Маркетинг хэт их төсөв шаарддаг" гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Гэвч бизнесийн удирдагч өөрөө маркетингийн чиг хандлагыг ойлгож, мэдэрч байж компаниа зөв чиглүүлдэг. Уг арга хэмжээнд ирснээр бизнес эрхлэгч:
Хязгаарлагдмал төсвөөр өндөр үр дүнд хүрэх: ЖДҮ-үүдэд тулгардаг хамгийн том асуудал бол төсөв. Тэгвэл дижитал сувгууд болон сошиал медиаг ухаалгаар, бага зардлаар хэрхэн оновчтой ашиглах, мөнгөө хий дэмий зарлагдалгүй илүү өөрөөр "сэтгэж" борлуулалтаа өсгөх арга барилд суралцах боломжтой.
Дэлхийн туршлагыг Монголын хөрсөнд нутагшуулах: Сингапур, Хонг Конг, Герман, Англи, БНСУ зэрэг технологи, маркетингаар тэргүүлэгч 5 улсын 7 шилдэг эксперт өөрсдийн туршлагаа хуваалцана. Тэдний стратегийг дотоодын хэрэглэгчдийн сэтгэл зүй, зах зээлийн онцлогт тохируулан хэрхэн буулгах талаар хэлэлцэнэ.

Инфлүэнсэр маркетинг ба бодит үр дүн: Зүгээр хандалт хөөж, олон дагагчтай хүнд мөнгө төлөхөөс илүүтэй, брэндийнхээ үнэ цэнд нийцсэн салбарын экспертүүдтэй хэрхэн урт хугацаанд, харилцан ашигтай хамтран ажиллах аргачлалуудыг задалж ярилцана.
Утга учиртай нетворкинг: Бизнесийн өсөлтөд хамгийн чухал зүйл бол зөв танилын хүрээ. Бусад салбарын бизнес эрхлэгчид, туршлагатай агентлагуудтай танилцаж, туршлага солилцох, цаашлаад B2B хамтын ажиллагааны шинэ үүд хаалгыг нээх боломжийг эндээс бүрдүүлнэ.
Хөтөлбөрийн бүтэц
Энэ жилийн арга хэмжээ хоёр өдрийн турш хоёр өөр өнгө төрхтэйгөөр зохион байгуулагдах юм.
INSIGHT DAY (9 сарын 28 | Хаан Театр)
Эхний өдөр бизнес эрхлэгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа, борлуулалт, брэнд хөгжүүлэлтэд шууд хэрэгжих дараах сэдвүүдийг онцолно:
Дижитал маркетинг ба шинэ технологи: Бизнесийн процессыг хөнгөвчлөх, хэрэглэгчийн датанд суурилан шийдвэр гаргах, шинэ гарч ирж буй технологиудыг үйл ажиллагаандаа хэрхэн нэвтрүүлэх.
Контент ба дизайны хүч: Мэдээллийн хэт их урсгал дундаас хэрэглэгчийн анхаарлыг яаж татах вэ? Зөвхөн гоё зураг биш, утга санаа, бүтээлч шийдэл агуулсан контент хэрхэн бүтээх тухай хэлэлцүүлэг.
Салбарын бэрхшээл ба бодит туршлага: Олон улсын томоохон фестивалиудын шүүгч, олон жилийн туршлагатай Creative director-ууд болон дотоодын экспертүүд маркетеруудад тулгардаг саад бэрхшээл, түүнийг хэрхэн даван туулсан бодит кэйсүүдээс хуваалцана.

FESTIVAL DAY (9 сарын 29 | M Bank Arena)
Хоёр дахь өдөр таны бизнесийн алсын харааг тэлж, зах зээлээ арай өөр өнцгөөс харахад тусална:
Олон улсын экспертүүдийн үндсэн тайз: Гадаадын зочин илтгэгчид дэлхий дахинд маркетинг, хэрэглэгчийн зан төлөв хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг танилцуулна.
Форум хэлэлцүүлэг: Гадаадын туршлагыг Монголын ЖДҮ-ийн бодит нөхцөл байдалд уялдуулан хэлэлцэх интерактив хэсэг.
Networking & After Party: Албан ёсны хөтөлбөрийн дараа бизнес эрхлэгчид, оролцогчид чөлөөт уур амьсгалд санал солилцож, танилын хүрээгээ тэлэх алтан боломж.

Бизнес эрхлэгч та дэлхийн маркетингийн чиг хандлагыг цаг алдалгүй ойлгож, өөрийн бизнестээ нутагшуулан өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийг хүсвэл энэхүү арга хэмжээг заавал зориорой.
Энд дарж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Сэтгэгдэл бичих

