Техник технологийн үсрэнгүй хөгжил кино театрыг ч та бидний гэрийн хойморт залаад эхэлжээ. Дуртай киноныхоо ертөнцөд нэвтэрсэн мэт мэдрэмжийг том өрөөнөөсөө ч хүссэн үедээ олж авах боломжийг олгогчдын томоохон төлөөлөл бол Sony. 

Тэгвэл эл нийтлэлээр тус компани үүсгэн байгуулагдсан түүх болон ирэх өдрүүдэд тохиох Sony брэндийн дэвшилтэт дуу, дүрсний технологитой биечлэн танилцах өдөрлөгийг тус тус сонирхуулъя. 

Зургийг: Acquired Podcast

SONY БРЭНДИЙН ТУХАЙ

Зургийг: eBay

Тэртээх 1946 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш технологи, электрон барааны зах зээлийн хөгжлийг товчилж ирсэн тус компани ердөө 190,000 иенийн хөрөнгөтэй бизнесийн гараагаа эхэлсэн түүхтэй. Гэсэн ч тэд халаасанд багтдаг кассет, CD (аналог дуу хураагуурын төрөл), монохром телевиз, плэйстэйшн зэргийг япончуудын гэлтгүй дэлхий дахины хэрэглээнд нэвтрүүлсэн анхдагчдын нэг болж чадсан билээ. Улмаар 1960 онд АНУ-ын Нью Йорк хотноо Sony Corporation of America (SONAM) байгуулагдсан нь тус брэнд албан ёсоор олон улсын зах зээлд нэвтрэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ дэлхийн өнцөг булан бүрд борлуулах суурь болсон аж. Өдгөө манай оронд ч аль хэдийнээ хэрэглэгчдийн хүртээл болоод буй төрөл бүрийн электрон бараа тус брэндийн бүтээгдэхүүн байхтай уншигч та ч олонтоо таарсан биз ээ.

Сонирхуулахад, тус компанийн үүсгэн байгуулагчид болох Ибука Масару болон Морита Акио нь Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы армийн дулаан мэдрэгч пуужин боловсруулах инженерүүдээр ажиллаж байхдаа бие биетэйгээ танилцсан гэдэг.


Зургийг: The Brand Hopper

“Cinema is Coming Home” ӨДӨРЛӨГ

Тэгвэл Sony брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер BSB нь “Cinema is Coming Home” нэртэй тусгай Pop-Up Experience өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь гурван хоногийн турш үргэлжлэх ба Sony-ийн сүүлийн жилүүдэд танилцуулагдсан төрөл бүрийн технологитой нэг дор биечлэн танилцах боломж бүрдэж буй.

Тэр дундаа Sony брэндийн BRAVIA телевизор ба Soundbar-ын хослолыг туршиж, хэрхэн кино театрын сэтгэл догдлуулам мэдрэмжийг гэрийнхээ тав тухтай хослуулан авах үүд хаалга нээгдсэнийг сонирхоорой.

Огноо: 2025 оны 10-р сарын 17-19-ний хооронд

Хаяг: Shangri-La Mall-ын 1-р давхар


Зургийг: BSB Service LLC

BRAVIA ТЕЛЕВИЗ


Mini LED ба QD-OLED технологийн тусламжтай дээд зэргийн өнгөний ялгарал, дуу, дүрсний цоо шинэ түвшин, өндөр хүчин чадалт XR процессорын нэгдэл болсон BRAVIA телевиз нь 43”-85” инчийн хооронд хэлбэлзэх төрөл бүрийн моделийг санал болгож буй. Харин энэ онд BRAVIA 8 II болон BRAVIA 9 загвар гэрээсээ авч болох кино театрын мэдрэмжийг шинэ түвшинд аваачиж байгаа аж. Тус загваруудад шингэсэн X-Wide Angle буюу дэвшилтэт дэлгэцийн давхаргат (panel layer) технологи нь ямар ч орчинд, аль ч өнцгөөс чанартай нягтаршил, дүрсний ялгарлыг хүртээж чаддагаараа онцлог. Ингэснээр олуулаа, харилцан ялгаатай өнцгөөс дуртай киногоо үзсэн ч яг адилхан чанарыг мэдэрнэ гэсэн үг.



ЗӨВХӨН ӨДӨРЛӨГИЙН ЗОЧДОД

Зөвхөн шинэ бүтээгдэхүүнтэй танилцаж, гэртээ кино театртай болох анхны алхмаа хийхээс гадна өдөрлөгийн туршид зочлон ирсэн хүн бүр тусгай хөнгөлөлт ба бэлгийн багцыг гардан авах боломжтой аж. Иймд хямдрал, урамшууллын хур буух ирэх гурван хоногт амжиж Pop-Up Experience-ийн үүд хаалгыг татаарай.