Орчин үеийн амьдралын хэт хурдан хэмнэл, шахуу цагийн хуваарь, цахим хэрэглээ, нийгмийн дарамт дунд бид алжаалаа бүрэн тайлж чаддаг болов уу? Ихэнх хүмүүс олон цаг унтах, агаар салхинд гарах, амттай хоол идэх зэргээр амралтын өдрөө өнгөрүүлдэг. Гэвч нидэр дээрээ сэтгэл зүйгээ амар тайван байлгах нь хамгийн чухал амралт болдог аж. 

Саунд Медитэйшн Монголиа компанийн хамт олон хөгжмийн урлагийг бясалгалтай хослуулсан “Бүх хүртэхүйд” төслөө хоёр жилийн өмнөөс эхлэн хэрэгжүүлж байна. Тэд хөгжмөөр дамжуулан хүний сэтгэл зүй, эрүүл мэндийг сайжруулах зорилготой байгуулагдсан бөгөөд цар хүрээгээ тэлж, хөгжимт бясалгалын шинэхэн галерейтай болохоор зорьжээ. 

Тус галерейг бий болгоход хөрөнгө оруулалт хамгаас чухал. Энэхүү бясалгалыг дэмжин урлаг, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй. Төсөлд хөрөнгө оруулж, дэмжлэг үзүүлсэн байгууллагуудын ажилчдыг бүтэн жилийн турш сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрт хамруулах юм. 

Ингээд энэ удаагийн нийтлэлээр хөгжимт бясалгалын ач холбогдол болон Саунд Медитэйшн Монголиа компанийн шинэхэн төслийн талаар чухал мэдээллийг багцлан хүргэж байна. 

Хөгжимт бясалгал гэж юу вэ?

Хөгжимт бясалгал нь хүний анхаарлын цэгийг сонсох мэдрэхүйгээр дамжуулж, тухайн цаг аялгуунд гүн төвлөрүүлдэг эртний бясалгалын төрөл юм. Өөрөөр хэлбэл ая ашиглан хүний бие, сэтгэл бодлыг тайвшруулах бөгөөд эрүүл мэндийн томоохон асуудал болох архаг стрессийг ч анагаах боломжтой гэнэ.

Хөгжим ба ая + сонсголын бэрхшээлтэй иргэд

Тус бясалгалын хамгийн чухал зүйл бол хөгжим бас ая. Мэдээжийн хэрэг ямар ч хамаагүй, хөгжим, дуу ашиглаж болохгүй нь лавтай. Уг компанийн хамт олон бясалгалдаа энергийн болон болор дуут аяга, хэл хуур, харанга, хэнгэрэг, рэйнстик, ханг драм, сторм драм, оушн драм, салхин хонх зэрэг хөгжмийн зэмсгүүд болон дорнын анагаах ухаанд хэрэглэдэг аяыг ашигладаг аж. Эдгээр хөгжмийн зэмсэг, ая нийлж бясалгалын онцгой үзүүлбэр бэлэн болох бөгөөд үүнд сонсголын бэрхшээлтэй иргэд ч хамрагдах боломжтой юм. Учир нь ус давлагаалахаар долгион, хэлбэлзэл үүсдэг шиг аяны үелзлийг биеэрээ ч мэдэрч болно.


“Бүх хүртэхүйд” төслийн тухай 

Урлагаар анагаах буюу хөгжмөөр дамжуулан нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой үүсгэн байгуулагдсан тэд 2023 оны тавдугаар сард “Бүх хүртэхүйд” 360 медиа арт, дууны бясалгал хосолсон анхны арга хэмжээгээ зохион байгуулсан юм. Үүнээс хойш хөгжмийн үелзлээр дамжуулан хүмүүст сэтгэлийн амар тайвныг мэдрүүлэн ажиллаж буй. Өнгөрсөн хугацаанд энэхүү хөтөлбөр 20,000 гаруй хүнд хүрчээ.

Харин энэ жилээс “Бүх хүртэхүйд” төслөө өргөжүүлэн хөгжимт бясалгалын студи, олон улсын уран бүтээлчдийн бүтээлийг толилуулах саунд медиа арт галерейг бий болгохоор зорин ажиллаж байна. Уг галерейг босгоход хэн бүхний оролцоо чухал. Тиймээс урлаг болон нийгмийн эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах сонирхолтой бизнес эрхлэгчид болон санхүүжүүлэгч нарыг энэхүү төслийг дэмжин, хамтран ажиллахыг урьж байна.

Яагаад хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

- Сэтгэлзүйн эрүүл мэндэд дэмжлэг үзүүлэх арт төв бий болгоход хувь нэмрээ оруулна.
- Олон нийтийн урлагийн боловсролыг дэмжих олон улсын уран бүтээлчдийн үзэсгэлэнг тогтмол зохион байгуулах медиа арт галерей бий болно.
- Үндэсний өв соёлыг таниулсан shaman healing хөгжимт бясалгалын хөтөлбөрт хамрагдана.
- Ахлах ангийн сурагчдын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Төсөл хэрэгжсэнээр саунд, медиа арт үзэсгэлэн, хөгжимт бясалгалын хөтөлбөрийг 50,000 гаруй хүнд хүргэнэ.


Хэрхэн хөрөнгө оруулах вэ? 

Та Fundea.mn сайтаар зочлон “Бүх хүртэхүйд” төсөлд өөрийн хүссэн дүнгээр дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулах боломжтой. Мөн дараах гурван хэлбэрээр санхүүжүүлж болох юм.

1. Хөгжимт бясалгалын хөтөлбөрт хамрагдах бэлгийн карт авах - 110,000 төгрөг
Энэхүү бэлгийн картаар хоёр удаа хөгжимт бясалгалд хамрагдах боломжтой

2. Найзууд болон гэр бүлд зориулсан багц - 500,000 төгрөг
Найзууд болон гэр бүлээрээ эл багцыг авч болох ба дээд тал нь зургаан хүн байна.

3. Байгууллагад зориулсан багц - 1,500,000 төгрөг
Байгууллага, хамт олны бясалгалд оролцох хүний тоо 10-30 байна.

Төслийн зорилтот дүн: 30,000,000 төгрөг


Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 97002707 утсаар болон Fundea.mn сайтаас аваарай.