Хүйтэн жавар, хуурай агаар, зузаан малгай доор өвөлжсөн үсээ арчлах цаг ирлээ. Учир нь хавар болжээ.
Хахир өвлийн цагт хүний бие төдийгүй үс ч бас аминдэмээр дутагдаж, намирсан байдлаа алддаг. Тиймээс бүсгүй таныг ирж буй хаврын улиралд өөртөө итгэлтэй, гялалзсан үстэй алхахад туслах зургаан зөвлөгөөг Ellips брэндтэй хамтран хүргэж байна.
1. ГЭМТСЭН ҮЗҮҮРИЙГ НЬ ТАЙРУУЛААРАЙ
Хаврын арчилгааны хамгийн чухал бөгөөд эхний алхам бол үснийхээ салаалсан, гэмтсэн үзүүрийг тайруулах юм. Өвлийн турш үс нь хасах хэм болон дотоод орчны хуурай агаарын нөлөөгөөр чийгшлээ алддаг ба энэ нь үсний үзүүрийг үхэжсэн мэт хуурай, салаатай болгодог аж.
Хүний үс сард дунджаар 1.25 см ургадаг ч өвлийн хуурайшилтаас үүдэлтэй салаалалтыг тайрахгүй явсаар байвал тэрхүү гэмтэл үсний гол дагуу дээш чиглэж, эрүүл хэсгээ гэмтээсээр байдаг гэнэ. Сонирхуулахад, ердөө 0.5-1.5 см тайруулахад л үсний нийт жин хөнгөрч, тэжээл дээш дамжих урсгал нээгдэн, үс илүү өтгөн, амьд харагддаг.

2. ХУЙХНЫ ГҮН ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙЛГЭЭРЭЙ
Хуйх нь үсийг чийгшүүлэх үйлчилгээтэй себум хэмээх тосыг байгалийн жамаараа ялгаруулж байдаг. Харин өвлийн улиралд малгай өмссөн үед хуйх хангалттай агаар авч чадахгүй, хөлс ихээр ялгарч эхэлдэг нь илүү хурдан тослогтох шалтгаан болдог аж. Улмаар үхэжсэн арьс, илүүдэл тослог нь үсний уутанцарыг бөглөж, шинэ үс ургах үйл явцыг удаашруулдаг.
Тиймээс сард 1-2 удаа гүн цэвэрлэгч шампунь эсвэл скраб хэрэглэж, хуйхны "амьсгалах" замыг нээгээрэй. Энэ нь үс уналтыг бууруулаад зогсохгүй, дараагийн шатны тэжээлийн тос, серумууд үсний гүн рүү саадгүй нэвчих суурь нөхцөлийг бүрдүүлдэг.
3. ДОЛОО ХОНОГ БҮР ҮСНИЙ МАСК ТАВИАРАЙ
Бид нүүрэндээ тогтмол маск тавих гэж хичээдэг ч үсэндээ тэр бүр цаг гаргадаггүй. Гэтэл үсний бүтэц нь нүүрний арьснаас илүү хурдан чийгшлээ алдаж, гаднын нөлөөнд өртөмтгий байдгийг мэдэх үү? Шампунь болон ангижруулагч нь үсний гадаргууг цэвэрлэж, гадна талыг нь зөөлрүүлдэг бол маск нь үсний кортекс буюу гол давхаргад хүрч үйлчилдгээрээ онцлог.
Маскны идэвхтэй орцууд үсэнд бүрэн нэвчихийн тулд 10-15 минут шаардлагатай бөгөөд үйлчилгээг нь илүү нэмэгдүүлэхийн тулд бүлээн алчуураар ороовол шингэц нь хоёр дахин хурдсаж, үсний гялалзсан өнгө 48 цаг хүртэл хадгалагдах боломжтой. Хэрэв та үсний маск түрхээд тийм ч удаан хүлээхийг хүсэхгүй байгаа бол Ellips-ийн 1-2 минутын дараа угаах боломжтой "Fast-acting" буюу маш хурдан нөлөөлдөг маскуудаас сонгон хэрэглэж болно.

4. ӨДӨР ТУТАМДАА ҮСНИЙ МИСТ АШИГЛААРАЙ
Хаврын хуурай салхи болон температурын огцом хэлбэлзэл нь үсний чийгийг богино хугацаанд ууршуулж, үсийг хугарамтгай болгодог. Тиймээс ангижруулагч болон долоо хоног тутмын гүн чийгшүүлэх маскнаас гадна өдрийн турш үсний мист хэрэглэх нь нэн чухал.
Мист нь үсний гаднах давхарга буюу кутикулыг нэн даруй чийгээр хангаж, чийг алдалтыг бууруулах хамгаалалтын бүрхүүл үүсгэдэг. Ялангуяа чийгшүүлэгч мист хэрэглэх нь үсний уян хатан чанарыг сэргээж, соронзлогдох асуудлыг арилгадаг тул хаврын арчилгааны салшгүй нэг хэсэг болдог ажээ.
5. ГАДНААС НЬ ВИТАМИН ТҮРХЭЭРЭЙ
Витаминыг зөвхөн ууж хэрэглэхээс гадна үсэндээ шууд түрхэж хэрэглэх нь үсийг богино хугацаанд сэргээх боломжтой. Ялангуяа Витамин Е-ийн тосон түрхлэгүүд нь үсний гаднах бүрхүүлийг нөхөн сэргээж, чийг алдалтыг зогсоох хамгаалалт болдог байна. Судалгаагаар, үс уналтын асуудалтай хүмүүс найман сарын турш витамин Е хэрэглэхэд үсний ургалт нь 34.5 хувиар өссөн үр дүн гарчээ.
Мөн үсээ угаасны дараа чийгтэй байхад нь пантенол (Провитамин В5) агуулсан серум түрхэхэд үсний ширхэг бүрийн зузаан нэмэгдэж, илүү өтгөн, амьд харагддаг байна. Ийнхүү витаминыг зориулалтын ампул эсвэл тосон хэлбэрээр үснийхээ үзүүр болон хуйханд иллэг хийж хэрэглэх нь хаврын хуурайшилтаас үүдэлтэй хугаралтыг мэдэгдэхүйц багасгах давуу талтай.

6. ХЭТ ЯГААН ТУЯАГ БҮҮ МАРТААРАЙ
Хаврын нарны хэт ягаан (UV) туяа нь өвлийнхөөс хавьгүй идэвхтэй болж эхэлдэг. Арьсанд нарны тос шаардлагатай байдаг шиг үсэнд ч бас хамгаалалт хэрэгтэй. Нарны туяа нь үсний бүтцэд байх кератины холбоосыг задалж, үсний пигментийг устгаснаар үсийг гандах, амархан хугарах, өнгөө алдахад хүргэдэг байна.
Ялангуяа будсан үстэй бүсгүйчүүдийн хувьд хаврын нар өнгийг нь маш хурдан гандуулж, ширүүн болгох эрсдэлтэй. Тиймээс гадагш гарахаас өмнө үснийхээ онцлогт тохирсон UV шүүлтүүртэй мист эсвэл капсул витаминыг тогтмол хэрэглэж заншаарай. Энэ нь үсний гадна талд нарны туяаг ойлгох микро бүрхүүл үүсгэж, кератины холбоос тасрахаас сэргийлнэ.
ELLIPS-ЭЭС ХАВРЫН АРЧИЛГААНД САНАЛ БОЛГОХ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Дэлхийн 40 гаруй орны хэрэглэгчдийн өдөр тутмын үс арчилгааны салшгүй хэсэг болсон Ellips брэнд нь өнөөдөр Азийн зах зээлд үсийг эрүүлжүүлэн, нөхөн сэргээх төрлөөрөө тэргүүлэгч брэнд юм. Энэхүү брэндийг "Анлок Менежмент" ХХК албан ёсны эрхтэйгээр Монголын зах зээлд нэвтрүүлсэн бөгөөд өдгөө дэлхий даяар 70 гаруй дистрибьютерийн сүлжээгээр дамжин хүрч буй.
Үсний витамин болон маскнууд


Гэмтэлтэй үсний: А, С, Е амин дэм, Pro-Vitamin B5 амин дэм болон жожоба тосоор баяжуулсан найрлага нь үсийг тэжээж, хуурайшилт, салаалах болон химийн процессоос (буржийлгах, шулуун болгох) үүдэлтэй гэмтлээс хамгаална. Үс эрүүл харагдаж, илүү зөөлөн, бат бөх чанарыг хадгалж, хэлбэрт оруулахад амархан болно.
Үйлчилгээ:
- Будаг, сэнс, химийн гэмтэлээс хамтгаална
- Үсний ширхэг бүрт гүн тэжээл өгнө
- Гэмтсэн үсний бүтцийг дотроос нь нөхөн сэргээнэ
- Үсийг зөөлөн, толигор болгож уналтыг багасгана
- Чийгийг хадгалж, гялалзсан, эрүүл харагдуулна
Хуурай, салаалсан үсний: Мороккан арган тос, алоэ вера, A, C, E амин дэм болон Pro-Vitamin B5-аар баяжуулсан энэхүү найрлага нь үсийг гүн тэжээлээр хангаж, салаалтыг багасгана, тослог болголгүйгээр гүн чийгшүүлэн зөөлрүүлж, илүү гялалзсан, эрүүл болгоно.
Үйлчилгээ:
- Үсний салаалтыг багасгана
- Үс уналтыг бууруулна
- Эрүүл, бат бөх ургалтыг дэмжинэ
- Үсийг гүн тэжээлээр хангана
- Үсийг зөөлөн, эрүүл болгоно

Будагтай үсний: Мороккон тос, гурвалсан үйлчилгээтэй найрлага нь үсний бат бөх чанарыг хадгалаж, өнгийг удаан хадгалж, эрүүл, гялалзсан, амархан хэлбэрт оруулна.
Үйлчилгээ:
- Будсан үсний өнгийг удаан хадгалж, гялбааг сэргээнэ
- Triple Care Formula - Гурвалсан үйлчилгээ:
1.Нөхөн сэргээх (Repair) Будагтай үсэнд тэжээл өгч бэхжүүлж, салаалалтыг багасгана.
2.Хамгаалах (Protect) Халуун сэнс, индүү, нарны хэт ягаан туяа, бохирдол зэрэг гаднын нөлөөллөөс үсийг хамгаална.
3.Гуужуулах (Beautify & Nourish)
- Үсийг зөөлөн, толигор, гялалзсан болгож, чийгийг хадгалан, хэлбэр барихад хялбар болгоно.
Хугарамтгай, уналттай үсний витамин: Мороккан Арган тос, Женшень ба Зөгийн балын тос, A, C, E амин дэм болон Pro Vitamin B5 агуулсан тусгай найрлага нь шингэн, эмзэг амархан хугарах үсийг тэжээлээр хангаж, дотроос нь нөхөн сэргээж эмчилнэ. Үсийг илүү бат бөх, эрүүл харагдуулахад тусалж, үс уналтыг багасгана.
Үйлчилгээ:
- Үсийг үндсээс нь гүн тэжээж эмчилнэ
- Амьгүй, суларсан үсийг нөхөн сэргээнэ
- Үсний ширхэгийг бэхжүүлж, хугарал уналтыг багасгана
- Үсэнд гүн чийгшил өгч, хуурайшилт багасгана
- Үсийг зөөлөн, толигор, эрүүл харагдуулна
Хөвсгөр үсний маск: Volume Active-Pro найрлага нь үсийг тэжээж, илүү хөвсгөр, зөөлөн, эрүүл, гялалзсан харагдуулна.
Үйлчилгээ:
- Үсийг үндсээс нь өргөгдөж, эзэлхүүн нэмэгдүүлнэ
- Нимгэн, унжгар үсийг зузаан мэт харагдуулна
- Үсний ширхэгийг бэхжүүлж, хугарал багасгана
- Үсийг хөнгөн, зөөлөн, наалдамхай биш болгоно
- Хэлбэрээ удаан хадгалж, засалт илүү амархан тогтоно
Үсний мистүүд
Бүх төрлийн таагүй үнэрийг саармагжуулж, удаан тогтоцтой үсний анхилуун үнэртэй мист. Pro Vitamin B5 найрлага нь үсийг тэжээлээр хангаж, чийгшүүлж, гялалзсан эрүүл өнгийг бий болгоно. Наалдамхай биш бүтэц нь ямар ч үлдэгдэл үлдээхгүй.
ELLIPS SWEET & SILKY /чихэрлэг анхилуун үнэртэй/
ELLIPS FRESH & SMOOTH /тансаг, шинэхэн зөөлөн үнэртэй/


Сэтгэгдэл бичих

