Сүүлийн жилүүдэд төлбөр тооцоо хийх, мэдээлэл авах, хэрэглэгчийн үйлчилгээтэй холбогдох зэрэг санхүүгийн үйлчилгээнүүд дижитал хэлбэрт шилжиж, гар утас, апп болон бусад цахим сувгаар бид бүх л төлбөр тооцоогоо шийдвэрлэх боломжтой болсон билээ. Тиймээс байгууллагуудын хувьд үйлчилгээгээ цахимд шилжүүлж, хурд, хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна хэрэглэгч тухайн апп, дижитал сувгийг ашиглахад хэр ойлгомжтой, хялбар байхад анхаарах болжээ. Дижитал орчин дахь хэрэглэгчийн тэрхүү туршлагыг олон улсын түвшинд үнэлж, сайжруулахад чиглэдэг стандартын нэг нь IDCXS:2022 юм.

Манай улсын хувьд уг стандартыг нэвтрүүлээд ердөө хоёр жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд хэд хэдэн байгууллага хэрэглээндээ бүрэн нэвтрүүлээд буй. Тэгвэл энэ удаад Стор Пэй ББСБ ХХК энэхүү стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ. 

IDCXS:2022 ГЭЖ ЮУ ВЭ?


IDCXS (International Digital Customer Experience Standart) нь байгууллагын дижитал орчин дахь хэрэглэгчийн туршлагыг олон улсын түвшинд үнэлж, сайжруулахад чиглэсэн стандарт юм. Энгийнээр тайлбарлавал, хэрэглэгч тухайн байгууллагын апп, вэбсайт зэрэг дижитал сувгийг ашиглахдаа мэдээллээ хялбархан олж чадаж байна уу, үйлчилгээгээ хэр хурдан авч байна, асуудлаа хэрхэн шийдэж байгааг үнэлдэг стандарт гэж ойлгож болно.

Хэрэглэгчийн хувьд ямар нэгэн санхүүгийн үйлчилгээ авахдаа тухайн үйлчилгээтэй танилцах, мэдээлэл авах, сонголтоо хийх, бүртгүүлэх, худалдан авалт хийх, төлбөр тооцоо хийх зэрэг олон алхам дамждаг. Тэгвэл IDCXS стандарт нь эдгээр үе шат бүрд хэрэглэгчийн туршлага ямар байгааг хянаж, сайжруулах боломжийг тодорхойлоход чиглэдэг байна.

СТОР ПЭЙ КОМПАНИЙН 94 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛ


Стор Пэй ББСБ ХХК-ийн хувьд 2019 онд үүсгэн байгуулагдсан Монголын хамгийн анхны хуваан төлөх шийдлийн үйлчилгээ үзүүлэгч компани билээ. Тухайн байгууллага нь ил тод, хариуцлагатай санхүүгийн шийдлүүдээр дамжуулан хүмүүсийн өдөр тутмын санхүүгийн хэрэглээг илүү ухаалаг, хүртээмжтэй болгохыг зорьдог аж. Мөн дижитал санхүүгийн шийдлүүдээр дамжуулан жижиг, дунд бизнесүүдийн өсөлтийг дэмжиж, түншүүдтэйгээ хамт урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгоход чиглэн ажилладаг байна.

Тус компанийн “Одоо аваад, дараа төлөх” үйлчилгээний хувьд хэрэглэгч үйлчилгээг сонгох, нөхцөлтэй танилцах, худалдан авалт хийх, төлбөрөө төлөвлөх, шаардлагатай үед мэдээлэл, тусламж авах зэрэг хэд хэдэн үе шатыг дамждаг гэнэ. Тиймээс эдгээр үе шат бүрд хэрэглэгчид ямар туршлага хүрч байгааг үнэлж, үйлчилгээний чанарыг цаашид сайжруулах боломжийг тодорхойлох зорилгоор IDCXS стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлжээ.

“Стор Пэй ББСБ” ХХК IDCXS стандартын анхны жилийн аудитын үнэлгээгээр 94 хувийн үр дүн үзүүлж, “International Excellence” түвшний батламж хүртээд байгаа юм. Батламжийг энэ сарын 25-ны өдөр Монгол Улс дахь Их Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн Софи Уоррал гардуулан өгчээ.


Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү сайжруулж, өргөжүүлэх, мөн үйлчилгээгээ дараагийн түвшинд гаргах хэрэгцээ шаардлагын үүднээс Монгол дахь албан ёсны бүсийн түнш CMI байгууллагатай хамтран энэхүү стандартыг нэвтрүүллээ. Уг стандартыг өнгөрсөн зургаан сарын хугацаанд амжилттай хэрэгжүүлж, олон улсын аудитаар 94 хувийн үнэлгээтэй буюу “International Excellence level” түвшинд үнэлэгдэж чадсандаа бид бүхэн маш их баяртай байна. Үүнийг нэвтрүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, туслалцаа үзүүлэн хамтран ажилласан CMI байгууллага болон бусад оролцогч талууддаа талархал илэрхийлье.

Стор пэй ББСБ ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Э.Баярмаа

ЭНЭ НЬ ЯМАР АЧ ХОЛБОГДОЛТОЙ ВЭ? 


Хэрэглэгчийн өнцгөөс харах боломж

Энэхүү стандартыг нэвтрүүлснээр гарах хамгийн эхний давуу тал, ач холбогдол нь аливаа үйлчилгээгээ хэрэглэгчийн өнцгөөс харах боломжийг олгож буй явдал. Хэрэглэгч үйлчилгээ авахдаа хаана хүндрэлтэй тулгарч болох, ямар мэдээлэл ойлгомжгүй байгаа, аль хэсгийг илүү хялбар болгох шаардлагатай байгааг тодорхойлоход тусалдаг гэсэн үг.

Үйл ажиллагаа илүү сайжруулах

Хэрэглэгчийн өнцгөөс харж асуудлыг шийдэхээс гадна байгууллага өөрийн үйл ажиллагааг бүхэлд нь авч үзэх боломжтой. Тухайлбал, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрхэн хөгжүүлж байгаа, хэрэглэгчтэй харилцах үйл явц хэрхэн явагддаг, ажилтнууд үүнд ямар үүрэгтэй оролцдог зэрэг олон талын үйл ажиллагааг үнэлэх боломжтой юм. Энэ нь байгууллага юун дээрээ илүү сайн ажиллаж байна, хаана ямар асуудал байна, цаашид юуг сайжруулах вэ гэдгээ илүү тодорхой харах нөхцөл бүрдүүлэх давуу талтай. Мөн байгууллага хэрэглэгчийн хэрэгцээ, саналд тулгуурлан үйлчилгээгээ тогтмол сайжруулж чадна.

Олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх

Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд дижитал хэрэглэгчийн туршлагаа үнэлүүлж, батламжилснаар байгууллагын брэнд үнэ цэн болон зах зээл дэх байр суурь эрс өснө.

Стор Пэй ББСБ ХХК-ийн үйл ажиллагаатай танилцах бол энд дараарай.