“Digital First” уриатайгаар зохион байгуулагдаж буй "Techweek 2025" арга хэмжээ эхэлжээ. Долоо хоногийн турш улс даяар зохион байгуулагдах уг арга хэмжээний гол онцлог нь ганцхан төв танхимд төвлөрөх бус олон байршилд янз янзын арга хэмжээнүүд зэрэг өрнөдөг явдал. Бодлогын түвшний хэлэлцүүлэг, стартапын танилцуулга, ажил олгогч болон талентуудын уулзах цэг, технологийн салбарын уулзалт, экспо, хакатон гээд бүгд нэг долоо хоногт.
TECHWEEK 2025 арга хэмжээ нь дэлхийн олон хотуудад амжилттай хэрэгжиж, мянга мянган оролцогчийг нэгтгэж ирсэн уламжлалтай:
- Лондон - Европын хамгийн том технологийн арга хэмжээ, жил бүр 45,000+ оролцогчтой.- Сингапур - Азийн бүс нутгийн технологийн инновацийн төв болсон арга хэмжээ.- Америк - Хот болгонд стартап, дижитал шилжилт, тогтвортой хөгжлийн технологийг түлхүү танилцуулдаг.
Хөтөлбөр
2025.09.22Даваа гараг
"Techweek 2025" нээлт хэвлэлийн бага хурал
Улаанбаатар, Мэдээлэл технологийн үндэсний парк | 10:00
Салбарын шинэ мэдлэг, технологи, инновац, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт болон бодлогын асуудлыг хэлэлцэн, туршлага солилцож, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэлэлцүүлэг
Булган аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс | 10:00
Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс | 10:00
Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн хүний нөөцийн хөгжил, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймгийн удирдлага, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтан, албан хаагчид, мэдээлэл зүйн багш нарыг хамруулан зохион байгуулах юм байна.
MAXHUB брэндийн шинэ технологийн танилцуулга
Боловсрол болон бизнесийн байгууллагуудад зориулсан ухаалаг технологийн шинэ бүтээгдэхүүнүүдийг эндээс сонирхоорой. Ухаалаг самбар болон commercial дэлгэцүүд AIO (All-in-One) LED дэлгэц Ухаалаг индэр (Smart Podium) AI хурал уулзалтын камер, Microsoft Teams Rooms (MTR) систем гэх мэт байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүд бүгд энд бий.
Хамтын ажиллагааны гэрээ байгуулах ёслол
Мэдээлэл технологийн үндэсний парк | 10:00
ТЭСО болон GrabMaps компанийн гэрээ байгуулах ёслол.
Мэдээлэл холбооны салбарын дунд хугацааны стратеги ба төлөвлөлт форум
Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци | 14:00
УБ хотын МХХ-ны сүлжээ, дэд бүтцийн төлөвлөлтийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх бодлого, шийдлийг уг форумаар хэлэлцэх аж.
дугуй ширээний хэлэлцүүлэг
Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци | 15:00
Next Generation Connectivity сэдвийн хүрээнд явагдана.
Шуудан ба логистикийн салбарын дижитал шилжилт: Технологи, түншлэл, хөрөнгө оруулалт
Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци | 15:00
Монгол Улсын өргөн уудам нутаг дэвсгэр, сийрэг хүн амтай нөхцөлд шуудан, логистикийн үйлчилгээ нь цахим худалдаа, хил дамнасан худалдаа, хүргэлтийн сүлжээнд онцгой ач холбогдолтой. Уг хэлэлцүүлгээр шуудан, логистикийн салбарын дижитал шилжилт, технологийн шийдэл, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны чиг хандлагыг ярилцах юм.
Клауд технологийн хэрэглээний бодлого, зохицуулалтын чиг хандлага
Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци | 16:00
Kлауд технологийн хэрэглээ, бодлого зохицуулалтын орчин, сорилтуудыг энд хэлэлцэнэ.
2025.09.23Мягмар гараг
Харилцаа холбоо, мэдээлэл технологийн "TechWeek 2025" хэлэлцүүлэг
Дундговь аймаг дахь төрийн цахим үйлчилгээний хэлтэс | 09:00
TechWeek X mindXplus: Ажилтнаа ойлгож дэмжих шипинүүд
Optimal N Max LLC | 10:00
Хүний нөөцийн менежерүүд болон байгууллагын удирдлагуудад зориулан ажилтнуудын сэтгэл зүйн эрүүл мэнд, идэвх оролцоог технологийн тусламжтайгаар хэрхэн хэмжих, дэмжих талаар мэдээлэл олгох воркшоп.
"Information and Communication Technology" арга хэмжээ
Дархан Уул аймаг, ХААИС-ийн Агроэкологи Бизнесийн Сургууль | 15:30
Оюутнуудын мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшиж, хариуцлагатай цахим хэрэглэгч байх чадвараа хөгжүүлэхэд оршино.
Хиймэл оюуны дараагийн давлагаа хэзээ вэ?
Virtual Plus Agency LLC | 17:00
Хиймэл оюун ухааны дараагийн давлагаа хэзээ гэдгийг мэдмээр байна уу? Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг танд олгох болно.
2025.09.24Лхагва гараг
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн хэлэлцүүлэг
Говьсүмбэр аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс | 08:30
Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн технологийн хүний нөөцийн хөгжил, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор аймгийн удирдлага, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтан, албан хаагчид, мэдээлэл зүйн багш нарыг хамруулан зохион байгуулна.
Regulatory 2025 форум
Харилцаа холбооны зохицуулах хороо | 09:00
Тус форум нь дижитал зах зээл ба дижитал орчинд зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг хангах зохицуулалт, дижитал сүлжээ, дэд бүтцийн хөрөнгө оруулалт ба
дижитал шилжилтийг бүх нийтэд хүргэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, 5G сүлжээний давуу талыг бүрэн ашиглах боломж, тулгарч буй сорилт болон хиймэл оюун ухааны бодлого, зохицуулалтын асуудлууд зэрэг үндсэн сэдвүүдээр явагдана.
Hawker Bug-bounty платформ
Инфо Сек Плас | 10:00
Кибер аюулгүй байдлын эмзэг байдал илрүүлэх, мэдэгдэх платформын нээлт
Сургалт
IT PARK | 13:00
Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (МТИШ)-ын агуулгад тулгуурлан сургагч багш нарыг бэлтгэх сургалт. Сургалтын явцад оролцогчид МТИШ-ын бүтэц, үндсэн ойлголттой танилцаж, хичээл төлөвлөлт хийх арга барилыг эзэмшинэ. Сургагч багш болох сонирхолтой хүмүүс болон мэдээллийн технологийн багш нар хамрагдах боломжтой.
Мэргэжлийн клубуудын танилцуулга, өдөрлөг
Их Засаг Их сургууль | 15:00
Их Засаг их сургуулийн Үндэсний инженер технологийн сургуулийн Мэдээллийн технологийн тэнхимийн дэргэдэх оюутнуудын үүсгэл санаачилгын байгууллагуудын танилцуулга, өдөрлөг.
POWER PLATFORM коммюнити арга хэмжээ
ЭМПАСОФТ ХХК | 16:00
Монголд анх удаа Microsoft 365 Power Platform сонирхогчид болон хөгжүүлэгчдийн нэгдэл байгуулагдаж байна! Салбарын шилдэг залуус, мэргэжилтнүүдтэй харилцаа холбоогоо өргөжүүлэх Power Apps, Power Automate, Power BI зэрэг системийн бодит туршлагатай уг эвентийн тусламжтай танилцах боломжтой.
Мэдээллийн аюулгүй байдал кодчиллын практик ур чадвар
АЙ КОДИС ХХК | 18:00 цаг
Мэдээллийн аюулгүй байдал кодчиллын практик ур чадварыг дээшлүүлэх замаар байгууллагын мэдээллийн хамгаалалтыг сайжруулах, мэргэжилтнүүдийн мэдлэг, дадлыг бэхжүүлэхэд чиглэсэн воркшоп.
Flutter Devs уулзалт
GDG Ulaanbaatar Chapter | 18:30
Хөгжүүлэгчид хоорондоо танилцаж, өөрсдийн түүх, туршлага, хөгжүүлсэн апп-уудаа чөлөөтэй ярилцах нетворкинг арга хэмжээ. Илтгэгчид Flutter хөгжүүлэгч болсон өөрсдийн сонирхолтой түүх, замналаасаа хуваалцах болно.
2025.09.25Пүрэв гараг
Workshop on Innovation
Харилцаа холбооны зохицуулах хороо | 09:00
Арга хэмжээнд зохицуулагчийн оролцоо, онлайн залилан, спам, фишингийн эсрэг хамтын ажиллагаа, “Security by design” – дижитал дэд бүтцийг аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн төлөвлөх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах, итгэлийг бэхжүүлэх, хиймэл оюун ухаан ба кибер аюулгүй байдлын огтлолцол зэрэг сэдвүүдээр хэлэлцэнэ.
Tech Forum 2025
Мэдээлэл технологийн үндэсний парк | 10:00
Шинэ технологи, гарааны бизнесийн салбарын төлөөллүүд, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод болон бодлого боловсруулагчдыг хамарсан салбар хоорондын хэлэлцүүлэг, үндсэн илтгэлүүд, шинэ бүтээгдэхүүний нээлтийн арга хэмжээ
Tech Week 2025 - IT Workshop
CIO Club Mongolia | 10:15
Мэдээлэл технологийн салбарын экспертүүд салбарын мэргэжилтнүүдэд сургалт орно.
Mandakh Tech Week
Мандах Их Сургууль, Мэдээлэл Технологийн Сургууль | 13:00
Мандах Их Сургууль, Мэдээлэл Технологийн Сургууль технологийн долоо хоног зарлаж сонирхолтой арга хэмжээнүүдийг оюутнуудын дунд явуулж байгаа юм.
Шинжлэх ухаан инженерчлэл
ШИМТ+ Боловсрол STEAM Education | 15:00
Сурагчдын бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх, багаар хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх, ирээдүйн технологийн ертөнцөд алхам хийх урам зориг өгөх
2025.09.26Баасан гараг
ICT Forum 2025
Төрийн ордон | 07:00
Эдгээр арга хэмжээнүүдийн хамгийн чухал хэсэг нь технологийн салбарын хөрөнгө оруулалт, инновац болон хамтын ажиллагааг төвд нь авч үзэх, хамгийн том цогц арга хэмжээ болох ICT Forum 2025 юм. ICT Forum 2025 нь “Digital First” уриан дор Монгол Улсын хөгжлийг хурдасгах дижитал технологийн боломж, түүнийг хэрэгжүүлэх арга замуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр өргөн хүрээнд хэлэлцэж, нэгдсэн ойлголцол, хамтын зөвшилцөлд хүрэх зорилготой.
Терминал подкаст: Кибер аюулгүй байдлын талаар ярилцъя
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв | 16:00
Кибер аюулгүй байдал болон Мэдээллийн аюулгүй байдлын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх подкаст
TechWeek 2025 арга хэмжээнд энд дарж бүртгүүлээрэй.