Аялал, ажил хэргийн шугамаар гадаадад зорчих үед такси үйлчилгээ зайлшгүй хэрэгтэй болдог. Гэвч олон улсын такси апп ашиглахад хэл ойлгомжгүй, тухайн улсын сим карт шаардагдах, баталгаажуулах код ирэхгүй, банкны карт холбогдохгүй зэргээс гадна төлбөр тооцооны бэрхшээлүүд мунддаггүй. 

Тэгвэл энэ бүх асуудлыг шийдэж, гадаадын 57 улсад монгол аппаар такси дуудах шинэ үйлчилгээг “Tino” супер апп нэвтрүүллээ. 

“TINO” СУПЕР АПП ГЭЖ ЮУ ВЭ? 

Инновац, дижитал экосистемийн хөгжлийг шинэ түвшинд гаргахаар зорьж буй “Tino” супер апп нь “ТЭСО Инвестмэнт” группийн хөрөнгө оруулалттайгаар өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн билээ. Аппаар дамжуулан төлбөр тооцоо, тээвэр, хүргэлт зэрэг өдөр тутмын олон хэрэгцээг нэг дороос авах боломжтой юм.


“GRABMAPS” ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ 

“Tino” супер апп нь Зүүн Өмнөд Азийн тэргүүлэх апп болох “GrabMaps”-тай стратеги болон технологийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. “GrabMaps”-ийн дэвшилтэт байршил тогтоох системтэй нэгдсэнээр газрын зураг дутмаг бүсийн хаягийн мэдээлэл, чиглэлийн нарийвчлал, үйлчилгээний хүртээмжийг шинэ шатанд гаргах боломж бүрдэв. Хамгийн чухал нь түншлэлийн үр дүнд “Tino Go” гэх шинэ үйлчилгээг нэвтрүүлж буй явдал юм. Тус үйлчилгээ нь гадаад улсад монгол аппаараа такси дуудах боломжийг олгож байгаа гэдгээрээ онцлогтой.

“TINO GO” ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ + ДАВУУ ТАЛУУД 

Одоогоор Япон, Солонгос, Америк, Европ болон Зүүн Өмнөд Азийн 57 орон буюу монголчуудын зорчдог эрэлттэй бүс нутгуудад такси үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Харин Монголд ирэх оны гуравдугаар сарын эхээр нээлтээ хийхээр төлөвлөжээ.


Монголд газрын зураг, байршлын мэдээллийг нээлттэй байхаар сайжруулан ажиллаж байна. Нээлттэй газрын зураг нь хэрэглэгчдэд байршил, түгжрэл, чиглэлийн мэдээллийг илүү дэлгэрэнгүй, нарийвчлалтай болох ач холбогдолтой.

“ТЭСО Инвестмэнт” компанийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр

Такси үйлчилгээний онцлох давуу талууд:

Монгол төгрөг

Гадаадын такси үйлчилгээнд ихэвчлэн олон улсын карт эсвэл тухайн улсын мөнгөн тэмдэгтээр төлбөрөө төлөх шаардлагатай болдог. Харин “Tino” апп нь такси үйлчилгээний төлбөрөө тухайн орны мөнгөн тэмдэгтээр бус монгол төгрөгөөр төлөх боломжийг олгож байна. Апп дотоодын банк, QPay, Apple Pay, Google Pay болон бусад төлбөрийн хэрэгслүүдтэй холбогдсон тул төлбөр хийх үйл явц илүү хялбар байх аж.

Аюулгүй байдал

Тэдгээр 57 улсын такси үйлчилгээнд эд зүйлээ мартсан тохиолдолд юун түрүүнд аппын лавлах утас руу холбогдохыг зөвлөе. Ингэснээр байршил, автомашин, жолоочийн мэдээллийг түргэн шуурхай олж, эд зүйлийг тань олж өгөх юм. Мөн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, төлбөрийн тухай хэсгийг бүрэн нууцлах системтэй.

Олон улсын хүртээмж

Үүнээс гадна хамгийн чухал шинэчлэлт нь олон улсын такси үйлчилгээ. Гадаад иргэд Монголд байх хугацаандаа “Kakao Talk”, “Grab”, “Yoxi” зэрэг өөрийн хэрэглэдэг такси үйлчилгээг “Tino” апптай холбон такси дууддаг болох юм.

Гадаадын улсад аялахдаа Монгол аппаа хэрэглэнэ гэдэг их давуу талтай. Такси үйлчилгээнээс гадна нийслэгийн тийз, буудал захиалах, и-сим авах зэрэг олон үйлчилгээг ашиглаж болно.

“ТЭСО Инвестмэнт” компанийн Гүйцэтгэх захирал С.Эрдэнэбаяр

СУПЕР АППЫГ СОНГОХ ШАЛТГААН 

“Tino” супер аппаар дараах үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Tino Grocery - өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн онлайнаар захиалах
Tino Charge - түрээсийн power bank
Tino Store - дижитал дэлгүүр
Tino Pay - шууд болон уян хатан төлбөрийн шийдэл, цахим төлбөр тооцоо
Tino Trip - аялал, онгоцны билет, зочид буудал, сим, даатгал
Tino Delivery - хүргэлтийн үйлчилгээ
Tino Invest - санхүү, хөрөнгө оруулалтын үйлчилгээ
Tino Ticket - арга хэмжээ, үзвэр үйлчилгээ
Tino AI Chat - хэрэглэгчдэд зориулсан хиймэл оюуны туслах үйлчилгээ
Tino Go - такси үйлчилгээ


ЦААШИД ЯАХ ВЭ? 

Ирэх онд “Tino” супер апп хэд хэдэн чухал шинэчлэлт хийх юм. Тэдгээрийн нэг нь хоол, хүргэлтийн үйлчилгээ. Үүнийг тавдугаар сард хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд цаашид аппаа бүх талаар хөгжүүлж, бүрэн AI шилжилттэй болох гэнэ. Мөн цахилгааны төлбөрөө төлөх боломж ч ойртож буй.

“DIGITAL CATALYST” ШАГНАЛ ХҮРТСЭН НЬ 

Тус апп нь өнгөрсөн сард Bloomberg телевизээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Bloomberg Awards 2025”-аас “Digital Catalyst” шагналыг хүртжээ. Энэхүү шагналыг дижитал шилжилт, инновац, дата болон технологид суурилсан шийдлээрээ хэрэглэгчийн өдөр тутмын амьдралд хэмжигдэхүйц өөрчлөлт авчирч буй байгууллагад олгодог аж.

Апп татах: IOS | Android