Өнөөдөр залуу үеийнхний дунд "шоудах" гэсэн ойлголт, уух соёл урьд өмнөхөөсөө өөр түвшинд очиж, хурдацтай хувьсан өөрчлөгдөж байна. Нэгэн үе залуусыг баар, пабд шөнөжин бүжиглэж, хүнд алкохол хэрэглэн "тасрах" хүртлээ хөгжилддөг гэх хэвшмэл ойлголт давамгайлдаг байсан бол өдгөө Z болон Миллениалууд энэ соёлыг дахин тодорхойлж эхэллээ.
Тэдний хувьд уух зүйл нь зөвхөн согтох хэрэгсэл бус, харин тав тух, бусадтай танилцах сэжим, тэр байтугай өөрийгөө илэрхийлэх амьдралын хэв маягийнх нь нэг хэсэг болжээ. Энэхүү соёлын шилжилтийн гол цөмд Ready-to-Drink (RTD) буюу шууд хэрэглэхэд бэлэн, лаазтай коктейлууд оршиж байна.
Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ залуусын уух соёл хаашаа чиглэж буй талаар, мөн Монголын шингэн хүнсний зах зээлд шинээр мэндэж буй Tipsy брэндийг танилцуулъя.
ХЭМЖЭЭ БИШ МЭДРЭМЖ НЭГДҮГЭЭРТ

Орчин үеийн залуус эрүүл мэнд, цаг хугацаа болон тав тухыг хамгийн өндөрт эрэмбэлэх болсон. Тэд хэт өндөр хатуулагтай ундаанаас татгалзаж, зөөлөн, жимслэг атлаа согтолтын зэрэг нь хяналттай байж болох сонголтыг илүүд үзэж байна. Гэрэл зурагт үзэмжтэй харагдах, найзуудтайгаа ярилцаж суухдаа шимж уухад тохиромжтой, маргааш нь толгой өвдөхгүй байх тэрхүү "алтан дундаж"-ийг залуус хайж байна гэсэн үг.
Тэрчлэн дэлхий даяар "Unyielding Drinking" буюу хэтрүүлэн уух соёл уналтад орж, "Mindful Drinking" буюу ухамсартай, таашаал авч уух хандлага тренд болж байна. IWSR (International Wines and Spirits Record)-ийн хэрэглэгчийн зан төлөвийн судалгаагаар шинэ үеийн залуусын талаас илүү хувь нь алкохолын хэрэглээгээ ухамсартайгаар бууруулахын зэрэгцээ уух үедээ хамгийн чанартай, амттай, загварлаг бүтээгдэхүүнийг сонгохыг хүсдэг нь тогтоогджээ.
ШИНГЭН ХҮНСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЭ ДАВЛАГАА “RTD”
Дээрх хэрэглээний өөрчлөлтийг хамгийн соргогоор мэдэрч, дэлхийн шингэн хүнсний зах зээлийг доргиож буй ангилал бол яалт ч үгүй RTD буюу Ready-to-Drink юм. Өмнө нь коктейль уухын тулд заавал тусгай бармен бүхий лоунж, пабыг зорих эсвэл гэртээ олон төрлийн орц найрлага цуглуулан цаг гаргаж найруулдаг байсан бол өдгөө зүгээр л хүссэн дэлгүүрээсээ лаазтай коктейл авах боломжтой болоод байна. Үүнийг баталж буй тоон баримт бол, Дэлхийн RTD коктейлийн зах зээлийн үнэлгээ 2025 онд 3.76 тэрбум ам.доллар байсан бол 2034 онд 13.86 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна.

Энэхүү өсөлтөд юу хөтөлж буй шалтгаанууд
Хялбар хэрэглээ: Найруулах, мөс болон хэрэгсэл бэлдэх шаардлагагүй. Зүгээр л хөргөгчнөөс аваад ууна.
Авч явахад тохиромжтой: Зуслан, аялал, үдэшлэг гээд хаана ч цүнхэндээ хийгээд аваад явахад хөнгөн бөгөөд аюулгүй.
Загварлаг мэдрэмж: Лаазны дизайн, өнгө төрх нь тухайн хүнийг Instagram, TikTok гэх мэт дижитал орчинд илүү тренди, гоо зүйн мэдрэмжтэй харагдуулдаг.
ТРЕНДИЙГ МОНГОЛД – TIPSY БРЭНД
Хүнсний салбарын шилдэг үйлдвэр, чанар стандартаар үргэлж тэргүүлэгч “Арвайн Үндэс” компани залуусын уух соёлын өөрчлөлтийг соргогоор мэдэрч, өөрсдийн шинэ бүтээл болох Tipsy брэндийг зах зээлд нэвтрүүлээд буй. Энэ нь Монголын шингэн хүнсний зах зээлд RTD (Ready-to-Drink) буюу шууд хэрэглэхэд бэлэн коктейлийн соёлыг жинхэнэ утгаар нь нутагшуулах томоохон алхмуудын нэг болж байгаа юм.
Зөөлөн амт, загварлаг дүр төрх
Tipsy брэнд нь залуусын өөртөө итгэх итгэл, загварлаг байдлын илэрхийлэл бүхий дизайнтай. Мөн “Арвайн Үндэс” компанийн дээд зэрэглэлийн “Aurora” сархдын суурьтай бөгөөд залуусын хамгийн дуртай лайм жимсний амтаар баяжуулжээ.

4.5%-ийн хатуулаг
Хэтрүүлж биш, тааруулж уухыг хүсдэг залууст зориулан алкохолын агууламжийг 4.5% байхаар тохируулжээ. Энэ бол мэргэжлийн бартендерийн найруулсан коктейль шиг зөөлөн, сэнгэнэсэн амтыг мэдрүүлээд зогсохгүй маргааш нь шартах мэдрэмжийг мартуулах хэмжээ юм.

Хаана ч, хэзээ ч хамт
Гэртээ кино үзэж тухлахдаа, орой найзуудтайгаа салхилж суухдаа, амралтын өдрөөр аяллаар явахдаа эсвэл зүгээр л урт өдрийн дараа алжаалаа тайлахдаа уухад тохиромжтой. Сайхан коктел уухад танд ямар нэгэн нэмэлт жүүс, орц найруулах шаардлагагүй, зүгээр л Tipsy-г задлахад хангалттай гэсэн үг.

+21: Хэтрүүлэн хэрэглэвэл эрүүл мэндэд хортой.

Сэтгэгдэл бичих

