Сүүлийн жилүүдэд дэлхийн хэвлэл мэдээллийн гол сувгууд, тэр дундаа The New York Times, BBC Travel, Associated Press зэрэг нэр хүндтэй хэвлэлүүд Монгол Улсыг онцлон, олон улсын аялагчдын “шинэ зогсоол” болоод буйг мэдээлэх болсон билээ. Түүнчлэн COVID-19 цар тахлын дараах “сэтгэл зүйгээ эмчлэх аялал” (healing travel)-ийн чиг хандлагаас үүдэн манай орныг зорих жуулчдын тоо хэдэн арван мянгаар нэмэгдээд буй.  

Дэлгэрүүлж унших: Яагаад маш олон Millennial үеийнхэн Монголыг зорих болов?

Үүнтэй холбоотойгоор Монголын хамгийн том цахим худалдааны платформ болох Shoppy.mn олон улсын хэрэглэгчдэдээ илүү ойртсон алхам авсан байна. Тодруулбал, Монгол Улсад зохиогдож буй арга хэмжээ, тоглолтуудын тасалбарыг хамгийн хялбар, аюулгүй, найдвартай эх сурвалжаас шууд худалдан авах боломжийг бүрдүүлэх Tix.Shoppy.mn сайтаа танилцуулжээ.  

Сайтаар зочлох: Tix.shoppy.mn


Аюулгүй, найдвартай эх сурвалж 

Өнгөрөгч оны байдлаар нийт 800,000 гаруй жуулчин манай орныг зорин ирсэн гэсэн тоон мэдээлэл гарсан билээ. Тэгвэл энэ тоог өнөөдрөөс таван жилийн дараа буюу 2030 он гэхэд даруй хоёр саяд хүргэхээр зорьж буй. Тус зорилготой уялдах, мөн аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд энтертайнмент аяллын маршрут хөтөлбөр зохиох боломжийг олгохоор цахим худалдааны тэргүүлэгч платформ болох shoppy.mn-ийн зүгээс tix.shoppy.mn сайтаа танилцуулсан юм.

Тус сайт нь Монгол Улсад зохиогдож буй арга хэмжээ болон тоглолтын тасалбарыг WeChat Pay, Apple Pay ашиглан хялбар, аюулгүй бөгөөд хамгийн гол нь найдвартай эх сурвалжаас шууд худалдан авах боломжийг олгож буйгаараа онцлууштай.

Мөн гадаадын хэрэглэгчдэд зориулан олон улсын карт (Visa, Master card, Union Pay, American Express)-аар төлбөрөө хийх боломжийг бүрдүүлснээрээ иргэдийн тасалбар шаглаж өндөр үнээр худалдаалах явдал, системийн гацалт, валютын зөрүүнээс үүсэх тасалбар захиалгын цуцлалт зэрэг асуудлуудад цэг тавиад буй ажээ.

Энтертайнмент аялал 

Дэлхийн төлбөр тооцооны томоохон үйлчилгээ болох Apple Pay Монгол улсад нэвтрээд багагүй хугацаа өнгөрөөд буй. Уг систем нэвтэрснээрээ дотоодын хэрэглэгчдэд олон улсаас шууд худалдан авалт хийх боломжийг олгоод зогсохгүй, олон улсын худалдан авагчид ч мөн Монгол улсад борлуулагдаж буй бараа бүтээгдэхүүн, үзвэр, үйлчилгээг худалдан авах боломжийг олгосон билээ.

Тэгвэл Tix.shoppy.mn сайтын тусламжтайгаар дэлхийн хаанаас ч Apple Pay ашиглан Монголд зохиогдох томоохон тоглолт, арга хэмжээнүүдийн тасалбарыг захиалах боломжтой болсны зэрэгцээ аялал жуулчлалын салбарынхан энтертайнмент аяллын хөтөлбөр гаргах боломжийг ч бүрдүүлж буйг онцлууштай.


Сонирхуулахад, Солонгосын алдарт Big Bang хамтлагийн дуучин Taeyang Монгол Улсад зургаадугаар сарын 21-ний өдөр тоглолтоо хийх гэж буй бөгөөд уран бүтээлчийн өмнөх аялан тоглолт нийт долоо орны 123,000 үзэгчдийг байлдан дагуулсан аж.

Tix.shoppy.mn сайт хөгжмийн хорхойтнуудын дунд өндөр хүлээлт үүсгээд буй, мөн олон улсын олон үзэгчдийг манай улс руу “Энтертайнмент аялал”-д хөтлөх боломжтой дээрх тоглолтын болон жил бүр уламжлан зохион байгуулагддаг олон орны уран бүтээлч, үзэгчид цугладаг Монголын хамгийн том хөгжмийн наадам Playtime Music festival-ийн тасалбарыг борлуулж эхлэн албан ёсоор нээлтээ хийж байгаа юм байна.

Та гадаад найзуудаа урьж, хүссэн тоглолтынхоо тасалбараа tix.shoppy.mn -ээс аваарай.