Арваннэгдүгээр сар бол цахилгаан бараа, гэр ахуйн хэрэгслээ шинэчлэхээр төлөвлөсөн хүмүүсийн хувьд хамгийн их хүсэн хүлээдэг хямдрал, урамшуулал ихтэй үе. Олон дэлгүүр энэ үеэр төрөл бүрийн урамшуулал зарладаг тул сонирхсон бүтээгдэхүүнээ худалдан авахад хамгийн тохиромжтой цаг ч гэж хэлж болно. Хэрэгтэй зүйлээ худалдаж аваад, дээрээс нь нэмэлт бэлэг авбал ямар вэ? 

Toki Shop-ийн SUPER WEEKS урамшуулал энэ удаа төлөвлөсөн худалдан авалтаа хийгээд давхар бэлэгтэй болгох боломжийг та бүхэнд санал болгож байна.

Арваннэгдүгээр сарын 23-наас арванхоёрдугаар сарын 20-ныг дуустал үргэлжлэх тус урамшуулалд Nomin Electronics, Next Electronics, BSB, Antmall, ITStore гэсэн таван дэлгүүр нэгдсэн байна. Бэлгийн санд Panasonic-ийн 75 инчийн зурагт, LG угаалгын машин, Dell Alienware тоглоомын дэлгэц зэрэг бүтээгдэхүүнээс гадна 50,000₮, 500,000₮, 1,000,000₮-ийн үнийн дүнтэй урамшууллын эрхүүд багтжээ.

SUPER WEEKS урамшуулалд хэрхэн оролцох вэ?

Урамшуулалд оролцох нөхцөл тун энгийн. Toki Shop-оор дамжуулан Nomin Electronics, Next Electronics, BSB, Antmall, ITStore дэлгүүрүүдийн аль нэгээс 500,000₮ болон түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалт хийхэд тухайн дэлгүүрийн Super Box-ийг нээх эрхтэй болно.

Super Box бүр бэлэгтэй. Өөрөөр хэлбэл, хайрцгаа нээсэн хэрэглэгч бүр тухайн дэлгүүрийн бэлгийн сангаас бэлэг авах бөгөөд яг ямар бэлэг таарах нь хайрцгаа нээхэд тодорхой болно. Харин дэлгүүр бүрийн Super Box-д ямар бэлгүүд багтсаныг сонирхоцгооё.

Super Box-д багтсан онцлох бэлгүүд

1. Nomin Electronics

Өглөөний кофегоо гэртээ бэлтгэх, хоол хийх ажлаа хөнгөвчлөх, эсвэл хуучирсан цахилгаан хэрэгслээ шинэчлэх гээд гал тогоонд хэрэг болох зүйлс цөөнгүй бий.
Nomin Electronics-ийн Super Box-д эдгээр хэрэгцээнд нийцэх Beko брэндийн хөргөгч, Krups кофены машин, Beko брэндийн тосгүй шарагч зэрэг бүтээгдэхүүнүүд багтжээ.

2. Next Electronics

Угаалга, цэвэрлэгээний ажлыг хөнгөвчлөх цахилгаан хэрэгсэлтэй байхад өдөр тутам цэвэрлэгээний цагаас багагүй цаг хэмнэнэ. Next Electronics-ийн Super Box-д ч энэ хэрэгцээнд нийцэх бүтээгдэхүүнүүдээс гадна өдөр тутам ашиглах технологийн хэрэгслүүд багтсан байна. Тухайлбал, LG брэндийн угаалгын машин, Dreame H11 Core загварын тоос сорогч, Apple AirPods 4 утасгүй чихэвч зэрэг бэлгүүд бий.

3. BSB

Гэр бүлээрээ дуртай киногоо үзэх, гэрийнхээ агаарын чанарт анхаарах, цэвэрлэгээгээ хөнгөвчлөх гээд гэртээ өнгөрүүлэх цагийг илүү тухтай болгох олон арга бий.
BSB-ийн Super Box-д Panasonic брэндийн 75 инчийн зурагт, Panasonic агаар цэвэршүүлэгч, Xiaomi тоос сорогч багтжээ. Эдгээрээс 75 инчийн зурагт нь тус дэлгүүрийн онцлох бэлгүүдийн нэг юм.

4. Antmall

Гэрээсээ ажилладаг эсвэл компьютерын ард олон цагийг өнгөрүүлдэг бол ажлын орчин тав тухтай байх нь чухал. Өндрийг нь тохируулдаг ширээ, агаар цэвэршүүлэгч зэрэг төхөөрөмжүүд ч ажлын орчноо илүү тохилог болгоход хэрэгтэй.
Antmall-ийн Super Box-д Dyson PH05 агаар цэвэршүүлэгч, өндрийг нь тохируулах боломжтой цахилгаан ширээ, Cuckoo агаар цэвэршүүлэгч багтжээ.


5. ITStore

Компьютер тоглоом сонирхдог хүмүүсийн хувьд дэлгэц, чихэвч, компьютерын гар зэрэг дагалдах хэрэгсэл тоглох орчны тав тухад нөлөөлдөг. Харин тоног төхөөрөмжөө шинэчлэхээр төлөвлөж байгаа бол ITStore-ийн Super Box-д анхаарал татах бэлгүүд бий.
Тус дэлгүүрийн бэлгийн санд Dell Alienware 34 инчийн тоглоомын дэлгэц, Razer BlackShark V3 Pro чихэвч, Razer BlackWidow V3 компьютерын гар багтсан байна.

Шинэ цахилгаан хэрэгсэл, гэр ахуйн бараа эсвэл технологийн бүтээгдэхүүн авахаар төлөвлөж байгаа бол SUPER WEEKS урамшууллыг сонирхоод үзээрэй.