Таны цахим худалдааны платформуудын "Save", "Wishlist" эсвэл "Cart" дотор яг одоо хэдэн ширхэг бүтээгдэхүүн байгаа вэ?
Орчин үеийн хэрэглэгчдийн 70 гаруй хувь нь онлайнаар бараа сонирхохдоо шууд худалдан авалт хийхээс илүүтэйгээр хүслийн жагсаалт буюу wishlist-дээ хадгалж, түүнийгээ харж сэтгэл ханамж авдаг болсон гэнэ.
Бид ихэнхдээ л амьдралаа хялбарчлах ухаалаг тоос сорогч, контент хийх мөрөөдлөө биелүүлэх микрофон, эсвэл ажлын дараа тархиа амраах видео тоглоомын хэрэгсэл зэргийг үргэлж мөрөөддөг ч "Үнэтэй байна, дараа сар хүртэл мөнгөө цуглуулъя", "Эхлээд чухал хэрэгцээгээ хангая" гэх мэтээр өөрийгөө шагнах мөчөө хойшлуулсаар байдаг нь үнэн.
toki shop
Гэхдээ тууштай мөнгөө цуглуулж байгаад хүссэн технологийн хэрэгсэл, электрон бараагаа авах нь одоогийн нөхцөлд яг ухаалаг шийдэл мөн болов уу? Адаглаад таныг сар бүр мөнгөө цуглуулж байх хооронд үнэ нь нэмэгдэж, эсвэл тухайн төхөөрөмжийн дараагийн шинэ загвар нь гарчихсан байх тохиолдол цөөнгүй шүү дээ. Тэгвэл манай редакц нэгэн боломжийг танд дуулгахаар бэлдлээ. Энэ нь хүслийн жагсаалт дахь бүх бүтээгдэхүүнээ 98% хүртэлх хямдралтайгаар өөрийн болгох арга юм.
Үүний тулд Toki Shop апп танд хэрэг болно. Тус аппаас гар утас, зурагт, гэр ахуй, гал тогооны хэрэгсэл, компьютер, дэлгэц, микрофон гээд бүх л ангиллын барааг өөр өөр сайтууд руу орж хайх шаардлагагүйгээр нэг дороос үзүүлэлт, үнийг нь харьцуулан харах боломжтой. Хамгийн чухал нь танд 8,000,000₮ хүртэлх зээлийн эрх онлайнаар үүсэх бөгөөд дэлгүүр тус бүр дээр дахин дахин лизинг үүсгэх шаардлагагүйгээр ганцхан удаа эрхээ тооцоолуулаад хүссэн бүхнээ гэртээ хүргүүлэн авах боломжтой гэсэн үг.

98%-ийн хямдрал
98%-ийн хямдрал
Хэрэв та санхүүгийн эрхээ тооцоолуулж, өөрт хэрэгтэй бараануудаа судалчихсан бол хамгийн сонирхолтой хэсэг буюу тоглоомд оролцох эрх тань үүснэ. Toki Shop болон Номин электроникс хамтран "Flash Sale" урамшууллыг зарлаад байгаа юм.
Энгийн хямдралаас ялгаатай нь уралдах хэрэгтэй. Хямдралын үеэр хурдтай байж чадсан хэрэглэгч тухайн Flash Sale-ийн бүтээгдэхүүнийг 98%-ийн хямдралтай үнээр худалдан авах эрхтэй болно.
1-р үе буюу есдүгээр сарын 16
Контент бүтээгч болохоор төлөвлөж буй, гэрээсээ ажилладаг эсвэл гар тоос сорогч, хөргөгч, плитка хайж буй хүмүүс энэ өдрийг алдаж болохгүй.

2-р үе буюу есдүгээр сарын 23
Энэ үе бол гал тогоогоо шинэчлэхээр төлөвлөж буй айлд хамгийн тохиромжтой. Учир нь та кофены машин, автомат аяга угаагч, хөргөгч, богино долгионы зуух, дуков буюу нийт 5 цахилгаан барааг ердөө 176,999₮-өөр авах боломжтой. Үүнээс гадна гэр бүлээрээ тухлан сууж үзэх Samsung-ийн ухаалаг зурагт, мөн эрүүл амьдралын хэв маягийг дэмжих Smeg-ийн холигч мөн Dell-ийн компьютер хямдарч байгаа тул шинээр оюутан болж буй, эсвэл компьютероо солихоор төлөвлөж буй залуу мэргэжилтнүүд энэ өдрийг бүү алдаарай.

3-р үе буюу есдүгээр сарын 30
Ажлын алжаалаа тайлж, найз нөхдөөрөө цуглаж чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсдэг хүмүүст зориулсан видео тоглоомын бүрэн хэрэгсэл бүхий "Super Set" энэ үеэр 98% хямдарч 10,000,000₮-өөс 201,999₮ болох юм. Дээрээс нь хэншүү сорогч, тоос сорогч, автомат аяга угаагч зэрэг 19,999₮-57,999₮ хүртэл хямдрах нь ээ.

Урамшуулалд хэрхэн оролцох вэ?
Урамшуулалд хэрхэн оролцох вэ?
Эрхээ цуглуулах: 9-р сарын 04-нөөс эхлэн Toki Shop-оос Номингийн цахилгаан бараа худалдан авсан хүн бүрд Flash Sale-д оролцох эрх нээгдэнэ. Та заавал том үнийн дүнтэй худалдан авалт хийх шаардлагагүй. Жижиг цахилгаан бараа авч, эсвэл 8 саяын эрхээрээ хэрэгтэй зүйлээ лизингээр авахад л хямдралд өрсөлдөх тасалбараа халаасандаа хийлээ гэсэн үг.
Өдөр, цагаа тэмдэглэх: Flash Sale нь энэ сарын 16, 23, 30-ны өдрүүдэд яг 14:00 цагаас эхэлж 15:00 цагт хаагдана.
Дүрмээ ойлгох: Гол дүрэм нь тухайн барааны “худалдан авах" товчийг хамгийн түрүүнд амжилттай дарсан ганцхан хэрэглэгч ялагч болж, 98% хямдралаа эдэлнэ гэдгийг санаарай.
Хэрэв та яг одоо энэ нийтлэлийг утаснаасаа уншиж байгаа бас Токи апп-аа утсан дээрээ хэдийн татчихсан бол шууд энд дарж урамшуулалдаа оролцоорой.
Ялах магадлалаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?
Сэрүүлэг тавь: 13:55-д утасныхаа сэрүүлгийг тавьж, апп руугаа орж бэлтгэлээ хангах.
Интернэтээ шалга: Сүлжээ сайтай газар байх, эсвэл өндөр хурдны Wi-Fi-д холбогдсон байх.
Байгаа тодорхойлох: Дээр дурдсан бараануудаас яг алийг нь авахаа шийдэж, зөвхөн тухайн бүтээгдэхүүндээ анхаарлаа төвлөрүүлээрэй. Олон зүйл рүү үсчвэл цаг алдах эрсдэлтэй.
Сэтгэгдэл бичих

