Технологийн инновацын салбарт тэргүүлэгч HUAWEI компани долоодугаар сарын 14-нд Малайз улсын Куала Лумпур хотноо HUAWEI Pura 90 загварын гар утаснуудаа дэлхий дахин танилцуулж байсан билээ. Энэхүү гар утаснууд нь дэвшилтэт камерын технологи, хиймэл оюунд суурилсан камерын функцтэй гэдгээрээ онцлогтой. 

Тэгвэл танилцуулагдаж эхэлснээсээ хойш хүн бүхний харааг булаагаад амжсан тус гар утаснууд өнөөдрөөс эхлэн Монголд нээлтээ хийж, Toki-гоор дамжуулан албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ. 

“HUAWEI PURE 90S SERIES” ЗАГВАРЫН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛУУД


1. ХАЛААСАНД БАГТАХ МЭРГЭЖЛИЙН ГЭРЭЛ ЗУРАГЧИН

Шинээр танилцуулагдсан энэхүү гар утаснуудын хамгийн том давуу тал нь камер юм. Тус цувралд салбартаа анхдагч 200MP Ultra Telephoto камерыг нэвтрүүлсэн бөгөөд энэ нь олон талын давуу талтай. Тухайлбал,

- Илүү тод, илүү нарийвчлалтай

Хол байгаа зүйлээ гар утсаараа томруулж зураг авахад дүрс нь бүдгэрч, чанар муудах тохиолдол цөөнгүй. Харин HUAWEI Pura 90s Pro Max нь 1/1.28 инчийн мэдрэгчтэй, 200MP RYYB, Ultra Large Sensor Telephoto камертай тул холын объектыг томруулж авах үед ч дүрсийг илүү тод, нарийвчлалтай буулгах боломжтой болжээ. Мөн бичлэг хийхэд 20X хүртэл video zoom хийх ба дүрсийг ямар ч сарнилтгүй татаж, яг л мэргэжлийн камераар хийсэн мэт чанартай бичих юм.



- Гэрэл, сүүдрийн төгс зохицол

Хэт гэрэлтэй орчинд зураг авахад зарим хэсэг нь хэт цайж, зарим нь бараан гарах үе бий. Тэгвэл энэхүү гар утаснууд нь 16EV Ultra Lighting HDR Camera болон 1/1.28 инчийн RYYB мэдрэгчтэй тул гэрэл, сүүдрийн ялгааг илүү сайн таньж, зургийн жижиг деталиудыг ч тод гаргах юм.



- Нүдээр харж буй мэт бодит өнгө

Гэрэл зураг авахад нягтаршил сайн байхаас гадна өнгө маш чухал. Зарим утас гэрэл зургийн өнгийг хэт хиймэл болгочихдог бол Pura 90s цуврал нь True-to-Colour Camera 2.0 технологийн тусламжтайгаар яг л нүдээр харж буй мэтээр гэрэл зурагт буулгадаг гэдгээрээ онцлогтой.

- Хүлээлтээс давсан AI функцууд

Pura 90s цувралын бас нэг онцлог нь AI-д суурилсан камерын функцүүд юм. Эдгээрийн тусламжтайгаар мэргэжлийн зурагчин мэт зураг дарах, засварлах бүрэн боломжтой болж байгаа юм.



Тухайлбал, AI Composition нь хөрөг, байгаль, архитектур зэрэг зураг авах гэж буй зүйлсийг таньж, хаанаас, ямар өнцгөөс зураг авбал илүү гоё харагдахыг санал болгоно. Тиймээс зурагны талаар ямар ч ойлголтгүй, мэдлэггүй хүн байсан ч гайхалтай зурагтай болох боломжтой гэсэн үг.

Харин AI De-glare нь шил, цонх, дэлгэц зэрэг гадаргуу дээр үүссэн тусгал, гялбааг арилгаж, зургийг илүү цэвэрхэн болгоно. Мөн AI Move функцээр зураг дээрх объектыг сонгон зөөх, хэмжээг нь өөрчлөх, хуулбарлаж болно. Тйимээс Pura 90s цувралыг “халаасанд багтах мэргэжлийн гэрэл зурагчин” хэмээн тодорхойлоод байгаа билээ.



2. ШИНЭЛЭГ ДИЗАЙН

Pura 90s Series нь технологийн шинэчлэлээс гадна өнгө, дизайнаараа ч ялгарч буй. Тэд энэ удаагийн танилцуулагдаж буй загваруудаа байгалийн үзэгдлээс санаа аван бүтээжээ. Жишээ нь,

Orange Ocean нь далайн мандал дээр тусах нарны өнгө, Blush Gold нь дулаахан өглөөг санагдуулам алтлаг өнгө, Blaze Purple нь бүрэнхий тэнгэрийн ягаан өнгө, Graphite Black нь Одод түгсэн шөнийн тэнгэрийг санагдуулам хар өнгийг илэрхийлж байгаа ажээ.

Харин HUAWEI Pura 90s Pro нь зуны сэрүү татуулам коктейль шиг цоглог, эрч хүчтэй өнгийг илэрхийлж байгаа аж.



3. ХЭРЭГЛЭЭНД ТОХИРСОН

Техник технологи асар хурдтай хөгжиж буй энэ цаг үед бидэнд туслах хамгийн сайн хамтрагч бол мэдээж хэрэг гар утас. Тэр дундаа завгүй амьдралын хэв маягийг бүтээлчээр хэмнэх, өдөр тутмын хэрэгцээнд төгс нийцэх утас шаардлагатай. Тэгвэл HUAWEI брэнд Pura 90s цувралаас эхлэн 5G болон eSIM бүрэн дэмждэг болжээ. Ингэснээр дотоодод төдийгүй гадаадын орнуудаар аялах үед ч ямар нэгэн асуудалгүй болж байгаа юм.



4. БАТ БӨХ ХИЙЦ БА ТУРБО ЦЭНЭГЛЭЛТ

Бас нэгэн онцлог нь өдөр тутмын хэрэглээнд зориулсан 6000 mAh батарейтай. Ингэснээр бүтэн өдрийн турш цэнэгээ барина. Мөн 100W турбо цэнэглэлттэй тул 10 минутад 50-70% цэнэглэх юм.

Үүгээр зогсохгүй дэлгэцээ 2-р үеийн Kunlun Glass шилээр хамгаалсан нь энгийн гар утасны дэлгэцээс 25 дахин илүү бат бөх. Тэрчлэн шинээр нэмэгдсэн гялбааны хамгаалалт нь хурц гэрэлтэй орчинд ч дэлгэцийг сарнилтгүй, тод харагдуулах давуу талтай.



ХЭРХЭН ХУДАЛДАН АВАХ ВЭ? +  БЭЛГЭНД HUAWEI Y74

Шинэ загварыг сонирхож буй хэрэглэгчид HUAWEI-ийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч Toki Shop-оор дамжуулан худалдан авах боломжтой.

Мөн HUAWEI-ийн Монгол дахь албан ёсны гэрээт борлуулагч Toki Shop-оос HUAWEI Pura 90s цувралын утсыг худалдан авсан хэрэглэгчдэд HUAWEI Y74 утсыг бэлэглэх гэнэ.


Хэрвээ та энэхүү гар утсыг худалдан авахаар төлөвлөж буй бол Toki Shop-с лизингийн эрхээ онлайнаар тооцуулан аваад гэртээ хүргүүлэх боломжтой