Орчин үеийн компанийн соёлд хүч түрэн орж ирж буй шинэ хандлага бол байгууллагын аялал. Санхүүгийн үзүүлэлтээс гадна ажилтнуудын оролцоо, ажлаа хийх урам зориг, багийн уур амьсгал, байгууллагын соёл зэрэг нь юу юунаас илүү чухал болсон энэ үед эдгээрийг хэрхэн бий болгож, бэхжүүлэх дээр компаниуд ухаанаа уралдуулж буй. Ялангуяа ажилтнууд хоорондын итгэлцэл, ойлголцол, нээлттэй харилцааг бий болгох орчныг бүрдүүлэх нь ажлын ширээний ард үүснэ гэдэг хэцүү. Харин эдгээр харилцаа аяллын үед амархан бүрэлддэг. Тийм ч учраас компаниуд ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлж багийн уур амьсгалыг сайжруулах зорилгоор зөвхөн аялал зугаалгаас гадна retreat, offsite уулзалтууд зохион байгуулах нь ихэссэн билээ. Уг нийтлэлээр компанийн аялал ажилчдын бүтээмжийг хэрхэн нэмэгдүүлдгийг илүү дэлгэрэнгүй хуваалцъя. 

Багийн уур амьсгал, бүтээмжийн хөшүүрэг

Ажилдаа тогтвор суурьшилтай ажиллах нь цалин, нэмэгдлээс гадна түүнийг хамт олон нь хэрхэн хүлээж авах, сэтгэлзүйн хувьд аюулгүй, тухтай байх зэргээс хамааралтай гэдгийг судлаачид удаа дараа баталсан байдаг. 1999 онд судлаач Эми Эдмондсон багийн гүйцэтгэлд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл нь сэтгэлзүйн аюулгүй байдал гэжээ. Түүний судалгаагаар багийн гишүүд алдаа гаргасан ч буруутгалгүй, санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой орчинд ажиллах үед хүн илүү өндөр бүтээмжтэй, санаачилгатай, идэвхтэй байдгийг баталсан юм. Бодит байдал дээр ийм нөхцөлийг байнга бүрдүүлнэ гэдэг хэцүү. Харин аялал энэ “аюулгүй орчныг” бий болгоход тусалдаг. Ажлын дарамт, хатуу дүрэм журам, албан харилцаанаас түр холдсон үед ажилтнууд илүү нээлттэй болж, нэгнээ илүү бодитоор харж ойлгох боломжтой болдог.

Эх сурвалж: The New York Times

“Broaden-and-build” 

Багийн бүтээмжийг тодорхойлдог хүчин зүйлсийг судлахын тулд Google компани хэдэн зуун багийг хамруулсан өргөн хүрээний “Project Aristotle” судалгааг хийсэн байдаг. Судалгаа нь олон нийтэд 2015 онд танилцуулагдсан бөгөөд үр дүнгээс нь харахад багийн амжилт нь багийн гишүүдийн мэргэжлийн ур чадвараас илүүтэйгээр багийн дотоод уур амьсгалд тулгуурладгийг баталсан нь сонирхолтой. Google-ийн судлаачид багийн гишүүд бие биедээ итгэдэг, нэгнээ дэмждэг, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг үед багийн бүтээмж, шинэчлэл, хурд эрс нэмэгддэг болохыг онцолсон.

Түүнчлэн судлаач Барбара Фредриксон эерэг сэтгэл хөдлөлийн “broaden-and-build” онолдоо хүмүүс хамтдаа эерэг туршлага бүтээх үед тэдний хоорондын хамтран ажиллах чадвар, аливаад уян хатан хандах хандлага нэмэгддэг гэж тайлбарласан байдаг. Ингэснээр багийн гишүүд хоорондын харилцааны саад буурч ажлын байран дээрх шийдвэр гаргалтын хурд, бүтээлч байдал нэмэгдүүлдэг аж.

Эх сурвалж: The New York Times

Шинэ жилийг гадаадад тэмдэглэх тренд

Сүүлийн жилүүдэд Монголд шинэ жилийн арга хэмжээг уламжлалт ресторан, заалны хөтөлбөрөөс илүү бүтээлч байдлаар тэмдэглэх хандлага нэмэгджээ. Ингэснээр компанийн хэтийн стратеги, багийн зорилтуудаа нэг орчинд ярилцаж, илүү урам зоригтой ажлаа хийхэд нь тусалдаг. Мөн аяллын эрхийн бичиг нь бусад урамшуулал, шагналаас илүү мартагдашгүй, онцгой мөн өгөөжтэй, бодит бэлэг болж чаддаг аж.

Хүмүүс биет бэлгийг мартаж болдог бол аялал, дурсамж хэзээ ч мартдаггүй.Тиймээс олон улсын компаниуд дараах туршлагад суурилсан урамшууллыг хүний нөөцийн бодлогодоо нэвтрүүлж эхэлжээ:
- Аяллын эрхийн бичиг
- Хосын амралтын багц
- Гэр бүлийн аялал
- KPI-тай уялдуулсан хувийн шагналт аялал

Эх сурвалж: The New York Times

Нью Жуулчин Турс ХХК

Монгол Улсад байгууллагын аялал зохион байгуулалттай хэрэгжиж буй бодит жишээ цөөнгүй бий. Үүний нэг нь Нью Жуулчин Турс ХХК-ийн зохион байгуулсан Багануурын уурхайн 800 ажилтны аялал юм.

Аяллын дараах урт хугацааны ажиглалтаар:
- байгууллагын дотоод уур амьсгал эерэг болсон
- багуудын хоорондын уялдаа мэдэгдэхүйц сайжирсан
- дараагийн улирлын үйлдвэрлэлийн үр ашиг өссөн

зэрэг үзүүлэлтүүд гарсан нь байгууллагын аяллын үр өгөөжийг бизнесийн үзүүлэлтээр хэмжих боломжтой гэдгийг харуулж байгаа биз ээ.

Нью Жуулчин Турс ХХК байгууллагын байгууллагын аяллын дараах цогц шийдлүүдийг боловсруулжээ:
- Corporate Retreat буюу байгууллагын хамт олны аялал
- Багийн харилцааг хөгжүүлэх хөтөлбөртэй амралтын аялал
- Аяллын эрхийн бичиг
- KPI, шагнал, шилдэг ажилтны урамшуулалд зориулсан
- Хосолсон хөтөлбөр
- Шагнал, багийн хөгжлийн аялал, шинэ жил зэрэг хүний нөөцийн хөтөлбөртэй уялдуулсан аяллын багц