Өвлийн амралт гэдэг хүүхдүүдийн хувьд дулаан хөнжилдөө тухлан амрахын хажуугаар дэлгэцээс хол, чанартай амралт авах чухал үе. Карантин, хичээл ном гээд ачаалал дунд ядарч яваа хүүхдүүдээ аялалд явуулах нь тэдэнд урт хугацаандаа үнэ цэнтэй туршлага болдог. 

Хүүхдийн тархи эрчимтэй хөгждөг 5-14 насны хооронд шинэ орчин, мэдрэмж нь тархины холбооснуудыг хамгийн хүчтэй идэвхжүүлдэг гэж мэдрэлийн шинжлэх ухаанд үздэг. Нэг ёсондоо аялах нь хүүхдэд юм үзүүлж, нүд тайлуулахаас гадна ирээдүйн зан төлөв, шийдвэр гаргалтад хүртэл нөлөөлөх олон талт туршлага болдог гэнэ. Тэгвэл хүүхдүүдээ хааш нь аялуулбал тохиромжтой вэ? гэдгийг уг нийтлэлээр танилцуулъя. 

Бид энэ долоо хоногоос эхлэн New Juulchin Tours-тай хамтран долоо хоног бүр аялалтай холбоотой нэг нийтлэл бэлтгэж байгаа билээ. Энэ долоо хоногийн нийтлэлийг хүүхдийн амралттай холбогдуулан бичлээ.

5-8 нас

Өвлийн аяллыг төлөвлөхдөө хүүхдийн насны сэтгэлзүйн онцлог, аюулгүй байдал, суралцах хэв маягт тохируулах нь хамгийн чухал.

Тохиромжтой чиглэл: Вьетнам, Фукок

5-8 нас бол хүүхдийн мэдрэхүй ба анхаарал төвлөрөл хамгийн эрчимтэй хөгждөг үе. Энэ насанд хүүхдүүдийн хараа, сонсгол, хөдөлгөөний мэдрэхүй хүрээлэн буй орчноос шууд таашаал авч хөгждөг тул парк, далайн эрэг зэрэг нь тэдний анхаарлыг татах нь гарцаагүй.

Онцлох хэсгүүд

1. VinWonders тоглоомын парк

Тус парк 6 бүсэд хуваагддаг ба тоглоом, аквариум, усан парк нэг дор учраас хүүхдийг уйдаахгүй олон тоглоом энд бий. Үүнээс Sea Shell Aquarium нь Азийн хамгийн том далайн амьтдын ертөнцийн үзүүлэнтэй тул хүүхдэд далайн экосистем, амьтдын зан үйл, далайн амьтдын ач холбогдлыг танин мэдүүлэхэд тохиромжтой.

2. Aquatopia усан парк

Aquatopia усан парк нь Фукокийн Хон Том арал дээр байрладаг бөгөөд Зүүн Өмнөд Азийн хамгийн орчин үеийн, аюулгүй усан паркуудын нэг хэмээн үнэлэгддэг.

3. Сао далайн эрэг

Фукуокийн хамгийн тунгалаг ус, тайван орчинтой далайн эрэг бөгөөд энд үзэсгэлэнтэй нар жаргадаг гэдгээрээ алдартай. Тиймээс гэр бүлээрээ очиж амрахад хамгийн тохиромжтой.

Эх сурвалж: The New York Times

9-12 нас

Тохиромжтой чиглэл: Хятад, Хонг Конг

Онцлох хэсгүүд:

1. Ocean Park

9-12 насанд сониуч зан, танин мэдэхүй эрчимтэй хөгждөг үе тиймээс танин мэдэхүйн парк, аквариум, амьтадтай хүүхдээ танилцуулж сониуч занг нь өрдөөрэй. Энд хүүхэд дельфиний шоу үзэж далайн хөхтөн амьтадтай танилцахаас гадна паркийн хамгийн онцлох хэсэг болох кабель тэргээр Хонг Конгийг бүхэлд нь харах боломжтой юм.

2. Disneyland

Тус парк 2005 онд нээгдэж, Хятадад анхны Дисней парк болон баригдаж харин дэлхийд тав дахь Дисней парк болсон юм. Iron Man Experience нь Дисней парк дахь анхны Marvel-ийн сэдэвт тоглолт байсан бөгөөд Fantasyland-ээс Tomorrowland хүртэлх бүх хэсэг нь сэдэвчилсэн тоглолт, парад, интерактив шоугаар дүүрэн.

Эх сурвалж: CNN

Тохиромжтой чиглэл: АНЭУ, Дубай

Онцлох хэсгүүд:

1. LEGO Land

Motion Gate, LEGO Land, Waterpark гэсэн томоохон гурван парк нэг дор төвлөрсөн энэ цогцолбор нь хүүхдүүдийн төсөөллийн ертөнцийг бодитоор амилуулдаг газар. Киноны баатруудтай уулзах, LEGO-гоор барьсан хот дундуур алхах, усан парк зэрэг олон төрлийн тоглоомоор нэг өдөрт тоглож болно.

2. Dubai Aquarium

Дубайн молл дотор байрлах дэлхийн хамгийн том аквариумуудын нэг бөгөөд 48 метр урт шилэн хонгилоор акул, загас, яст мэлхий зэрэг амьтдын дэргэдүүр алхах нь хүүхдийн сонирхлыг өдөөнө биз ээ.

3. Burj Khalifa + Dubai Fountain

Дэлхийн хамгийн өндөр барилга дээр гарч хотыг дээрээс харах нь мартагдашгүй дурсамж болон үлдээдэг. Харин орой нь Burj Khalifa-ийн усан оргилуурын шоу гэр бүлээрээ үзвэл тохиромжтой.

Эх сурвалж: Klook

12-16 нас

Тохиромжтой чиглэл: Сингапур, Малайз

Онцлох хэсгүүд:

1. Universal Studios

12-16 нас нь хүүхэд өөрийгөө нээж биеэ даах, айдсаа даван туулах чадвартай болдог гэнэ. Энэ үед нь шинэ орчинтой танилцуулбал аливаад нээлттэй, асуудлыг даван туулах чадвар өндөр, өөртөө итгэлтэй болж төлөвшдөг ажээ.

Сингапур хүүхдэд зориулсан адал явдалтай паркууд олонтой бөгөөд тэдний ихэнх нь Сентоза аралд байрладаг. Universal Studios 2010 онд нээгдсэн ба 24 тоглоом, шоу бүхий хамгийн алдартай паркуудын нэг тул хүүхдээ заавал дагуулж очих газруудын нэгт ордог.

2. S.E.A. Aquarium

Сентоза аралд байрлах S.E.A. Aquarium нь 45 сая литр ус агуулсан том танктай бөгөөд Adventure Cove Waterpark-т хүүхдүүд төрөл бүрийн халуун орны загаснуудын дунд шумбах боломжтой нь хамгийн сонирхолтой.

3. Science Centre Singapore

Сингапур нь боловсролын тал дээр ч мөн хүүхдүүдийг уйдаахгүй олон үйл ажиллагаатай. Тухайлбал Science Centre Singapore нь 14 интерактив галерейтай бөгөөд сансар, физик, хими, биологи зэрэг сэдвээр хүүхдүүдийг тоглож, туршлага хуримтлуулах боломж олгодог.

4. Genting Highlands Theme Park (Малайз)
Уулархаг орчинд байрлах тоглоомын парк агаарын трамвай, адал явдалт тоглоомууд өсвөр насныханд тохиромжтой.

Бүх насныханд тохирсон

Тохиромжтой чиглэл: Хятад, Хайнан

Онцлох хэсгүүд:

1. Atlantis амралт, усан парк

Тус амралтын газарт 13.5 сая литр устай Хятадын хамгийн том нээлттэй аквариум байрладаг. Энд 86,000 гаруй далайн амьтан бүхий үзмэр, 270 төрөл зүйлийн амьтан бий. Мөн зургаан наснаас дээш хүүхдүүд тусгай мэргэжилтнүүдтэй snorkel буюу далайн амьтад дунд сэлж үзэх боломжтой аж.

2. “Sanya Eternal Love” шоу

Хайнан арлын Саньяад байрлах Sanya Eternal Love нь Хайнан мужийн аялал жуулчлалын шагнал хүртсэн томоохон дуулал, бүжгийн үзүүлбэр юм. Уг шоу нь Саньяагийн мянга мянган жилийн түүхэн он цагийн тухай шоу ба 360 панорамик дэлгэц, 400 м²-ийн том дүүжин, 4,700 үзэгч хүлээн авах интерактив орчин нь үзэгчидтэй ойрын зайнаас харилцах боломжийг олгосноор хүүхдүүдийн анхаарлыг татаж, түүх, соёл, урлагийн боловсрол олгоно.

2022 онд 217 гэр бүлийг хамруулсан судалгаагаар аяллын өмнөх ба дараах хүүхдийн ерөнхий ур чадварыг хэмжсэн байна. Уг судалгааны үр дүнд хүүхдүүдийн аливааг хурдан ойлгох, асуудлыг шийдэх чадварыг үнэлж, эцэг эхийнх нь сайн сайхан байдлыг үнэлэхэд хоёулаа аяллын дараа өссөн нь ажиглагджээ. Тиймээс хүүхдийнхээ амралтыг тааруулан мартагдашгүй дурсамж үлдээхийн сацуу хувь хүний хөгжил, боловсролд нь хөрөнгө оруулаарай.