Усанд сэлэлт + дугуй + гүйлт гэсэн 3 төрлийн ур чадварыг дараалан, завсарлагагүйгээр гүйцэтгэдэг триатлоны спортыг ихэвчлэн “экстрим” спорт гэж андуурах нь бий. Энэхүү олон төрөлт спортоор хичээллэхэд зөвхөн биеийн хүч төдийгүй техник, хооллолт, сэтгэлзүй, төлөвлөлт маш чухал.
Триатлон спортын үүсэл, хөгжил
Орчин үеийн триатлон 1974 онд АНУ-ын Калифорни мужийн Сан-Диего хотод анх зохион байгуулагдсан гэдэг. Энэ тэмцээнийг Америкийн хөнгөн атлетикийн клубын гишүүд зохион байгуулсан бөгөөд богино зайн сэлэлт, дугуй, гүйлтийг нэг дор хослуулсан нь өнөөгийн триатлоны эхлэл болсон ажээ.
1978 онд АНУ-ын Хавай мужид анхны Ironman тэмцээн болж, триатлон дэлхий дахинд эрчимтэй танигдах эхлэл тавигдсан байна. Энэхүү тэмцээн нь өнөөдөр дэлхийн хамгийн нэр хүндтэй урт зайн триатлоны уралдаанд тооцогддог. 1989 онд Олон улсын триатлоны холбоо (одоогийн World Triathlon) байгуулагдаж, мөн онд Францын Авиньон хотод анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. 1994 онд Олон улсын олимпын хороо триатлоныг олимпын спортын төрөл болгон баталж, 2000 оны Сиднейн Олимп-оос эхлэн албан ёсоор Олимпын хөтөлбөрт багтсан. Харин 2016 оны Риогийн Паралимп-оос паралимпийн спортын төрөл болсон бөгөөд Токио-2020 олимпоос холимог багийн буухиа төрөл нэмэгджээ.

Тэмцээний дүрэм
Нийтлэг дүрэм
Тусламж хориотой: Тамирчин уралдааны турш үзэгчдээс болон багийн гишүүдээс ус, хоол хүнс, сэлбэг хэрэгсэл авахыг хатуу хориглоно. Зөвхөн зохион байгуулагчдын бэлдсэн ус, хоолны цэгээс л үйлчлүүлнэ. Мөн хөндлөнгийн хэн нэгэн дагаж гүйх/дугуйгаар явах хориотой.
Чихэвч ашиглах хориотой: Аюулгүй байдлын үүднээс тэмцээний ямар ч үед (сэлэлт, дугуй, гүйлт) чихэвч зүүхийг хатуу хориглодог. Учир нь тамирчин орчны чимээ, өрсөлдөгчийн дохио болон шүүгчийн зааврыг заавал сонсох шаардлагатай.
Хог хаях: Зориулалтын хог хаях цэгээс (Drop zone) бусад газарт хогоо хаявал торгууль хүлээх эсвэл тэмцээнээс хасагдах дүрэмтэй.
Усанд сэлэлтийн дүрэм
Усны хувцас: Усны хэмээс хамаарч зориулалтын усны хувцас өмсөхийг зөвшөөрөх эсвэл хориглодог гэнэ. Ус хэт хүйтэн байвал заавал өмсөнө, хэт халуун байвал тамирчны бие хэт халахаас сэргийлж өмсөхийг хориглодог.
Малгай: Зохион байгуулагчаас өгсөн өнгөтэй усанд сэлэлтийн малгайг заавал өмсөнө.
Амрахыг зөвшөөрнө, гэхдээ ахихыг хориглоно: Тамирчин усанд ядарсан, сандарсан тохиолдолд хөвүүр, чиглүүлэгч завь эсвэл завины хүнээс барьж амьсгаагаа дарж амрахыг зөвшөөрдөг. Гэхдээ барьсан чигтээ урагш чирүүлж хөдөлгөөн хийвэл шууд хасагдана.

Торгуулийн систем
Цэнхэр эсвэл шар карт: Дугуйн эсвэл гүйлтийн зам дээрх зориулалтын торгуулийн майханд тодорхой хугацаагаар (жишээ нь 15 секунд, 1 минут, эсвэл 5 минут) зогсох шийтгэл. Энэ хугацаанд ямар нэгэн үйлдэл хийх, ус уухыг хориглоно.
Улаан карт: Ноцтой дүрэм зөрчих, шүүгчийн өөдөөс эсэргүүцэл үзүүлэх, эсвэл торгуулийн майханд зогсох шийтгэлээ биелүүлээгүй бол тэмцээнээс шууд хасагдана.
Монгол Улсад Триатлон хэзээнээс хөгжсөн бэ?
2004 оны 12 сарын 18-нд Спортын сэтгүүлч Б.Цагаанбаатарын санаачилгаар Монголын Триатлоны Холбоо үүсгэн байгуулагдсан.
2005 онд Монголын Үндэсний Олимпын Хорооны гишүүнээр элсэж, мөн Азийн триатлоны холбооны гишүүн болсон. Анх холбоо байгуулагдах үед Монголд Триатлоноор хичээллэдэг нэг ч тамирчин, зориулалтын бааз, төсөв байгаагүй.
Харин 2005 оны долдугаар сард анхны гурван тамирчин болох А.Анхзул, Э.Мөнхбаясгалан, М.Цэнгүүн бэлтгэлээ эхлүүлж, Казахстаны тэмцээнд оролцсоноор Монголын анхны албан ёсны триатлончид болжээ.
Сүүлийн жилүүдэд триатлон сонирхогчдын тоо тогтмол өсөж, улсын аварга шалгаруулах тэмцээн, насны ангиллын тэмцээнүүд жил бүр зохион байгуулагдаж байна. Мөн Дуатлон (гүйлт + дугуй), акватлон (сэлэлт + гүйлт) зэрэг дагалдах төрлүүд ч хөгжиж, хүүхэд, залуучуудын оролцоо нэмэгдэж байгаа нь энэ спортын ирээдүйг тодорхойлж байгаа юм.

Ард Санхүүгийн Нэгдлийн Монголын Триатлоны спортын хөгжилд оруулсан хувь нэмэр
Монгол Улсад триатлоны спортын хөгжил сүүлийн жилүүдэд эрчимжихэд төр, спортын холбоодоос гадна хувийн хэвшлийн байгууллагуудын дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэж байна. Тэдгээрийн нэг нь Ард Санхүүгийн Нэгдэл юм.
Ард Санхүүгийн Нэгдэл нь эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг спортоор хичээллэхийг дэмжих зорилгын хүрээнд Монголын Триатлоны спортын хөгжлийг тогтмол дэмжиж ирсэн нь Ардын Үүсгэн байгуулагч Г.Ганхуяг юм.
Тэрээр триатлоны спортоор идэвхтэй хичээллэгч бөгөөд УАШТ-д өөрийн биеэр үлгэрлэн оролцож, гэр бүл, хамт олноо уриалан манлайлдагтай холбоотой. Ард Санхүүгийн Нэгдэл 2025-2029 оныг дуустал Монголын Триатлоны Холбоотой 5 жилийн хугацаа бүхий стратегийн түншлэлийн гэрээ байгуулж, үндэсний хэмжээнд Триатлоны спортыг хөгжүүлэх болон тамирчдыг дэмжих зорилгоор хамтран ажиллаж байна.
Ташрамд дуулгахад Триатлоны 2026 оны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээн 8 сарын 1-2-ны хооронд Хэнтий аймаг, Дэлгэрхаан сум, Аварга тосонд зохиогдох гэж буй.

Энэ жилийн тэмцээний хувьд
Энэ жилийн тэмцээний хувьд
- Өсвөр үеийн U17 (15-17 нас) ангилалд 2009-2011 онд төрсөн охид, хөвгүүд өрсөлдөнө.
- Age group буюу 18-29, 30-39, 40-49, 50-59 насны ангилалд уралдана.
- Мөн УАШТ-ий үеэр эхлэн хичээллэж буй тамирчдын дунд Try Tri уралдааныг 10-14, 15-19, 20-39, 40-59 насны ангиллаар зохион байгуулна.
Тэмцээний зай
Элит, Өсвөр үе U17: 750 м сэлэх, 20 км дугуйгаар, 5 км гүйх
Age group: 750 м сэлэх, 20 км дугуйгаар, 5 км гүйх (18-29 нас, 30-39 нас, 40-49 нас, 50-59 нас)
Try Tri: 200 м сэлэх, 5 км дугуйгаар, 1 км гүйх (10-14 нас, 15-19 нас, 20-39 нас, 40-59 нас)
Ард Аппаар бүртгүүлэх бол энд дарна уу
Сэтгэгдэл бичих

