Ажлын гараагаа эхлүүлэх, шинэ ажилд орно гэдэг хүн бүрийн амьдралын чухал үе шат. Тэр дундаа ажлын ярилцлага нь тухайн хүний мэдлэг, туршлага, харилцааны ур чадвар, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэг дор сорьж, өөрийгөө батлан харуулах хамгийн том сорилт болдог билээ. 

Энэхүү сорилтыг бодитоор харуулсан “The Job Interview” нэвтрүүлэг өнгөрсөн оноос эхлэн үзэгчдэд хүрч эхлээд буй. Уг нэвтрүүлгээр дамжуулан залуус өөрийгөө шинэ зүйлд турших, олны өмнө өөрийгөө зөв илэрхийлэх, ур чадвараа харуулах маш том давуу тал бүрдэж байгаа аж. Тус нэвтрүүлгийн нэгэн дугаарт Монголын харилцаа холбооны салбарт тэргүүлэгч Юнител групп оролцож, зөвхөн ажлын ярилцлагын шинэ шийдлийг харуулаад зогсохгүй, залуу мэргэжилтнүүдээ хэрхэн дэмждэг, инновац, технологийн түүчээлэгч байгууллага гэдгээ батлан харуулсан юм.

Ингээд энэ удаагийн нийтлэлээр инновац, технологийн түүчээлэгч Юнителийн группийн тухай танилцуулахын сацуу залуу мэргэжилтнүүдэд боломж олгодог “The Job Interview” нэвтрүүлгийн тухай товчхон сонордуулъя. 

Нэвтрүүлгийн онцлох дугаар: Нэг ажил + Нэг мэргэжилтэн = Гурван боловсон хүчин 

“The Job Interview” нэвтрүүлгийн дугаар бүрд салбартаа тэргүүлэгч компаниуд өөрсдийн шаардлагад нийцсэн мэргэжилтнээ сонгон шалгаруулдгаас, Юнителийн группийн оролцсон дугаар онцлох зүйл ихтэй, үзүүштэй байв. Энэ удаад Юнител групп “Solution architect” гэх ажлын байрандаа нэг мэргэжилтэн авахаар төлөвлөжээ.

Нэвтрүүлэгт залуу үеийн төлөөлөл болсон дөрвөн залуу өөрсдийн туршлага, ур чадвар, хувь хүний хөгжил зэрэг чадвараа сорьж, ажлын ярилцлагад оролцов. “Solution architect” ажлын байранд О.Бум-Эрдэнэ шалгарсан ба ярилцлагын явцад Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав Ч.Мөнхдөлгөөн ажил горилогчийн ур чадвар, сэтгэлгээ, давуу талыг ажиглан “Өгөгдлийн шийдэл хариуцсан мэргэжилтэн” гэх зарлагдаагүй ажлын байрандаа ажиллахыг санал болгосон юм. Энэхүү шийдвэр нь тухайн хүнийг зөвхөн нэг албан тушаалаар хязгаарлахаас илүүтэй тохирох өөр чиглэлд ажиллуулах санал тавьсан нь уг байгууллагын хүнийг “албан тушаал” бус, боломж, үнэ цэнээр нь харж чаддаг соёлыг харуулж буй. Үүнээс гадна М.Эрхсаранг “Төлөвлөлтийн мэргэжилтэн”-ээр ажилд авсан нь бас нэгэн онцлох үйл явдал байлаа.

“Solution Architect” нь юу хийдэг вэ?

Юнител группийн технологийн шинэчлэл, шийдлүүд нь ур чадвар, мэргэжлийн мэдлэг, хөрөнгө оруулалтыг шаардахаас гадна, нийгэмд бодит хэрэгцээтэй асуудлыг шийдвэрлэн, бодит эерэг үр дүнг авчирдаг. Тэгвэл “Solution Architect” нь хэрэглэгчдэд зориулсан инновацлаг технологийн шийдлийг боловсруулж, түүгээрээ хэрэглэгчдэд, бизнесийн байгууллагуудын өсөлтөд бодит үнэ цэнэ бий болгох үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийгмийн хэрэгцээ, сорилтыг ойлгож, ICT болон Digital үйлчилгээний шийдэл боловсруулж, инновацыг нэвтрүүлдэг байна.

Байгууллагын соёлоос суралцах нь  

Юнител Групп үүсгэн байгуулагдсанаасаа хойш байгууллагын соёлыг компанийн амжилтын гол хөдөлгөгч хүч гэж тодорхойлж иржээ. Өөрөөр хэлбэл, зөв соёлтой бол зөв удирдлага, зөв өсөлт бий болгох юм. Мөн хүний нөөцийн бодлого бизнесийн зорилтыг хангахаас гадна ажилтнуудынхаа хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлагад хэр нийцэж байгааг харгалзан үздэг аж. Энэ хоёр чиглэл харилцан холбоотой, бие биеэ дэмжиж ажиллах нь чухал юм. Ингээд тус байгууллагын соёл, үнэ цэнийг товчхон дурдъя.

1. Нэг зорилгын төлөө хамтдаа алхах

Цаг үеэ дагаж хувьсах бус харин ирээдүйг тодорхойлж, хамтдаа шинэ боломжийг бүтээхийг эрмэлздэг.

2. Хамтдаа өсөн дэвжих

Ажилтан бүр өсөж хөгжих, ур чадвараа тасралтгүй хөгжүүлж, олон салбарын шилдгүүдтэй мөр зэрэгцэн ажиллах боломж нь баг хамт олны үнэт зүйл болтлоо төлөвшжээ. Өөрөөр хэлбэл, хувь хүн дангаараа өсөж, хөгжинө гэхээсээ илүү багаараа хамтдаа өсөж, хөгжих, зорилгоо тодорхойлж, амжилтаа бүтээх юм.

3. Ажил амьдралын тэнцвэр

Тус компани ажилтныхаа ажил, амьдралын тэнцвэрт байдлыг хүндэтгэдэг аж. Урт цагаар ажиллахыг бус, ажлын цагаар өндөр бүтээмжтэй ажиллахыг дэмждэг байна.

4. Соёлоо хамтдаа бүтээх нь

Компанийн соёл бол тухайн компани юуг эрхэмлэдэг, ямар үнэт зүйлтэй компани гэдгийг илэрхийлэл билээ. Тийм ч учраас зорьсон зорилгодоо хүрэхийн тулд шинэ нөхцөл байдлыг эергээр хүлээн авч, уян хатан хандах, багт хэрэгтэй ур чадварт тасралтгүй суралцах, хөгжих хүсэл эрмэлзэлтэй, сурч хөгжих арга техникийг эзэмшсэн, сурсан мэдсэнээ бусдадаа байнга хуваалцдаг байх зэргээр компанийн соёлоо бүтээж байгаа юм.

Хамгийн чухал нь, Юнител групп залууст өөрийгөө хөгжүүлэх, авьяас чадвараа батлан харуулах, карьераа бүтээх боломжийг бодитоор олгодог гэдгийг “The Job Interview” нэвтрүүлгээс тодорхой харж болно. Нэг ажлын байр зарласан хэдий ч, карьераа эхлүүлэх шинэ боломж хайж яваа залууст ур чадвараа харуулах, мөрөөдөлдөө хүрэх замыг нээж өгсөн нь Юнител группийн байгууллагын соёлыг илтгэх биз ээ.

“The Job Interview” нэвтрүүлгийн тухай товчхон

Эх сурвалж: The New York Times

Үзэгчид хаалганы цаана өрнөдөг ажлын ярилцлагын эгзэгтэй мөчүүд, хүний хувь тавилан шийдэгддэг агшнуудыг яг л хажуугаас нь ажиглаж буй мэтээр харуулах “The Job Interview” реалити шоу нэвтрүүлэг өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн үзэгчдэд хүрч эхэлсэн билээ. Энэхүү нэвтрүүлгийн гол онцлог нь ажил олгогч болон ажил горилогчийн харилцааг ил тод харуулж, ажлын ярилцлагын сандарсан уур амьсгал, шийдвэр гаргах агшныг шууд мэдрүүлэх боломжийг үзэгчдэд олгодог аж. Залуу мэргэжилтнүүд өөрсдийгөө сорьж, ур чадвараа таниулах боломжтой бол оролцогч компаниуд дутагдаж буй ажлын байрандаа шинэ мэргэжилтэн сонгон авахын зэрэгцээ өөрсдийн брэнд имижээ олон нийтэд таниулах давуу талтай.

Мөн үзэгчид энэхүү нэвтрүүлгээс ажлын ярилцлагад ямар асуулт тавигддаг, өөрийгөө хэрхэн зөв танилцуулах, ямар зүйлсийг онцлон ярих хэрэгтэйг бодитоор харж ойлгох боломжтой. Үүнээс гадна гэнэтийн сорилтуудад хэрхэн шийдвэр гаргах, ярилцлагаас өмнө компанийн талаар мэдээлэл цуглуулахын ач холбогдлыг ч харж болох юм.

Юнител групп нь зөвхөн үүрэн холбоо, IPTV зэрэг харилцаа холбооны үйлчилгээ үзүүлдэг компани биш, харин улсын хэмжээнд технологийн дэвшлийг нэвтрүүлж, дэд бүтцийг байгуулж, бизнесийн салбар бүрд бодит шийдэл санал болгодог инновацын манлайлагч байгууллага аж.