“Юнивишнийн энэ сарын төлбөр маань хэд байгаа бол?”, “Өмнөх сар хэдийг төллөө?”, “Хэзээ, ямар контент, суваг үзсэн билээ?” гэх зэрэг асуултууд юнивишнийн хэрэглэгчдэд тулгарах нь нийтлэг. Тэгвэл эдгээр мэдээллийг авахын тулд олон цэс дамжиж, цаг алдах хэрэггүй болжээ. Өөрөөр хэлбэл, Юнивишнийн хэрэглэгчид Unitel аппаар дамжуулан сарын төлбөрийн дэлгэрэнгүй задаргаа, өмнөх саруудын төлбөр болон үзсэн контент, сувгийн мэдээллээ нэг дороос харах боломжтой болсон байна. Үүнийг танилцуулсан уг нийтлэлийнхээ төгсгөлд энэ сард юнивишнд шинээр нэмэгдсэн онцлох кино, контентыг багцлан танилцууллаа. 

UNITEL АПП ХЭРЭГЛЭХИЙН ДАВУУ ТАЛУУД


Хэрэглээгээ хянах: Төлбөрийн задаргаа хэсгээс идэвхжүүлсэн багц кино контент болон нэмэлт үйлчилгээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллээ харах боломжтой. Мөн тухайн сарын хэрэглээг өмнөх сарын хэрэглээтэйгээ харьцуулж, төлбөрийн өөрчлөлтөө хянана.

Бүх үйлчилгээг нэг дороос: Зөвхөн Юнивишн гэлтгүй өөрийн нэр дээрх Юнителийн дугаар, дата болон бусад үйлчилгээний төлбөрийг нэг дор хянаж, хормын дотор төлнө.

Урамшуулал, онцгой эрхүүд: Апп хэрэглэгчдэд зориулсан тусгай хөнгөлөлт, бонус оноо болон шинэ контентын мэдээллийг хамгийн түрүүнд хүлээн авч ашиглана.

И-баримтаа автоматаар бүртгүүлэх: Аппаар дамжуулан төлбөр төлөхөд и-баримт автоматаар бүртгэгдэнэ.

UNITEL АПП-ААР ТӨЛБӨРИЙН ЗАДАРГААГАА ХЭРХЭН ХАРАХ ВЭ? 

1. Хамгийн эхэнд танд Unitel апп байх шаардлагатай.

Unitel апп татах холбоос: IOS | Android

2. Unitel апп руу нэвтэрсний дараа үндсэн цэсийн “Төлбөр” хэсэгт дарж орно.



3. Ингэснээр таны нэр дээр бүртгэлтэй үйлчилгээний жагсаалт харагдах бөгөөд юнивишнийн гэрээний дугаарын ард байрлах “Дэлгэрэнгүй” товчийг дарж, төлбөрийн задаргаагаа шалгаарай.


UNITEL АПП-ААР ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР

Харин Unitel апп-аар төлбөр төлөхдөө үндсэн цэсийн “Төлбөр” хэсэгт дарж орон, өөрийн гэрээ бол жагсаалтаас юнивишнийн гэрээний дугаараа сонгоно. Хэрвээ өөр хүний төлбөрийг төлөх бол бусдын төлбөр төлөх хэсэг рүү орж 8 оронтой гэрээний дугаарыг оруулна.

Төлөх дүнгээ шалгаад, НӨАТ-ын баримт авах төрлөө (Хувь хүн / Байгууллага) сонгоно. Банкны карт, QPay, SocialPay болон U-Point оноо зэрэг өөрт хялбар аргаар төлбөрөө төлөх боломжтой.

ЭНЭ САРД ЮНИВИШНД НЭМЭГДСЭН ОНЦЛОХ КИНО, КОНТЕНТУУД

Нийтлэлийнхээ төгсгөлд энэ сард Юнивишнийн видео санд шинээр нэмэгдсэн, амралтын өдрүүдээр гэр бүлээрээ тухлан суун, үзэхэд тохирох кино, контентуудыг онцлон танилцуулж байна.

Гэтлэл (2026)


“Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Монгол”, “Хохирогч”, “Орлон тоглогч” зэрэг цувралын дүрээр үзэгчдэдээ эчнээ танил болсон жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Б.Амарсайхан энэ удаад “Гэтлэл” гэх олон ангит киногоо үзэгчдийн хүртээл болгоод буй. Түүний бичиж, найруулсан энэхүү цуврал нь арваннэгдүгээр сарын 11-нд нээлтээ хийсэн бөгөөд өдгөө гурван анги үзэгчдийн хүртээл болжээ. Цувралын шинэ ангиуд долоо хоног бүрийн лхагва гарагт юнивишний Монгол багцад түрүүлж нэмэгдэх юм. Хэрэв та гэмт хэрэг, адал явдалт триллер төрлийн кинонд дуртай бол энэхүү бүтээл танд таалагдах нь гарцаагүй.

Кино хийх 8 алдаа (2026)

Клубээ аврахын тулд таван сурагч хамтдаа кино хийж буйгаар үйл явдал эхэлнэ. Гэвч кино бүтээх энэхүү хүсэл нь тэдний төсөөлснөөс ч сонирхолтой, сорилт ихтэй болж хувирна. Тэд алдаа гаргаж, бэрхшээлтэй тулгарах ба үүгээр дамжуулан нөхөрлөлийн үнэ цэнийг ойлгож, өөрсдийгөө шинээр нээх болно. Өсвөр насны хүүхдийн адал явдал, томоогүй зан чанар, хайр дурлал гээд л арван жилийн сургуулийн гэгээлэг бүтээл тул гэр бүл, найз нөхдөөрөө хамтдаа үзэхэд тохиромжтой. Ялангуяа өсвөр насны хүүхэдтэй аав ээжүүд үзвэл хүүхдээ илүү ойлгоход туслах ч юм билүү?

Spider-Man: Brand New Day (2026)


Энэ зун нээлтээ хийсэн даруйдаа тэсрэлт хийж, бокс оффисын жагсаалтыг тэргүүлээд амжсан алдарт “Spider-Man” цувралын шинэхэн ангийг нь та үзэж амжсан уу? Хараахан үзэж амжаагүй бол танд таатай мэдээ дуулгая. Эл бүтээл Юнивишний “Хамтдаа жаргалтай” цэсэд нэмэгджээ. Ингэснээр та ердөө 2,000 төгрөгөөр хайртай баатрынхаа адал явдлыг үзэх боломжтой болж байна. Хэрвээ та нэгэнт үзчихсэн бол яагаад дахиад үзэж болохгүй гэж?

Энэ удаагийн ангид Питер Паркерын өмнөх үйл явдлаас хойш дөрвөн жилийн дараах үйл явдлыг харуулна. Доктор Стрэнжийн шившлэгийн улмаас дэлхий нийт түүнийг мартсан тул Питер хайртай хүмүүсээсээ хол, ганцаараа амьдарч, бүхий л амьдралаа Spider-Man-ийн дүрээр гэмт хэрэгтэй тэмцэхэд зориулжээ. Гэвч хайртай бүсгүй, хамгийн сайн найз нь бүгд түүнийг танихгүй байх мэдрэмж ямар бол?

FIBA Asia Cup 2026-ийн тоглолтууд 


Азийн аварга шалгаруулах FIBA Asia Cup 2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн тоглолтууд энэ сарын 26, 27, 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Энэ удаад Монгол Улсын эрэгтэй шигшээ баг эх орныхоо талбайд Индонез, Хонконг, Малайзын багуудтай хүч үзэх юм. Тэр дундаа арваннэгдүгээрр сарын 26-нд Индонез, 27-нд Хонконгийн шигшээ багтай хийх тоглолтууд болох тул шууд дамжуулалтыг юнивишнийн “Спорт апп”-аар үзэх боломжтой.

Юнивишнийн төлбөрийн задаргаагаа болон төлбөр төлөх тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дараарай.