2026 он хаяанд ирж, хуучин оноо үдэхэд 10 хоног үлджээ. Эдгээр өдрүүдэд бид хайртай дотнын хүмүүстээ өгөх бэлгийн эрэлд гардаг билээ. Гэхдээ хэнд, юу бэлэглэхээ мэдэхгүй, мэдсэн ч хаанаас олж авах учраа олохгүй эсвэл олон сонголт дунд төөрөх нь олонтоо. Яг л энэ үед тусалдаг ээлжит бэлгийн хөтчөө бид хичээнгүйлэн бэлтгэснээ ийнхүү танилцуулж байна.
Бэлгийн хөтөчтэй анх удаа дайралдаж буй уншигчдадаа танилцуулахад манай редакц 2018 оноос хойш тэмдэглэлт баяр бүрээр сонголтыг тань хялбарчлах бэлгийн хөтчийг бэлтгэсээр ирсэн юм. Харин өнгөрсөн жилээс эхлэн бид хайж буй бэлгийн төрөл, төсөвт тань тохирсон хэд хэдэн категори бүхий тусгай сайтыг бүтээсэн юм. Ийнхүү хоёр дахь жилдээ тус сайт дээрээ 100 бэлгийг сорчлон бэлдсэн нь энэ.
Гэр бүл, найз нөхөд, ажлын хамтрагчдаа яг хэрэгтэй зүйлийг нь онож бэлэглэх нь ямар ч үнэтэй бэлгээс илүү хэрэгцээтэй. Тиймээс үнэтэй, тренд дагасан бэлгийг тэвдчин хайж цагаа үрэлгүй эл хөтөчтэй танилцаад нэг үзээрэй.

1. Wellbee - Үсэнд тэжээл өгч, гялалзуулах багц

Хүйтэн, ширүүн уур амьсгалтай оронд амьдарч буй бидний арьс, үс нэг л хуурай, гандсан явдаг нь нууц биш. Гэхдээ бүтээгдэхүүнээ зөв сонгож чадваас аврагдахгүй хуурайшил гэж үгүй билээ.
Олон чийгшүүлж, үсийг гялалзуулдаг байгалийн орцуудаас төрөл бүрийн үсний онцлогт тохирдог нь камил цэцгийн тос. Уг тос нь α-бисаболол гэх бодисыг агуулдаг ба энэ нь хуйх, үсний чийг хадгалах хамгаалалтын давхаргыг нь бэхжүүлдэг учраас үсийг илүү намирсан, зөөлхөн болгодог. Тэгвэл 140 гаруй жилийн түүхт Германы Wella брэндийн Oil reflections цуврал камил цэцгийн тос болон цагаан цайны ханд агуулсан байдаг. Цагаан цайн дахь катехин хэмээх хүчтэй антиоксидант нэгдлүүд нь үс, хуйхыг гаднын бохирдлоос хамгаалахын сацуу үсийг хэрэгтэй тэжээлээр тэтгэдэг ажээ.
Гэхдээ зөвхөн шампунь, ангижруулагч бэлгэлмээргүй байвал Wellbee шинэ жилийн баярт зориулан шампунь, ангижруулагч дээр нэмээд үсний маск, тос гэсэн дөрвөн бүтээгдэхүүнтэй Snow Glow Repair Bundle нэртэй advent calendar гаргажээ. Advent calendar нь бэлэг онгойлгох мөчийг илүү сэтгэл догдлуулам болгодог, тийм ч учраас бэлэг өгч буй, авч буй аль аль талдаа урамтай бас сонирхолтой байдаг.
Дэлгэрэнгүйг giftguide.unread.today вебсайтаас
2. Orga Bloom - Оргилуун цай

Баярын ширээг оргилуун дарсгүйгээр төсөөлөхөд тун бэрх. Он солигдох торгон мөчид оргилуун дарсаа буудуулах нь айлчлан ирж буй шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр оргилж, цалгиж явахын нэгэн том бэлгэдэл билээ.
Хундага оргилуун дарсаа хайртай, дотнын хүмүүстэйгээ уумаар байлаа ч алкохолын харшилтай хүмүүс эсвэл жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд тэгэх боломж байдаггүй нь харамсалтай. Тэгвэл яг ийм асуудалд зориулсан нэгэн онцгой бүтээгдэхүүн монголын зах зээлд нэвтрээд удаагүй байна. Энэ бол алкохолын агууламжгүй, гараар хандлан үйлдвэрлэдэг, тансаг зэрэглэлийн “оргилуун цай” юм.
Нэрнээсээ содон сонсогдох энэ бүтээгдэхүүн шингэн хүнсний зах зээлд хүч түрэн гарч ирж буй шинэ төрлийн ундаа бөгөөд Азийн цайны соёлыг Барууны оргилуун дарсны соёлтой хослуулсан шидтэй. Дани улсын Copenhagen Sparkling Tea компанийн бүтээсэн уг ундааг дэлхий даяар 200 гаруй Мишелин одтой ресторан, 25 гаруй олон улсын сүлжээ зочид буудал (The Ritz Carlton, Four Seasons, JW Marriott, Armani Hotel, Bvlgari Hotel, Shangri-la, Marina Bay sands, St Regis, Hilton гэх мэт), 15 тансаг зэрэглэлийн брэнд (Ferrari, ROLEX, Hermes, Chanel, Cartier) сонгон ашигладаг байна.
Дэлгэрэнгүйг giftguide.unread.today вебсайтаас
3. Gerelty Organics - бэлгийн багц

Нүүр, биеийн арьс арчилгаандаа зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээс гадна урт хугацаандаа аажмаар үр дүн өгөх хэрэгсэл ашиглаад үзээрэй. Эрт дээр үеэс гоо сайханд ашиглаж ирсэн гуаша нь нүүрний хаванг хөөж, арьсыг аажмаар өргөж, чангарсан булчинг сулладаг онцлогтой. Уг багцад аметист чулуутай гуаша багтсан ба тус чулууны сөрөг ионууд нь биеийг хоргүйжүүлж арьсны улайлтыг намдаадаг. Ялангуяа нохойн хошууны тостой хамт хэрэглэх нь алдартай зохицол гэдгийг арьс арчилгаанд сонирхолтой хэн бүхэн мэдэх биз ээ. Учир нь нохойн хошуун тос нь бүх төрлийн арьсанд бүр батгатай, эмзэг, мэдрэмтгийн арьсанд тохирдог гэдгээрээ онцлог.
Тус тосонд агуулагдах A, C, E аминдэм болон Омега 3, 6 тосны хүчлээр баялаг найрлага нь арьсыг тэжээлээр хангах, чийгшүүлэх, нөхөн сэргээхэд тустай. Ингэснээр арьсны хөгшрөлтийн шинж тэмдгийг багасгах, сорви, нөсөө, толбыг бүдгэрүүлэх, батга, экзем зэрэг үрэвслийг тайвшруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна эсийн нөхөн төлжилт, коллагены нийлэгжилтийг идэвхжүүлснээр арьсны өнгийг сэргээдэг.
Эдгээр дээр нэмээд цусны эргэлтийг сайжруулж, үхэжсэн арьсыг гуужуулж лимфийн урсгалыг нэмэгдүүлж цаашлаад целлюлитийг багасгах үйлчилгээтэй биеийн хуурай сойтк мөн багцад багтжээ. Энэ багцыг нэг авсан байхад бие, нүүрний арьс арчилгаандаа жижигхэн боловч үр дүнтэй, урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэнтэй тэнцэнэ.
Захиалгыг энд дарж хийнэ үү.
Дэлгэрэнгүйг giftguide.unread.today вебсайтаас
4. Shoppy - бэлгийн карт

Баяр ойртсон эдгээр өдрүүдэд бэлгүүдээ авна гэж бодсоор явтал нэг л мэдэхэд цаг нь тулчихсан үе бишгүйдээ л олон. Энэ үеийн найдвартай аврагч бол мэдээж бэлгийн карт. Тэр дундаа үй олон сонголт дундаас хүссэн бүхнээ авч болох бэлгийн карт бүр ч илүү ашигтай. Үндэсний тэргүүлэгч цахим худалдааны платформ Shoppy.mn-д хувцас хэрэглэлээс авхуулаад тоглолтын тасалбар хүртэл бүхий л бүтээгдэхүүн бий. Тиймдээ ч хэрэгтэй зүйлээ сонгоод авахад сонголт арвин, захиалахад хялбар уг картыг манай редакц 100 бэлгийн жагсаалтаасаа онцолж байна.
Shoppy тэмдэглэлт өдрүүдэд зориулсан цахим бэлгийн карттай билээ харин энэ шинэ жилийн баярыг тохиолдуулан тэд биет бэлгийн карт гаргасан байна.
Бэлгийн карт илгээх зааврыг энд дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүйг giftguide.unread.today вебсайтаас
5. DeLonghi - кофе чанагч

Кофе шопуудын дундаж кофены үнийг 7900₮ гэж тооцвол өдөр бүр нэг аяга кофе худалдаж авахад жилд 2,883,500₮ зөвхөн кофенд зарцуулагдах нь ээ. Харин гэртээ кофегоо чанаж ууя гэхээр нэг л кофе шопын кофе шиг гоё болдоггүй дээ? Ингээд л өнөөх дутуу мэдрэмжээ нөхөх гээд долоо хоногийн гурван өдөр нь гаднаас кофе аваад уучихдаг уу? Тэгвэл энэ шинэ жилээр кофены хэрэглээгээ бүрэн танахын сацуу яг л кофе шопод гардаг төрөл бүрийн кофег гэртээ хийдэг болбол ямар вэ?
Кофенд дуртай хэн бүхний мөрөөдлийн жагсаалтад багтдаг автомат кофе чанагч бол Delonghi. Тэр дундаа EXAM-440/35/B загвар нь ганцхан товшилтоор кофе шопын бараг бүх төрлийн кофег бэлтгэж чаддаг. Espresso-гоос авхуулаад Cappuccino, Latte Macchiato, Flat White гээд нийт 16 төрлийн кофе чанах горимтой. Өвлийн хүйтэн өдрүүдэд халуун латте, зуны халуун өглөө мөстэй американо бэлтгэдэг эл автомат машин нь 19 бар даралт, 1450 ваттын чадалтай. Энэ нь кофены амтыг алдагдуулахгүйгээр үрийн үнэр, амтыг бүрэн гаргаж өгдөг онцлогтой.
Дэлгэрэнгүйг giftguide.unread.today вебсайтаас
6. Nura - бэлгийн карт

1. “Хайртай шүү” бэлгийн карт (Үндсэн багц)
Хэнд бэлэглэх вэ?: Уг багц нь биеийн ерөнхий эрсдэлийг илрүүлэх зорилготой бөгөөд нас, амьдралын хэв маягаас үл хамааран хэн бүхэнд тохиромжтой. Өдөр тутмын стресстэй, ачаалал ихтэй ажилладаг, өөрийгөө хойш тавьдаг хайртай хүнд тань яг тохирно.
2. “Зүрхээ хайрлая” бэлгийн карт
Хэнд бэлэглэх вэ?: Энэ багц нь зүрх судасны эрсдэлийг нарийвчлалтай илрүүлж, зүрхний үйл ажиллагааны өөрчлөлтийг эрт шатанд анзаарах боломж олгоно. Аав, ээж, хань ижилдээ өгөх асар утга төгөлдөр бэлэг шүү.
3. Эмэгтэйчүүдийн багц шинжилгээ
Хэнд бэлэглэх вэ?: Энэхүү багц нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд голлон нөлөөлөх өвчлөл, эрсдэлийг эрт илрүүлэхэд зориулагдсан бөгөөд насанд хүрсэн бүх эмэгтэйд тохиромжтой. Ээж, эмээ, эгч, эмэгтэй дүү, эхнэр, найз бүсгүйдээ өгөх хамгийн халамжтай бэлэг.
Бэлгийн карт хэрхэн авах вэ?
Захиалгын дугаар: 99908979; 99535256
www.nura.mn
NURA салбарууд дээрээс
Дэлгэрэнгүйг giftguide.unread.today вебсайтаас
7. Impact Lab Mongolia - дэлхий багц 4

Бэлгийн багцууд гоё ганган байхаас гадна нийгэм, байгальдаа ээлтэй эсэхэд хувь хүн болон байгууллагууд анхаардаг болжээ. Импортын бэлгүүдийн эдийн засгийн өгөөж нь ихэнхдээ тухайн улсынхаа хилээс хэтэрдэггүй. Монголд үлдэх үнэ цэн бага, түр зуурын хэрэглээ болоод мартагдах нь элбэг байдаг шүү дээ. Харин Монголдоо үйлдвэрлэсэн бэлгийн үнэ цэн илүү урт хугацаанд хадгалагддаг онцлогтой. Мэдээж яг ийм дотоодын бүтээгдэхүүнийг энд тэндээс цуглуулах нь амар ажил биш.
Тэгвэл энэ ажлыг Impact Lab Mongolia хөнгөвчилжээ. Тус багцад инновац шингэсэн, байгальд ээлтэй Монголдоо үйлдвэрлэл эрхэлж буй цөөн хэдэн газруудын шилмэл бүтээгдэхүүнүүд багтжээ:
- Хуванцар бөглөөг дахин боловсруулах аргаар хийсэн гацуур модны тоглоом
- Aргалыг дахин боловсруулж үйлдвэрлэсэн цаасан дээр хэвлэсэн 2026 оны цагалбар
- Хог хаягдалгүй, байгальд ээлтэй, органик шампунь, ангижруулагч, гал тогооны саван, толбо арилгагч
- Тогтвортой хөгжлийн тухай Монголын хамгийн анхны улирал тутмын сэтгүүл
Хэрэв та хамтрагч байгууллагууд, ажлын хамтрагч, найздаа сонирхол татахуйц, өгөөжтэй бэлэг хайж байвал энэ багц яг тохирно.
Дэлгэрэнгүйг giftguide.unread.today вебсайтаас
8. Jins Mongolia - бэлгийн карт

Хараа муутай хэр нь шилээ зүүхгүй явдаг найз байдаг уу? Шилний арам нь хүнддэх, нүүрний хэлбэрт нь тохирохгүй байх, эсвэл хамрын хоёр хэсгээр холгох гээд шилээ зүүхгүй байх шалтгаан олон. Тэгвэл ингэж явсаар удвал урт болон богино хугацаандаа асуудал дагуулах эрсдэлтэйг мэдэх үү?
Нүд аливааг фокуслаж харах гэж хичээх үед илүү их ачаалал авдаг. Ингэснээр хүний ажлын бүтээмж буураад зогсохгүй толгой ойр ойрхон өвдөх бүр цаашлаад мигрентэй болоход хүртэл нөлөөлдөг гэнэ. Ялангуяа хүүхдүүдийн харааг ойр ойрхон шалгуулж тохирсон шилийг нь зүүлгэхгүй бол нүдний хэвийн хөгжилд саад болж, ойрын хараа муудах (миопи) эмгэгийг даамжруулах эрсдэлтэй ажээ. Гэхдээ хүүхдэд шил зүүлгэнэ гэдэг ярвигтай, учир нь байнгын идэвхтэй хөдөлгөөнтэй тэд шилээ хугалах, эвдэх, өөрсдийгөө гэмтээх асуудлууд гаргах талтай. Тэгвэл тэдний хэрэгцээнд тохирсон 360 нугалардаг хөл бүхий эвтэйхэн, хөнгөн шилийг Японы алдарт JINS брэндийн нүдний шилийн дизайнерууд зохион бүтээсэн байдаг.
Хэрэв та хайртай дотнын хүмүүстээ хамгийн хэрэгтэй бэлэг хайж байвал JINS-ийн бэлгийн картыг сонирхоод үзээрэй. Харааны шилнээс гадна, нарны шил, мэргэжлийн оптик зөвлөгөө, оношилгоо авах боломжтой тул хэнд ч бэлэглэсэн хэрэгцээтэй бэлэг байх болно.
Дэлгэрэнгүйг giftguide.unread.today вебсайтаас
9. Beauty Secret - бэлгийн багц

Арьсандаа анхаардаггүй хүн гэж бараг байхгүй болсон энэ цагт арьс арчилгааны багцыг бэлэг болгон өгөхөд буруудах юмгүй болжээ. Гэхдээ тэр олон бүтээгдэхүүний сонголт дундаас хэн бүхэнд таарах, туршаад үзэхэд гэмгүй энгийн орцтой бүтээгдэхүүн хайж байна уу?
Сүүлийн үед тренд болж буй од орц найрлага, содон савлагаанаас илүү арьсыг нь эмзэглүүлж, батга гарахгүй, холцруутаж хуурайшуулахгүй бүтээгдэхүүнийг сонгох нь чухал. Тэгвэл яг ийм орцоос нэгийг нэрлэ гэвэл магадгүй арьс арчилгаанд сонирхолтой хэн бүхэн зүрхэн навчны ханд гэж хэлэх болов уу. Тиймээс 12-р сарын ажлын ачаалал дунд арьс нь эмзэгшиж, батгашиж юм гараад байгаа эсвэл хүйтэнд улайж, хорсоод байгаа арьсыг эмзэгшлийг намдааж, тайвшруулдаг уг багцыг монитадаа, найздаа, найз охин/найз залуудаа бэлэглэхэд тохиромжтой.
Харин нүүрээ будаж сурч буй дүүдээ, ангийн найздаа төсөр бөгөөд тэдэнд гарцаагүй таалагдах бэлэг хайж байвал сормуусны будаг, уруул бондойлгогчтой Everyday Glam багцыг нь санал болгоё. Сормуусны будгийн хувьд нарийн C хэлбэрийн багс нь сормуусыг цэвэрхэн нумруулж, бөөгнөрөлгүйгээр уртасгаж, дэрвийлгэдэг онцлогтой. Мэдээж өвлийг уруулын тос эсвэл глоссгүйгээр давна гэдэг хэцүү. Энэ уруул бондойлгогч глосс нь уруул чимчигнүүлсэн мэдрэмж төрүүлэхгүй зөөлөн бүтэцтэй тул ямар ч хүнд бэлэглэхэд тохиромжтой.
Дэлгэрэнгүйг giftguide.unread.today вебсайтаас
10. Panasonic - агаар цэвэршүүлэгч

Өглөө сэрэхэд хамар тань битүүрчихсэн, хоолой чинь хуурай сэрдэг үү? Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн хотод амьдарч буй бидний яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй нэг зүйл бол орчны агаараа цэвэр байлгах. Тэгвэл ядаж гэртээ бүтэн амьсгалж, шөнө нь тухтай амрахыг хүсвэл Panasonic-ийн чийгшүүлэгчтэй агаар цэвэршүүлэгчийг сонирхоод үзээрэй. Аав, ээж, эмээ, өвөө, найз нөхдөдөө бэлэглэх хамгийн хэрэгтэй бэлгээр бид энэ агаар цэвэршүүлэгчийг сонгож 10 онцлох бэлэгтээ багтаав.
F-ZXKP70Z загварын агаар цэвэршүүлэгч нь 52 м² хүртэл талбайн агаарыг цэвэршүүлж, 32 м² орчим орчны чийгшлийг нэмэгдүүлэх хүчин чадалтай. Цагт 700 мл хүртэл чийгшүүлэх чадвартай тул өвлийн хуурай агаарт арьс, амьсгалын замыг хамгаалахад тусална. Японы Nanoe хэмээх технологи нь H1N1, H5N1 зэрэг томуугийн вирус, мөн MRSA, E.coli зэрэг бактерийн идэвхийг саармагжуулдаг нь энэхүү төхөөрөмжийн хамгийн чухал давуу талуудын нэг.
Дэлгэрэнгүйг giftguide.unread.today вебсайтаас
Үлдсэн бэлгийн жагсаалттай энд дарж танилцаарай.

Сэтгэгдэл бичих

