Өглөөний кофе, өдрийн хоол, орой гэртээ харих замдаа хийсэн хүнсний худалдан авалт гээд бидний хувьд эдгээр жижиг хэрэглээнүүд нийлээд сарын төсвийн багагүй хэсгийг бүрдүүлдэг. Ингэж зарцуулсан мөнгөнийхөө тодорхой хэсгийг оноо хэлбэрээр буцаан хуримтлуулж, дараагийн худалдан авалтдаа ашиглаж болдог нь орчин үеийн хэрэглэгчдийн хувьд хэдийн танил ойлголт болжээ.
Сүүлийн үед хямдрал зарлахыг хүлээхээс илүүтэй өдөр тутмын худалдан авалтаасаа нэмэлт үнэ цэн хүртэхийг эрмэлздэг хэрэглэгчид олширч байна. Үүнийг дагаад лояалти буюу үнэнч хэрэглэгчдийг идэвхжүүлэх урамшууллууд ч тун сонирхолтой болж, зөвхөн оноо цуглуулах төдий бус, худалдан авалтын дадлыг өөрчилж буй нэгэн хэрэглээний соёл болон хөгжиж байгааг бид мэднэ.
НЭГ ОНОО, ОЛОН БОЛОМЖ
Сүлжээ дэлгүүрүүдийн оноо цуглуулах аппликейшн бидэнд хэдийн танил. Харин өөр өөр байгууллагаас цуглуулсан оноогоо нэг дор хуримтлуулж, худалдан авалтдаа зарцуулдаг бол ямар вэ?
Энэ боломжийг санал болгож хэрэглэгчдэд олон байгууллагаас оноогоо цуглуулан зарцуулах боломжийг олгодог цор ганц платформ бол U-Point юм. Тус хөтөлбөрийн гол онцлог нь хэрэглэгчдийг ганцхан дэлгүүр, брэндээр хязгаарлахгүйгээр олон байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээг хооронд нь холбож буйд оршино. Жишээлбэл, өглөө Mega Coffee-оос кофегоо аваад, өдөр Tous les Jours-ээр үйлчлүүлээд, орой Номин сүлжээ дэлгүүрээс хүнсээ цуглуулахдаа U-Point оноогоо хуримтлуулах боломжтой. Мөн Univision зэрэг хамтрагч байгууллагын үйлчилгээнээс ч оноо цуглуулж болно. Харин хуримтлуулсан оноогоороо хоол, такси, эмийн сангийн купон авч, өдөр тутмын бусад хэрэгцээндээ зарцуулах боломжтой.
Өөрөөр хэлбэл, өглөөний кофеноос цуглуулсан оноо тань дараагийн удаа таксигаар үйлчлүүлэхэд хэрэг болж мэднэ. Энэ бол худалдан авалт бүрийг дараагийн хэрэглээтэй холбож, бага багаар бодит хэмнэлт бий болгох ухаалаг шийдэл.
Орчин үеийн хэрэглэгчид зөвхөн хямд үнээр үйлчлүүлэхийг бус, худалдан авалтаасаа илүү сонирхолтой туршлага авахыг эрмэлзэх болжээ. Ялангуяа дижитал хэрэглээнд ойр Z үеийнхний хувьд оноо цуглуулах, даалгавар биелүүлэх, урамшуулал авах зэрэг нь энгийн худалдан авалтыг илүү зугаатай болгох нэгэн арга юм. U-Point хэрэглэгчид цуглуулсан оноогоо өөрсдөө зарцуулахаас гадна найздаа шилжүүлэх, купон бэлэглэх боломжтой. Найздаа кофе авч өгөх, гэр бүлээрээ оноогоо хуваалцах, хэрэгтэй үйлчилгээний купон бэлэглэх гээд хуримтлуулсан оноогоо хуваалцах олон сонголт бий.
Ийнхүү зөвхөн төлбөр төлөхдөө ашигладаг байсан аппликейшнүүд хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд илүү олон үүрэг гүйцэтгэх болж байна. Харин бизнесүүдийн хувьд урамшууллын оноо нь хэрэглэгчдээ эргэн ирүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ таниулах, урт хугацааны харилцаа бий болгох чухал хэрэгсэл болон хувирч буй.
“ДҮҮРЭН БЭЛЭГТЭЙ ШИДЭТ ОНОО” УРАМШУУЛАЛ

Өдөр тутмын худалдан авалтаасаа оноо цуглуулж, хэмнэлт хийхээс гадна шинэ жилийн бэлгийн эзэн болох боломж ч бий. Баярын өдрүүд ойртож буй энэ үед U-Point хэрэглэгчдийнхээ оноо цуглуулах дадлыг илүү сонирхолтой, өгөөжтэй болгох “Дүүрэн бэлэгтэй Шидэт оноо” урамшууллыг эхлүүлжээ.
“Дүүрэн бэлэгтэй Шидэт оноо” урамшууллын супер бэлэг нь Changan CS55 автомашин бөгөөд үүнээс гадна 1,000,000 U-Point оноо, Номин сүлжээ дэлгүүрийн 1,000,000 төгрөгийн эрхийн бичиг зэрэг үнэ цэнтэй бэлгүүд эзнээ хүлээж байна. Ташрамд дурдахад, энэ удаагийн шинэ жилийн урамшуулалт аяны ерөнхий хамтрагчаар Номин, Pizza Hut болон Red Bull ажиллаж буй юм.
Хэрэглэгчид Номин сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлэн U-Point оноо цуглуулснаар сая сая онооны эздийг тодруулах "Шидэт оноо" болон CHANGAN CS55 автомашины эзэн тодруулах "Супер" тохиролд хоёуланд нь оролцох эрх авах бол бусад хамтрагч байгууллагуудаар үйлчлүүлэн оноо цуглуулснаар "Шидэт оноо" тохиролд оролцох эрхтэй болно.

Мөн U-Point аппликейшн дэх "Дүүрэн бэлэгтэй ШИДЭТ ОНОО" урамшуулалд нэвтрэн даалгавар биелүүлэхээс гадна, Шидэт бөмбөлөг нээж нэмэлт оноо, олон бэлэг авах боломжтой. Та ч бас өдөр тутмын худалдан авалтаасаа оноогоо хуримтлуулж, шинэ жилийн бэлгийн эзэн болоорой.

