Худалдааны үйлчилгээний чиг хандлага өдөр ирэх бүр хэрэглэгч төвтэй болж буйг анзаарсан л биз дээ? Ихэнх байгууллагууд хэрэглэгчээс зөвхөн авдаг бус харилцан ашигтай, харин ч бүр хэрэглэгч илүү их сэтгэл ханамжтай үлдэх хэмжээний үйлчилгээг нэмэлт лояалти хөтөлбөрүүд болон бэлэгтэй урамшуулалтай худалдаагаар дамжуулан хэрэгжүүлэх болсон. Лояалти үйлчилгээнүүд төрөлжиж, хэрэглэгчдэд хүртээмжтэй олон үйлчилгээ үзүүлэх болсон энэ үед бид хамгийн дэвшилтэт, шилдэг платформуудаас суралцах гол зүйлсийг түүвэрлэн хүргэж байна.

1. Loopy loyalty - Дижитал хэтэвчийн шийдлийг ашигласан нь


Loopy Loyalty бол яг л цахим хэтэвч шиг хэрэглэгчид дижитал лояалти картуудаа нэг дор нэгтгээд, утаснаасаа хэрэглэж болох хялбар хэрэглээг санал болгодог платформ юм. Хэрэглэгчийн хувьд хэрвээ нэгээс илүү байгууллагаас лояалти хөнгөлөлт эдэлдэг бол тус бүрд нь өөр апп, карт ашиглалгүйгээр утаснаасаа бүгдийг нь нэгтгээд удирдаж болдог нь таатай.

Энэ нь нэг талаас хэрэглэгчдэд олон төрлийн урамшууллыг нэг дор нэгтгэж, хянах, удирдах боломжийг өгч байгаа бол нөгөө талаас жижиг бизнесүүд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, байнгын хэрэглэгчдээ бий болгох, өөрийн гэсэн лояалти хөтөлбөрөө хамгийн зардал багатай, хүртээмжтэй аргаар хүргэх суваг нь болж өгдгөөрөө том давуу талтай. Байршлаас хүртэл хамаарч тэд хэрэглэгчдийг үйлдвэрлэгчид рүү татаж чаддаг.

2. loyalty lion - Худалдааны сайтуудыг нэгтгэсэн нь


LoyaltyLion бол онлайн дэлгүүрүүдэд илүү тохиромжтой лояалти програм юм. Давуу тал нь онлайн дэлгүүрүүдэд хэрэглэгчдээ хадгалж авч үлдэх, тэднийг урамшуулж чадах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээллийг үйлчлүүлэгчид рүү имэйлээр явуулж, тэдэнтэй тусгайлсан харилцаа холбоо тогтооход тусладаг. Биечилсэн борлуулалт хийдэггүй энэ төрлийн бизнесүүдэд үйлчлүүлэгчдээ урамшуулангаа харилцаагаа өргөжүүлж өгдөг платформ эрэлттэй байхаас яахав.

E-commerce дэлгүүрт хэрэгцээтэй олон зүйлс, олон шийдэл энд бий.

3. U-POINT - "U-POINT ОРОН ДАЯАР" ХӨТӨЛБӨР 

5 аймгийн хэрэглэгчдэд зориулсан 100,000 оноотой U-Point карт урамшууллыг зарлаад байгаа билээ. Урамшуулал 2020 оны 6 сарын 10-наас эхлэн 7 сарын 10-ныг дуустал үргэлжилнэ.

Лояалти хөтөлбөр Монгол Улсад ч мөн адил эрчимтэй хөгжиж, олон төрлийн брэнд байгууллагууд нэгэн дор нэгдэн, үнэнч хэрэглэгчдээ урамшуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр тодорхой хугацааг өнгөрүүлж буй тул дотоодын үйлчилгээг уг жагсаалтад оруулах нь зүй.

Хэрэглэгчдийн тоо нь хэдийн хоёр саяд хүрээд буй U-Point хөтөлбөрийг энд авч үзье. Монголын хамгийн анхны урамшуулалт оноо цуглуулах систем, анхны дижитал гацуур гэх мэт салбартаа анхдагч олон ажлыг хэрэгжүүлдэг уг хөтөлбөр өдгөө дотоодын хамгийн хүртээмжтэй, өгөөжтэй хөтөлбөр болсон. Анхны, шинэлэг, хүртээмжтэй, өгөөжтэй зэрэг онцлог талууд хэрэглэгчдийг татахаас аргагүй.

Орон даяар 1000 гаруй салбар нэгжтэй, 60 орчим байгууллага, брэндүүдтэй хамтран ажиллаж буй уг хөтөлбөр одоогоор "U-Point Орон даяар" хэмээх 100 мянган U-Point онооны урамшуулал бүхий хөтөлбөрийг Дархан, Эрдэнэт, Дорнод, Өвөрхангай, Хөвсгөл зэрэг таван аймгийн хэмжээнд зохион байгуулж буй.


4. Smile.io -  Бизнес эрхлэгчдэд ээлтэй хэрэглээг нэвтрүүлсэн нь


Smile.io нь өдгөө 100 сая гаруй гишүүдтэй, 25 мянга гаруй харилцагчидтай цаашид ч хэрэглэгчдийн тоо нь өсөх хандлага ихтэй байгаа лояалти платформуудын амжилттай жишээ юм. Уг платформд нэгдэн орсноор байнгын хэрэглэгчид, урамшууллын оноо гэх мэт бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй олон функцийг ашиглах боломжтой болдог. Нэр хүнд сайтай, ажиллаж сурахад хялбар, үйлчлүүлэгчдээ татах урамшуулах боломж ихтэй тул хэрэглэгчид ч дуртай хэрэглэдэг ба ингэснээр оролцогч тал бүрд харилцан ашигтай модель болж чаджээ.

Гол нь тэд бизнесийг хэмжээ, нэр төрлөөр нь ангилж, ялгаагүй тул төрөл бүрийн бизнесүүдийг эгнээндээ нэгтгэж чаджээ. Ийн лояалти хөтөлбөрүүдээр дамжуулан хэрэглэгчид худалдан авалтын олон төрлийн сонголтыг өгч, мэдээллийг нэг дороос авах боломжийг өгдөг нь үнэхээр их таалагдлаа.

5. spoton - Шинэ хэрэглэгчдийг татах боломж олгосон нь


SpotOn бол байгууллагадаа шинэ хэрэглэгчид, шинэ урсгал авч ирэхийг хүсэж буй хэн бүхний хувьд хамгийн хэрэгцээтэй програмуудын нэг юм. Бизнес эрхлэгчийн хувьд онлайнаар хандалтаа хянах, маркетингийн шийдэл боловсруулах, түүндээ дүгнэлт анализ хийх боломжуудтай. Магадгүй шинээр бизнес эрхлэгчид энэ сайтын функцээс үйл ажиллагаандаа шаардлагатай зарим зүйлсийг суралцаж чадах байх.

Үйлчлүүлэгчдийн хувьд олон боломжоос өөрт ашигтайгаа сонгох буюу аппаараа дамжуулан дэлгүүрүүдийн үнэ болон шинэхэн зарлагдсан хямдрал урамшууллын мэдээллийг нэг дороос харж, авсан лояалти оноогоо шалгаж болдог.