Хэн нэгэн хүнд хэлж амжаагүй үгс, хийж чадаагүй зүйлсээ бодон тааз ширтэж суухын оронд түүндээ зориулан захидал илгээх боломжтой гэвэл ямар вэ? Нэрээ нууцлан хэн нэгэн рүү захидал илгээмээр үедээ ашиглаж болох нэгэн платформ нээгджээ.
Хэн нэгэнд хэлж чадаагүй сэтгэлийн үгсээ хуваалцаж, бусдынхыг ч гэсэн уншиж болох энэхүү платформ бол uurdiinhuslen.com

Нэрээсээ эхлээд сонирхол татах энэ платформд хэн нэгэнд илгээж чадаагүй сэтгэлийн үгсийн цуглуулгууд байдаг. “Үүрдийн хүслэн” гэх нэр энэхүү вебийг санаачлагч Л.Жавзандуламын хүүхэд насных нь дурсамжтай холбоотой. Олон жилийн өмнө аавтайгаа хамт машинаар явахдаа байнга сонсдог байсан Nostalgie гэдэг CD тоглуулагч доторх “Үүрдийн хүслэн” нэртэй дуу байдаг аж. Энэ л уг платформын нэрийн санаа болжээ.
Хүн бүхэнд нандин үгсээ илэрхийлэх боломжийг олгохыг хүсэн энэхүү платформоор дамжуулан захидал илгээхээс гадна бусад хүмүүсийн бичсэн захидлаас уншиж, бас өөрийн нэрээр захидал хайж уншиж болох юм.
Хэрхэн захидлаа илгээх вэ?

1. uurdiinhuslen.com вебээр юун түрүүнд хэнд илгээхээ оруулна.
2. 155 тэмдэгт буюу 30 орчим үгэнд багтаан захидлаа бичээд агуулгын дагуу хаштагаа сонгоно.
3. Вебийн зүгээс санал болгож буй 10 дизайны аль нэгийг нь сонгоно.
4. Захидлынхаа явцыг и-мэйлээр мэдэхийн тулд өөрийн цахим шуудангаа оруулна.
Таны илгээсэн тэрхүү захидлыг хүн уншаад тодорхой шаардлагуудыг хангасан тохиолдолд веб дээрээ нээлттэйгээр нийтэлнэ. Хэрэв та захидлаа устгуулахыг хүсвэл и-мэйлээр ирсэн холбоосыг явуулж устгуулах боломжтой. Холбоосоо алдсан тохиолдолд устгах боломжгүйг анхаараарай. Веб дээр нийтлэгдсэн захидлуудыг тухайн сонгосон дизайных дагуу нь татаж сошиал сүлжээндээ хуваалцаж болох гэнэ.

Хувийн захидал:
Нэг удаа 2,900 төгрөг төлөөд зөвхөн холбоос явуулсан хүнд л харагдах, хоёр хуудас захидал бичих боломжтой.
Захидал бичихдээ анхаарах дүрмүүд:

1. Хүлээн авах хүнийхээ нэрийг кириллээр зөв бичих (Хүмүүс энд өөрийнхөө нэрийг хайж уншдаг тул бичиглэл чухал)
2. Мөн овог, сошиал хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэл оруулж болохгүй (захидал зөвхөн та хоёрын л дундах нууц байх ёстой.)
3. Бусдыг гутаан доромжилсон, заналхийлсэн, муулсан агуулга бүхий захиаг хүлээн авахгүй.
Сошиал хуудсаар нь зочлох бол энд дараарай.
Сэтгэгдэл бичих

