Энэ зуны хамгийн гол арга хэмжээ бол яах аргагүй хөлбөмбөгийн ДАШТ. Тэрбум тэрбум үзэгчтэй хөлбөмбөгийн спортын хамгийн том тэмцээнд бөмбөрцгийн шилдгүүд цугларч, дөрвөн жилд нэг л удаа тохиох гайхамшигтай мөчүүдийг бүтээхэд бэлэн болжээ.

Манай редакц Нью Жуулчин Турстай хамтран FIFA World Cup-ийн тасалбарыг яг одоо худалдаж авах 4 шалтгааныг хүргэж байна.


48 баг - 6 сая үзэгч - тэрбум хандалт

Энэ жилийн ДАШТ-д анх удаа 48 баг өрсөлдөж байгаа нь хамгийн эхний онцлох үзүүлэлт юм. Энэ бол 4 жилд ганцхан удаа явагддаг уг тэмцээн 104 тоглолттой болж, үзэгч бид тэмцээн бүрээр үзэж чаддаггүй таамаглашгүй тоглолтуудыг гэрчилж, урьд өмнө дуулаагүй шинэ ододтой танилцана гэсэн үг.

Хөлбөмбөгийн ДАШТ дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын тэмцээнд тооцогддог. Нийт 16 хотод 6 сая үзэгч тоглолтуудыг биетээр үзэх бол телевиз болон интернет сувгаар тэрбум илүү хандалт цуглуулах төлөвтэй байна. Энэ бол энгийн нэг тэмцээн биш.

Энэ бол их спортын оргил, хөлбөмбөгийн фанатуудын Мекка!


гурван улс - гурван соёл - гурван аялал

2026 оны дэлхийн аварга түүхэнд анх удаа гурван улс дамнан явагдах болсон нь хамгийн том онцлог. Хойд Америкийг дамнан Америк, Канад, Мексикийн 16 хотод зохион байгуулагдах уг тэмцээн зөвхөн хөлбөмбөгийн тоглолтуудаас гадна соёл, энтертэйнментийн аварга том талбар болох учиртай. Өөрийн хүссэн маршрутаа гаргаж, түүхэн дурсгалт газрууд, байгалийн агуу тогтцуудаар аялна гээд төсөөл дөө!

АНУ хамгийн сүүлд 1994 онд ДАШТ-ийг зохион байгуулсан. Тэгэхдээ хөлбөмбөгийг арилжааны шинэ түвшинд хүргэж, фенүүдэд зориулсан бүс, аялал жуулчлалын хөтөлбөрөөрөө тэмцээний жишгийг хэд хэдэн шат ахиулж байв. Тэмцээнийг дэргэдээс нь үзэх фенүүдэд гурван соёлтой танилцаж, гурван улсаар аялах боломжтой болжээ. Энэ бол нэг сумаар гурван туулай буудна аа гэсэн үг шүү дээ.


Уур амьсгал - мартагдашгүй дурсамж - давтагдашгүй мөч

Хөлбөмбөгийг дэргэдээс нь үзэх юу нь гоё байдаг гээч? Энэ бол цэнгэлдэхийн уур амьсгал. Дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан мянга мянган фанатууд өөрийн багаа дэмжиж, хамаг сэтгэл хөдлөлөө уудлахыг өөр юутай ч харьцуулшгүй. Уулга алдуулам гоол, сэтгэл хөдөлгөм агшин өөрөө таны амьдралын хамгийн гайхалтай дурсамж болон үлдэх нь тодорхой.

Үүнээс гадна цэнгэлдэхийн гадаах уур амьсгалыг ч онцлох ёстой. Энд өнгө өнгийн далбаа намирч, хүн төрөлхтөн хөлбөмбөг гэдэг нэг хэлээр хоорондоо ярилцаж, хамгийн эерэг-хамгийн нөхөрсөг харилцаа үүсдэг. Спорт биднийг нэгтгэж, хамгийн гайхалтай мэдрэмжүүдийг сүлж, таны алжаалыг бүрэн тайлах болно гэдэгт эргэлзэх хэрэггүй.


яг одоо - таатай үнээр - найдвартай газраас

Хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбар яг одоо дэлхийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний нэг болоод байна. Тиймдээ ч эрэлт нь улам нэмэгдэж, тоо ширхэг нь бүр ч ховордож, үнэ ч тэнгэрт гарсан нь санамсаргүй хэрэг биш. Сая сая хүн тасалбарын төлөө өрсөлдөж, үнэ нь өдөр бүр нэмэгдсээр. Визанд орох, буудлаа захиалах, аяллаа төлөвлөх гээд түмэн асуудал гарна.

Гэхдээ та сандрах хэрэггүй. Хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг албан ёсоор борлуулагч Нью Жуулчин Турс ХХК-д бүх зүйлийг найдаж болно. Тус компани танд хамгийн дуртай багаа дэргэдээс нь дэмжих 32 тоглолтын сонголтыг өгч байна. Одоо та Месси, Роналду, Мбаппег хажуунаас нь харж, хамгийн гайхалтай уур амьсгалтай цэнгэлдэх хүрээлэнд зочлох боломжтой боллоо. Зурагтаар үзэхтэй харьцуулах ч зүйл биш.

Нью Жуулчин Турс ХХК яг л энэ гайхалтай мэдрэмжийг Монголын аялагчдад олон жилийн турш хүргэсээр ирсэн. 2010 онд Өмнөд Африкт зохион байгуулагдсан ДАШТ-ээс эхлэн тус компани энэ төрлийн аяллыг тасралтгүй зохион байгуулж, 2014 онд Бразилд 100 гаруй, 2018 онд ОХУ-д 250 гаруй, 2022 онд Катар улсад 60 орчим аялагчдыг амжилттай хүргэж байжээ. Харин 2026 онд тэд тав дахь удаагаа энэхүү дэлхийн хэмжээний арга хэмжээг зохион байгуулж, туршлагаар баталгаажсан аяллыг санал болгож байна.


Сонирхуулахад, Хөлбөмбөгийн ДАШТ-ий тасалбартай бол танд өөр хэд хэдэн давуу тал үүснэ. Тусгай ангиллын виз мэдүүлэхэд Нью Жуулчин Турс танд тусална. Албан ёсны баталгаат тасалбар борлуулагчийн давуу тал чухам үүнд үүсэх юм. Мөн тасалбараараа тухайн хотдоо нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой. Тав тух эдэлж, мөнгө хэмнэх сайхан боломж биш гэж үү?

Хэрвээ та яг одоогоос төлөвлөж, тасалбараа баталгаажуулж чадвал та 2026 оны зуныг амьдралынхаа хамгийн мартагдашгүй дурсамж болгож чадна.