Түүхэн дэх хамгийн том ДАШТ-ий эхний даваа өндөрлөлөө. Нийт 72 тоглолт олон гоолтой, бөөн драматай, сонин үр дүнтэй, баахан сэтгэл хөдлөлтэй болж өнгөрөв.

Гэхдээ одоо л бүх зүйл эхэлж байна. Өөрөөр хэлбэл, хэсгийн шат дөнгөж оршил байлаа.

Хасагдах шатанд бүх зүйл огт өөр байх болно. Багууд илүү хянамгай болж, жинхэнэ одод улам тод асах болно. Unread хасагдах шатанд үлдсэн 32 багийн чансааг танилцуулж байна.


32. Парагвай

Америкт арчуулахад нь хэн ч тэднийг хасагдах шатанд гараад ирчихнэ гэж бодоогүй байх.

31. Босни Герцеговин

Э.Жеко 150 дахь тоглолтоо хийж, баг нь хэсгээс гарав. Бид түүний гоолдохыг харж чадах болов уу?

30. Алжир

Чөлөөт цохилтоос оруулсан хоёр гоол нь тэднийг ямар аюултай гэдгийг батлана.

29. Сенегал

Францын эсрэг эхний 45 минутанд ямар баг болохоо харуулсан. Харин тэд 90 минут бүтэн тоглож чадах болов уу?

28. ӨАБНУ

Дэлхийн аваргын түүхэнд зохион байгуулагч хоёр оронтой тоглох хамгийн анхны баг болно.

27. Ардчилсан конго

Хамгийн сүүлд Зайр нэртэй байдаа дэлхийд аваргад орж байсан тэд хэдийнээ даалгавраа биелүүлчихсэн.

26. Австрали

Энэ тэмцээний хамгийн прагматик баг. Үзүүштэй биш ч үр дүн гаргахдаа гаргууд.


25. Эквадор

Германыг хожиж хэсгээсээ шалгарсан тэд тэмцээний өмнө “хамгийн сюрприз” барих магадлалтай багт тооцогдож байсныг сануулъя.

24. Швед

Нэг тэмцээнд 5:1-ээр хожиж бас хожигдсон баг байгаагүй л байх. Францын эсрэг багахан найдвараа хадгалж үлдэхэд шилдэг довтлогчид нь төгс тоглох шаардлагатай.

23. Египт

М.Салах өөрийн түүхээ бичиж, 92 жилийн дараах анхны ялалтаа авч чадлаа. Одоо тэдэнд алдах зүйл байгүй.

22. Австри

Сүүлийн тоглолтоо хожиж ч болдоггүй, хожигдож ч болохгүй нөхцөлд хийсэн тэднийг Р.Рангник дасгалжуулж байгааг мартаж болохгүй.

21. Капе Верде

Энэ жилийн “Үнсгэлжингийн үлгэр”. Бүх дэлхий тэднийг дэмжиж байгаа. Үлгэр хэзээ дуусах бол?


20. Кот д’Ивуар

Германыг хожих алтан боломжоо алдсан ч ямар ч багийг хожих чадалтайгаа харуулсан.

19. Канад   

Ганц супер од А.Дэвис нь гэмтлээсээ дөнгөж ирсэн ч тэд хөгжөөн дэмжигчдээ баясгасан хэвээр л байна.

18. ГАНА

К.Куэрошийн удирдсан ямар ч баг маш сайн хамгаалж сурдаг. Тэдэнд одоо гоолууд л хэрэгтэй.

17. Бельги

Бельгийн алтан үеийн хамгийн сүүлийн тэмцээн. Гэхдээ тийм ч базаахгүй л харагдаж байна.

16. Хорват

Туршлага мэдээж чухал. Гэхдээ тэдэнд бүр цааш явах стамина үлдсэн болов уу?

15. Швецйарь

20 настай залуу од Ж.Манзаби энэ жилийн гол нээлт боллоо. Угаасаа хэсгээ төвөггүй давдаг тэд хасагдах шатны хараалаа хариулж чадах болов уу?

14. Португал

К.Роналду эцэст нь гоолдлоо. Тэд хасагдах шатанд хамгийн чангарах багуудын нэг байх болно.

13. АНУ

Эхний хоёр тоглолтынхоо урамтай, эрч хүчтэй тоглолтыг тэд хасагдах шатанд гаргаж чадах уу?

12. Норвеги

Сүүлийн тоглолтдоо 10 тоглогчоо сольсон Норвеги хүссэн талдаа гарч чадлаа. Энэ тэмцээний хамгийн том “битүү морьд”.


11. Мексик

Хэсгийн шатыг төгс давсан Мексик одоог хүртэл гоол алдаагүй л байгааг мартаж болохгүй.

10. ЯПон

Азийн нэр төрийг хамгаалах үүрэгт Цэнхэр самурайчуудад оногджээ. 14 тоглохдоо ганцхан хожсон Бразилтай эцсээ хүртэл тэмцэлдэнэ.

9. Морокко

4 жилийн өмнөх хагас шигшээд хүрсэн түүхэн амжилтаа давтахад хэн ч гайхахгүй.

8. Колумб

Довтлогчид нь төгсгөлөө сайн хийдэг болчихвол тэд ямар ч багийг хожиж чадна.

7. Герман

Гурван тоглолт, гурван өөр Герман. Нэгд нь 7 гоол оруулж, нөгөөхөд нь арайхийн эргэн ирэлт хийж, сүүлд нь утгагүй хожигдов. Ф.Вирц, Ж.Мусиала формоо амжиж олж чадах эсэх нь дэлхийн дөрвөн удаагийн аваргуудад хамгийн чухал.

6. Нидерланд

Энэ тэмцээний хамгийн үзүүштэй баг. 3 тоглолтонд 10 гоол. Гэхдээ 32-ын шатны хамгийн хэцүү онолт тэдэнд таарчихжээ. Морокког хожиж чадвал тэд анхны түрүүгээ хүртэнэ гээд л зүтгэнэ шүү дээ.

5. Англи

Ганатай хуурай тэнцсэн нь магадгүй африк бөөгөөс болсон байж мэднэ. Х.Кэйн, Б.Сака, Ж.Бэллингэмтэй багт аваргын төлөө тоглохоос өөр сонголт үгүй мэт.


4. БРазил

Бараг 1000 өдрийн дараа талбайд гарсан Нэймарын аура нийт Бразилын багийг тэр чигт нь өргөх шиг санагдлаа. Цомын мастер К.Анчелотти ДАШТ-ий хамгийн амжилттай багийн нэр төрийг сэргээж чадах болов уу?

3. Испани

Капе Вердетэй хийсэн эхний тоглолт зүгээр тест байж, тэд дараагийн хоёр тоглолтоо ямар ч асуудалгүй давав. Гараанд эргэн ирсэн Л.Яамал хасагдах шатанд мандаж чадах эсэхээс тэдний хэр хол явах нь шийдэгдэнэ.

2. Аргентин

Энэ долоо хоногт 39 нас хүрэх Месси ийм өндөр формтой байхад тэд хэнээс ч айхгүй. Тоглолтоос тоглолтод улам чамбайрах Аргентиний сугалаа ч ихэд ээлтэй харагдаж байна шүү.

1. Франц

Энэ жагсаалтыг өөр баг тэргүүлбэл алдас болно. Д.Дешамын багийг хэн зогсоох вэ? Энэ ДАШТ-ий гол асуулт магад энэ байж мэднэ. Мбаппе алтан шаахайн төлөө өрсөлдөж, М.Олисе алтан бөмбөг хүртэх эрхтэй гэдгээ баталж, О.Дембеле хет трикээрээ өөрийгөө санууллаа.


ТА ХӨЛБӨМБӨГИЙН ДЭЛХИЙН АВАРГЫН ТОГЛОЛТУУДЫН ДҮНГ ТААЖ, НАЙЗ НӨХӨД, ФЕНҮҮДТЭЙ ӨРСӨЛДӨЖ ЭХЭЛСЭН ҮҮ? UNREAD-ИЙН ШИНЭ ТОГЛООМЫГ ТОГЛОЖ БУЙ 10 МЯНГАН ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧИЙН НЭГ БОЛООРОЙ


ЯГ ОДОО ТОГЛОХ

www.unread.games/league