Монголын ирээдүйн залуу манлайлагчдыг дэмжих, туршлагаа хуваалцах, мэргэжлийн өсөлтөд нь бодит нөлөө үзүүлэх зорилготой “Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөр” арав дахь жилдээ зарлагдлаа.
Энэхүү хөтөлбөрийг Залуу мэргэжилтнүүдийн холбооны Монгол дахь салбар (The Young Professionals’ Group – Mongolia Chapter)-аас санаачлан, нийгмийн бүхий л салбарын манлайлагч залууст зориулан хэрэгжүүлдэг уламжлалтай. Хөтөлбөрийн гол онцлог нь оролцогчдод бүтэн жилийн турш тасралтгүй суралцах, туршлага хуваалцах, салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдтэй холбогдон хөгжих үнэт боломжийг олгодог явдал юм.
Ингээд хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл эхэлж буйтай холбогдуулан түүний агуулга, оролцох боломж, давуу талуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг багцлан хүргэе.
“Залуу мэргэжилтнүүдийн холбоо” гэж юу вэ?
“The Young Professional’s Group - Mongolia Chapter” буюу Залуу мэргэжилтнүүдийн холбоо нь анх 2000 онд АНУ-ын Калифорни мужид хатагтай Со Юнг Кангийн санаачилгаар байгуулагджээ. Энэхүү холбоо нь залуучуудыг өөрсдийн нөөц бололцоогоо нээн илрүүлэх, чадавхжуулах, ирээдүйн зорилгодоо хүрэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Өдгөө тус холбоо Энэтхэг, Сингапур, Япон зэрэг есөн улсад салбартай бөгөөд тэдгээрийн нэг нь Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол дахь салбар нь залуу мэргэжилтнүүдийн өсөлт, хөгжилд чиглэсэн менторшип хөтөлбөрийг хэрэгжүүлдэг аж.

Хөтөлбөрийн тухай + Менторшип гэж юу вэ?
“Залуу мэргэжилтнүүдэд зориулсан хөтөлбөр” нь YPG Mongolia болон Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Young Global Leaders” болон “Global Shapers” нийгэмлэгүүдийн хамтран хэрэгжүүлдэг залуучуудад чиглэсэн сайн дурын хөтөлбөр юм. Уг хөтөлбөр нь анх 2016 оноос хэрэгжиж эхэлжээ. Хөтөлбөрөөр дамжуулан 30 хүртэлх насны залуучуудыг салбар бүрийн тэргүүлэгчидтэй холбон, туршлагаас нь суралцах нэг жилийн менторшип хөтөлбөр хэрэгжүүлдэг гэдгээрээ онцлогтой.
Харин менторшип гэдэг нь өндөр амжилт гаргасан, ажил, амьдралын туршлага, мэдлэг, чадвар арвин хувь хүмүүс өөр бусад туршлага багатай нэгэнд хандаж мэргэжлийн хувьд чиглүүлэгч, зөвлөгчийн үүргийг гүйцэтгэж байгаа үйл явц юм.
Хөтөлбөрт оролцох шалтгаан:
1. Хөтөлбөр нь аливаа нэг салбараар хязгаарлагддаггүй тул өсөж дэвшиж, өөрийгөө хөгжүүлэх сонирхолтой хүн бүрд нээлттэй.
2. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид өөрийн сонгосон ментортой нэг жилийн турш ганцаарчилсан байдлаар хамтран ажиллана.
3. Сар бүр зохион байгуулагдах уулзалт, лекц, сургалтад оролцоно.
4. Салбар бүрийн мэргэжилтнүүдтэй танилцаж, туршлага солилцох нетворкинг арга хэмжээнд оролцох боломжтой.
Хөтөлбөрт хамрагдах шаардлага:
- Улаанбаатар хотод оршин суудаг
- 30 хүртэл настай (1995 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн)
- Хоёр болон түүнээс дээш жил ажилласан ажлын туршлагатай байх
- Хөгжих хүсэлтэй, ментор яагаад хэрэгтэй гэдгээ сайн ойлгосон байх

Шалгаруулалт
Хөтөлбөрт нийт 12 ментор оролцож байгаа бөгөөд 12 оролцогч шалгаруулна.
Оролцогч бүр нэг ментортой нэг жилийн турш хамтран ажиллана. Өргөдөл, танилцуулгаа илгээсэн оролцогчдоос карьерын зорилго, өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэл, хувь хүний хөгжлийн хандлага дээр суурилан шалгаруулалтаа хийх юм. Сонгон шалгаруулалтад YPG Mongolia-н удирдах зөвлөл, менторууд болон олон улсын сүлжээний төлөөлөл оролцоно.
Хэрхэн бүртгүүлэх вэ?
Хөтөлбөрийг өргөдлийг энэ сарын 16-ны 23:59 цаг хүртэл хүлээн авна.
Хөтөлбөрт оролцохын тулд эхлээд ЭНД дарж бүртгүүлээрэй. Мөн Worki.mn сайтаар орж, өөрийн бүртгэлээ үүсгэн “CV илгээх” хэсгээр мэдээллээ илгээх шаардлагатай. Хэрвээ танд pdf хэлбэрийн CV байгаа бол түүнийгээ илгээж болно. Хамгийн сүүлд шалгаруулалтын хамгийн чухал хэсэг болох хоёр минутын бичлэг илгээх хэрэгтэй.
Хоёр минутын бичлэгт юу байх ёстой вэ?
- Бүтэн нэрээрээ өөрийгөө танилцуулах
- Карьерын зорилго, түүндээ хүрэхийн тулд хийж буй ажлаа тайлбарлах
- Хөтөлбөрт хамрагдсанаар юу хүлээж байгаагаа хэлэх
- Нийгэм болон бусдад хэрхэн нөлөөлөхийг хүсэж байгаагаа илэрхийлэх
Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын үр дүн

Хөтөлбөр хэрэгжсэн арван жилийн хугацаанд 130 гаруй менти, 80 гаруй менторыг холбосон томоохон хамт олон болжээ. Хөтөлбөрт хамрагдсан оролцогчдын:
- 30 гаруй хувь нь байгууллага дотроо албан тушаал дэвшсэн эсвэл шинэ ажилд орсон.
- 20 гаруй хувь нь Chevening, Australia Awards, Fulbright зэрэг нэр хүндтэй тэтгэлгээр гадаадад суралцсан.
- 15 гаруй хувь нь бизнесийн хүрээнд хөрөнгө оруулалт татаж, шинэ хамтрагч, бүтээгдэхүүн гаргасан амжилттай байна.
Ерөнхий ивээн тэтгэгч
Өмнө нь тус хөтөлбөрийн ерөнхий ивээн тэтгэгчээр Khan Bank ажиллаж байсан бол 2022 оноос Mongolia Talent Network болон Worki хамтран ажиллаж байна.
Медиа түншүүд:
• LemonPress
• Unread
• Unnu.news
• Suuder agency


