Энэхүү нийтлэл нь зөвхөн 21-с дээш насныханд зориулагдсан болно. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нь таны эрүүл мэндэд хортой.

Хүн төрөлхтний түүхэнд шар айраг үүсэн бий болсон цагаасаа эхлэн согтууруулах ундаа гэхээс илүүтэй соёл, иргэншил, нөхөрлөл, баяр хөөрийн илэрхийлэл байсаар ирсэн билээ. Тиймдээ ч улс орон бүр өөр өөрийн өвөрмөц өнгө төрх, амт чанараараа хөгжсөөр, өдгөө дэлхийн хамгийн түгээмэл ундны нэг болсон байна.  

Монгол Улсад ч мөн шар айраг үйлдвэрлэлийн салбар эрчимтэй хөгжиж, дотоодын брэндүүд олон улсын зах зээлд өрсөлдөхүйц түвшинд хүрээд буй. Үүний нэг тод жишээ нь Сэнгүр брэнд. Тус брэнд саяхан Өмнөд Солонгос улсад экспортлогдож эхэлжээ. 

Ингээд энэ удаагийн нийтлэлээр шар айргийн үүсэл түүх, нээлтийг сонирхуулахын сацуу Азийн зах зээлд гараад амжсан Сэнгүр брэндийн тухай танилцуулъя. 

САНАМСАРГҮЙ НЭЭЛТ 

Зургийг: Unread

Шар айргийг яг аль соёл иргэншил, хэдий үед анх бүтээснийг тодорхой хэлэхэд хэцүү. Гэвч дэлхийн хамгийн анхны исгэсэн ундаанууд ойролцоогоор 12,000 жилийн өмнө үр тарианы тариалан хөгжиж эхэлсэн үетэй зэрэгцэн бий болсон гэж үздэг байна.

Хүн төрөлхтөн хураасан арвай, буудайгаа хадгалах явцад чийг нэвтэрч, улмаар агаарт байх мөөгөнцрөөр дамжин санамсаргүй байдлаар исчихсэн байхыг олж нээсэн гэх таамаг бий. Тэрхүү иссэн шингэнийг нь ууж үзээд сэргээш өгөх шидтэйг нь мэдсэнээр шар айргийн соёл эхэлсэн байж болох юм.

Үүнээс хойш эрчимтэй хөгжиж зарим соёлд тун үнэ цэнтэй бүтээгдэхүүн болсон байна. Тухайлбал, Эртний Египетэд Гизагийн алдарт пирамидуудыг барьж байсан ажилчдын цалинг мөнгөөр биш, өдөрт 4-5 литр шар айргаар бодож олгодог байжээ. Тэр үед шар айраг нь зөвхөн ундаа төдийгүй, ариун цэврийн шаардлага хангасан цэвэр ус, тэжээллэг хоол, бас гол валют нь болж байсан аж.

БИДНИЙ МЭДЭХ ШАР АЙРАГ ХЭЗЭЭ БИЙ БОЛОВ?

Зургийг: Mangrove Jack's

Эртний шар айраг нь өнөөдрийнх шиг тунгалаг, тун нь таарсан гашуун амттай биш, харин ч эсрэгээрээ чихэрлэг, хэт нялуун ундаа байв. Учир нь тэр үед шар айргийн амтыг тэнцвэржүүлэгч зөрөг цэцгийг хараахан нээгээгүй байжээ. Үүний оронд эртний хүмүүс янз бүрийн навч, холтос, зөгийн бал, розмарин зэрэг ургамлын холимогийг ашигладаг байсан тул амт нь тогтворгүй, амархан мууддаг сул талтай байв.

Харин МЭ IX-XI зууны орчимд Европын, тэр дундаа Германы Хаант улсын сүм хийдийн лам хуврагууд шар айргийн түүхэнд агуу хувьсгал хийсэн юм. Тэд зөрөг цэцгийг шар айрганд анх удаа нэмж хийснээр энэхүү ургамал нь зөвхөн өвөрмөц, гашуун амт, анхилуун үнэр оруулаад зогсохгүй, хадгалалтыг уртасгаж болдгийг олж мэджээ. Зөрөг цэцэг нь бактери үржихээс сэргийлдэг учраас шар айргийг хол зайд тээвэрлэх, урт хугацаанд муутгахгүй хадгалах боломжийг нээсэн байна. Ийнхүү өнөөгийн бидний мэдэх алтан шаргал өнгөтэй, хөөстэй шар айраг бий болжээ.

МОНГОЛЫН АНХНЫ ШАР АЙРАГ

1924 оны намар Богд хааны торгон цэргийн хуучин байранд орос мастер, арван монгол ажилчны хамтаар Монголын анхны архийг үйлдвэрлэж эхэлжээ. Удалгүй ард иргэдийн дунд уламжлалт гүүний айргаас тэс өөр, арвай буудайн суурьтай “Пиво” хэмээх ундааг дотооддоо үйлдвэрлэх тухай яриа тархаж, 1927 онд Туул голын эрэг дээр тэрхүү ундааг үйлдвэрлэх жижиг цех ажиллаж эхлэв.

Анхны шар айргийн цехийг Чехээс ирсэн мэргэжилтэн удирддаг байсан бөгөөд ажилчид нь голын усыг зөөж, том тогоон дор гал түлж пивоо урт шанагаар тасралтгүй хутгаж чанадаг байсан гэдэг. Мөн шар айргаа модон торхонд исгэж, Туулын мөсөөр доторлосон зооринд дарж хадгалдаг байжээ.

САЛБАРТАА ТЭРГҮҮЛЭГЧ СЭНГҮР БРЭНДИЙН ТУХАЙ 


Үндэсний ууган үйлдвэрлэгч “АПУ” компанийн ууган брэндүүдийн нэг Сэнгүр нь 2007 онд анх зах зээлд гарсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл салбартаа хамгийн эрэлттэй, тэргүүлэгч бүтээгдэхүүн байсаар ирсэн билээ. Үүний хамгийн том баталгаа нь тус брэнд саяхан олон улсын чанарын үнэлгээний хамгийн нэр хүндтэй байгууллага болох “Monde Selection”-оос “Gold Quality Award” буюу Алтан шагналыг хүртсэн явдал юм.

Дэлхийн хэмжээний мастер сомелье болон амталгааны мэргэжилтнүүд тухайн бүтээгдэхүүний брэнд нэр, шошгыг харахгүйгээр, зөвхөн амт чанарт нь суурилан үнэлдэг “Blind Tasting” буюу сохор амталгааны аргаар шилдгүүдийг тодруулдаг аж. Түүнчлэн төгс зохицсон амт, үнэр, бүтцийн тэнцвэрт байдлаас гадна байгалийн цэвэр найрлага, үйлдвэрлэлийн дэвшилтэт технологи, техникийн өндөр стандартыг нь онцгойлон сайшааж, алтан медаль олгосон байна.


ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ АЗИЙН ЗАХ ЗЭЭЛД

Сэнгүр брэнд нь БНХАУ, ОХУ зэрэг Азийн улсуудад хэдийнээ танигдаж, борлуулагдаж байгаа билээ. Тэгвэл энэ удаа цар хүрээгээ улам тэлж “Sengur Ultra” нь Өмнөд Солонгос улсад экспортолж эхэлжээ. Одоогоор тус улсын GS25 сүлжээ дэлгүүрийн 15’000 гаруй салбараар худалдаалагдах юм байна.

GS25 сүлжээ дэлгүүр нь үйлчилгээний стандартаараа Солонгосын зах зээлд тасралтгүй 9 жил тэргүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индексээр 15 жилийн турш нэгдүгээр байраа хадгалж буй салбарын тэргүүлэгч брэнд. Тэр ч утгаараа нийлүүлэгчдэд өөрийн салбараар худалдаалах бүтээгдэхүүний амт чанар, аюулгүй байдал, гарал үүсэл зэрэгт өндөр шаардлагаа тавьдаг байна. Харин “Sengur Ultra” эдгээр шаардлагыг бүрэн хангажээ.


ЯАГААД “SENGUR ULTRA”-Г СОНГОХ ВЭ?

Олон улс, Ази, тэр ч бүү хэл Монголд ч тэр шар айраг өдрөөс өдөрт төрлөө нэмж, шинэ бүтээгдэхүүнүүд шил даран мэндэлсээр байгаа билээ. Тэгвэл “Sengur Ultra” нь тэдгээрээс ялгарах хоёр том давуу талтай ажээ.

Амт чанарын төгс зохицол: Дээд зэргийн орц найрлага, нарийн технологийн дагуу исгэсэн тул амт, чанарын төгс зохицлыг мэдрүүлнэ.

Сэргэг, зөөлөн мэдрэмж: Уусны дараа толгой өвтгөхгүй, цэвэр, зөөлөн амтыг төрүүлдэг “Ultra” шинж чанарыг өөртөө агуулсан тул ямар ч хоолтой гайхалтай зохицно.