Шинэ iPhone танилцуулагдаж, технологийн салбарт албан ёсоор намар ирлээ. Өчигдөр шөнө Apple удтал хүлээсэн анхны эвхэгддэг дэлгэцтэй iPhone Duo гар утсаа 1,999 долларын үнээр танилцуулав. Ийнхүү тус компани ухаалаг гар шинэ катогерит анх удаа хөл тавьж байгаа нь энэ юм. Үүнээс гадна энэ жил мөн л хүлээлтийн дагуу стандарт iPhone18 танилцуулагдсангүй. Харин iPhone Pro, AirPods, Apple Watch шинэчлэгдлээ.

анхны эвхэгддэг дэлгэцтэй iphone duo
Олон жилийн өмнөөс Apple эвхэгддэг дэлгэцтэй гар утасны технологи хөгжүүлж байгаа нь ил болсон. Энэ жилийн эхнээс намрын эвент дээр танилцуулах нь бараг л тодорхой болоод байв. Гэвч хэн ч зөв нэршлийг нь тааж чадсангүй. Технологийн хорхойтнууд iPhone Ultra, iPhone Fold зэрэг нэрүүдийг таамаг болгон дэвшүүлж байсан юм. Гэвч Apple-ийн сонголт iPhone Duo байжээ.
iPhone Duo дэлгэгдсэн үедээ гадаад пасспорт шиг хэмжээтэй буюу 7.6 инчийн дэлгэцтэй, харин эвхэгдсэн үедээ 5.4 инчийн хэмжээтэй. Гадна талд байрлах дэлгэц нь стандарт iPhone шиг бол дэлгэгдсэн үедээ iPad mini шиг гэж ойлгож болно. Дэлгэгдсэн үедээ iPhone 18 Max-аас 50%, iPhone 18 Pro-оос 80% том байх гэнэ.
Титан хүрээтэй их бие нь дэлгэсэн үедээ ердөө 5.2 мм-ийн зузаан. Харин эвхэгдсэн үедээ 11.3 мм зузаан. 254 грамм жинтэй. Тэгэхээр эвхээд халаасандаа авч явахад бага зэргийн овортой гар утас байх нь. Мөн Apple Pencil-тэй хослон ажиллах боломжтой.

iPhone Duo-оос хүлээж байсан хамгийн чухал зүйл бол нугасны технологи. Apple үүнийг яг л хос iPhone мэт харагдахаар тооцоолж хийж чаджээ. Дэлгэгдсэн үедээ ямар ч зураас харагдахгүй байв. WSJ-ийн сэтгүүлч асан Жонна Стерн томруулдаг шилээр харж хүртэл үзжээ. Гэсэн ч ямар ч зураас, өө сэв үзэгдэхгүй байв. Энэ бол эвхэгддэг ухаалаг гар утас үйлдвэрлэгчдийн гол толгой өвчин байсан юм. Apple 100 гаруй жижиг хэсгээс бүрдэх нугасны технологийг бүтээн, энэ асуудлыг шийджээ.

Харин хэрэглээний хувьд iOS 27-ийн Split View буюу дэлгэцээ хуваан хоёр апп зэрэг ашиглах горимоор тайлан уншингаа тэмдэглэл хөтөлж, газрын зураг харж байхдаа зурваст хариулж болно. Хагас эвхсэн үедээ гар утсаа ширээн дээр тавиад FaceTime дуудлага хийхэд нэмэлт ямар нэгэн суурь хэрэг болохгүй. Энэ мэт жижиг хэрэглэхэд авсаархан байх үйлдлүүдийг тооцоолж хийжээ.
iPhone Duo-ийн хамгийн олон хүний анхаарлыг татсан шийдэл нээж, хаагдах үед гарах анимейшн байлаа. Ямар ч алдаагүйгээр хажуугийн дэлгэцийн дүрсийг бүдэгрүүлж эвхэгдэх байдал бусад өрсөлдөгч нараасаа ялгарах онцлог байв.
Мөн Facei ID-гүй бөгөөд түүний оронд баруун талд нь хурууны хээг мэдрэх Touch ID-ийг суурилуулжээ. Түүнчлэн урд камерыг баруун дээд тал байршуулжээ.

Хүчин чадлын тухайд шинэ Apple-ийн анхны 2 нанометрийн хагас дамжуулагчтай A20 Pro чип, ууршилтын камер ашиглан дулаан тараах хөргөлтийн систем, хоёр батарей байрлуулжээ. Ингэснээр iPhone 17 Pro-оос 35 хувиар илүү хүчин чадалтай. Мөн Apple-ийн дизайныг нь хөгжүүлсэн өмнөхөөсөө 50 хувиар илүү хурдан сүлжээний C2 чипээр тоноглогджээ.
Үндсэн болон хэт өргөн өнцгийн 2 камер нь тус бүр 48 мегапикселын үзүүлэлттэй. Харин телефото камергүй тул холын дүрсийг татаж зураг дарах дээр Pro загвараасаа муу байж мэднэ. Түүнчлэн хос бататерей нь том дэлгэцээр 31 цаг, жижиг дэлгэцээр 44 цаг тасралтгүй бичлэг үзэх хүчин чадалтай.

256GB хувилбар 1,999 ам.доллароос эхэлж, 512GB, 1TB, 2TB сонголттой. Урьдчилсан захиалга аравдугаар сарын 16-нд эхэлж, 23-нд худалдаалагдаж эхэлнэ. Өнгөний сонголт: Star White, Night Sky
Ийнхүү Apple Samsung, Huawei, Xiaomi-ийн тэргүүлдэг зах зээлд хөл тавьлаа. Counterpoint-ийн судалгаагаар тэд эхний жилдээ 6 сая ширхэг iPhone Duo үйлдвэрлэх төлөвлөгөөтэй.
хамгийн хүчирхэг iPHONE 18 PRO
Видео боловсруулах, удаан хугацаанд тоглох, төхөөрөмж дээр AI загвар ажиллуулахад эхний хэдэн секундийн хурднаас илүү халсны дараах тогтвортой ажиллагаа чухал байдаг. Энэ тал дээр iPhone 18 Pro загвар A20 Pro чип, шинэ хөргөлтийн системийн тусламжтайгаар гүйцэтгэл нь iPhone 17 Pro-оос 40 хүртэл хувиар сайжирчээ.
Камерын хувьд өмнөхтэйгээ ижил 48 мегапикселийн гурвалсан камертай. Автомат тохируулгаас гадна мэргэжлийн зураг дарах зарим функцууд нэмэгдсэн нь онцгой байв.

Өмнөхтэйгээ ижил хөнгөн цагаан их биетэй Pro, Pro Max нь 6.3 болон 6.9 инчийн дэлгэцтэй, Wi‑Fi 7, Bluetooth 6 холболттой. Apple-ийн хэмжилтээр Pro Max видео 45 цаг хүртэл цэнэгээ барих хүчин чадалтай. Энэ нь iPhone 17 Pro-оос зургаан цагаар урт гэсэн үг юм.

Энэ намрын хамгийн чухал функцүүдийн нэг бол яахын аргагүй илүү ухаалаг Siri AI. Шинээр танилцуулагдсан төхөөрөмжүүдийн хамтаар албан ёсоор хэрэглээнд нэвтэрч байна. Эхний ээлжинд түгээмэл ашиглагддаг 20 гаруй хэл дээр ажилладаг байна.
256GB-аас 2TB хүртэл багтаамжтай Pro 1,199, Pro Max 1,299 ам.доллароос эхэлнэ. Захиалга есдүгээр сарын 12-нд эхэлж, худалдаа 18-нд худалдаанд гарна. Өнгөний сонголт: Black, Silver, Glacier, Burgundy
ai-аар тоноглогдсон AIRPODS 5
Хоёр жилийн AirPods шинэчлэгдлээ. Хамгийн чухал өөрчлөлт нь ANC буюу актив дуу тусгаарлах нэмэлттэй болжээ. Мөн шинэ акустик бүтэцийн тусламжтайгаар дуулгаралтын чанарыг сайжруулж чаджээ. Түүнчлэн тусгаар ярьж байх үед орчны чимээг тусгаарлах функц нэмэгдэв. H2 чипийн тусламжтайгаар Siri AI-ийн командаар идэвхжүүлж ажлуулах боломжтой болжээ. Мөн Apple-ийн шууд орчуулгын функцтэй. Үнийн хувьд энгийн хувилбар $129, утасгүй цэнэглэдэг гэртэй хувилбар $149.

цаг хугацааг ухраадаг APPLE WATCH
Намар болгон iPhone-оос гадна Apple-ийн ухаалаг цаг шинэчлэгддэг билээ. Энэ жилийн хамгийн чухал онцлог нь цаг хугацааг ухраах чадвартай болжээ. Хиймэл оюунд суурилсан Live Rewind функцын тусламжтайгаар сонсолгүй алдсан яриаг шууд орчуулсан хэлсэн үгийг ухаалаг цаган дээрээ харах боломжтой болжээ.
Apple Watch Series 12 хөнгөн цагаан, титан хувилбартаа 42 болон 46 мм, керамик хувилбартаа 43 болон 47 мм сонголтойгоор гарлаа. Мөн S11 чипээр тоноглогджээ. 24 цаг хүртэл цэнэгээ барих хүчин чадалтай.
Гол шинэчлэл нь Health Sensing System байлаа. Зүрхний цохилтыг арын горимд таван секунд тутам, цохилт хоорондын хугацааны хэлбэлзэл буюу HRV-ийг таван минут тутам хүртэл хэмжинэ. Apple-ийн тайлбарласнаар энэ нь Series 11-ээс илүү давтамжтай хэмжилт бөгөөд нойр, ачаалал, биеийн сэргэлт авах явцыг ажиглахад зориулжээ.

Apple Watch Ultra 4 болохоор 49 мм-ийн титан их биетэй Ultra 4 мөн S11 чиптэй. Ердийн хэрэглээнд 50, стандарт дасгалын хэмжилтэд 18, Max Extended Workout горимд 45 цаг хүртэл ажиллах хүчин чадалтай. Шинэ ухаалаг цагууд Siri AI хосолж эргэн тойрон дахь эрүүл мэндийн газрын мэдээллийг боловсруулах чадалтай гэнэ.
Үнийн хувьд Apple Series 12 $399, Ultra 4 $799-оос эхэлж, есдүгээр сарын 18-нд худалдаанд гарна.


