Технологийн салбарын санах ойн зах зээлд “100 жилд нэг тохиох үер” мэт нөхцөл үүсээд байна. Apple-ийн гүйцэтгэх захирал асан Тим Күүк санах ойн чипний үнийн огцом өсөлтийг ийн зүйрлэжээ. Тэрбээр 2026 оны долоодугаар сарын тайлангийн хэлэлцүүлгийн үеэр Apple энэ өсөлтийн улмаас бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэгдүүлсэн гэж тайлбарласан юм.

Хиймэл оюуны өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр технологийн томоохон компаниуд дата төв, дэд бүтцэд асар их хөрөнгө оруулж байна. Үүнийг дагаад санах ойн чипний эрэлт нэмэгдэж, үйлдвэрлэгчид хүчин чадлаа AI болон серверийн зориулалтын бүтээгдэхүүнд түлхүү хуваарилах болжээ. Ингэснээр хэрэглэгчийн төхөөрөмжид ашигладаг санах ойн нийлүүлэлтэд дарамт үүсэж, үйлдвэрлэлийн өртөг нэмэгдэж байна. Өсөн нэмэгдсэн зардлын тодорхой хэсэг нь төхөөрөмжийн үнээр дамжин хэрэглэгчдэд очих боллоо. Эх сурвалж: IDC

Энэ нөхцөл богино хугацаанд арилах төлөв бага байна. IDC-ийн 2026 оны зургаадугаар сард гаргасан төсөөллөөр санах ойн хомсдол 2027 оны эцэс хүртэл мэдэгдэхүйц сулрахгүй байж болзошгүй. Тэгвэл хэрэглэгчид үнэ буурахыг хүлээх хэрэгтэй юу? Эсвэл шаардлагатай төхөөрөмжийнхөө худалдан авалтыг эрт төлөвлөх нь зөв үү?

Зах зээлийн энэ өөрчлөлт, байгууллагын төхөөрөмжийн сонголт болон AI-ийн хэрэглээг хөндсөн Ай Ти Зон компанийн Tech Connect 2026 арга хэмжээ боллоо.

TECH CONNECT 2026 АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙД

Ай Ти Зон компанийн Tech Connect 2026: AI & Intelligent Device Solutions арга хэмжээ нь хиймэл оюун болон ухаалаг төхөөрөмжүүд байгууллагын өдөр тутмын ажилд хэрхэн бодит үнэ цэн бий болгож болохыг танилцуулахад чиглэлээ.

Хөтөлбөрийн хүрээнд PC зах зээлийн өөрчлөлт, Dell-ийн байгууллагын компьютерын шийдлүүд, Canon imageFORCE хэвлэлийн шинэ үеийн технологи, Lenovo-ийн илүү уян хатан, бүтээмжтэй ажлын орчин бүрдүүлэх шийдлүүдийг танилцуулав. Мөн AI хэрэгслүүдийг өдөр тутмын ажил, мэдээлэл боловсруулах болон хувь хүний бүтээмжийг нэмэгдүүлэхэд ашиглах практик боломжуудыг хөндлөө.

АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТЭД ЮУ ХЭЛЭВ?

Б.Цэнгэл Ай Ти Зон ХХК-ийн бизнес хөгжил хариуцсан менежер

“Энэхүү арга хэмжээгээр бид хиймэл оюуны технологийн хөгжил, дэлхийн чиг хандлага болон салбаруудад үзүүлж буй нөлөөг онцлохын зэрэгцээ өдөр тутмын ажилдаа хэрхэн үр дүнтэй ашиглаж, бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтойг голлон танилцууллаа.

Өнөөдөр хиймэл оюуны технологийн хөгжилтэй зэрэгцэн компьютер болон бусад ухаалаг төхөөрөмжүүдийн тооцоолох хүчин чадал нэмэгдэж, өгөгдөл боловсруулах, хэлний загваруудыг төхөөрөмж дээрээ ажиллуулах боломж улам өргөжиж байна. Энэхүү өөрчлөлттэй уялдуулан бид харилцагчдадаа хиймэл оюунд бэлэн компьютер, бүтээмжийг дэмжих төхөөрөмжүүдээс эхлээд байгууллагын дэд бүтэц хүртэлх цогц технологийн шийдлүүдийг санал болгон ажиллаж байна.”

Б.Золбоо Ай Ти Зон ХХК-ийн клиент шийдлийн хэлтсийн дарга

“Өнөөдөр хиймэл оюуны хөгжил дэлхийн технологийн зах зээлд, тэр дундаа компьютер, тоног төхөөрөмжийн үнэд шууд нөлөөлж эхэлж байна. Жишээ нь, зөвхөн OpenAI, Softbank, Oracle компаниудын хамтарсан Stargate дата төвийн мега төсөл гэхэд л дэлхийн нийт RAM буюу шуурхай санах ойн чипний үйлдвэрлэлийн 40 орчим хувьтай тэнцэх хэмжээний нийлүүлэлт авахаар гэрээ байгуулсан гэх мэдээлэл бий.

Энэ нь хиймэл оюуны дэд бүтцийн эрэлт ямар өндөр байгааг харуулж байгаа юм. Үүнээс шалтгаалаад ойрын хугацаанд компьютер, тоног төхөөрөмжийн үнэ буурна гэж хүлээхэд улам хэцүү болж байна. Өмнө нь бид үнэ буурахыг хүлээгээд худалдан авалтаа хойшлуулдаг байсан бол одоо эсрэгээрээ хүлээх тусам илүү өндөр зардал гаргах эрсдэлтэй болж байгаа юм. Тиймээс байгууллагууд худалдан авалтаа эртнээс төлөвлөж, шийдвэрээ цаг алдалгүй гаргах нь чухал болоод байна.

Ай Ти Зон компани нь харилцагчдадаа технологийн шинэчлэл, зах зээлийн чиг хандлагыг танилцуулах зорилгоор жилийн турш төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаад бид мэдээллийн технологийн өдөр тутмын хэрэглээ болох байгууллагын ажилтнуудын бүтээмжийг дэмжих компьютер, төхөөрөмж болон Modern Workplace-ийн цогц шийдлүүдийг AI-ийн трендтэй холбон танилцууллаа.”

Б.Тэнгис Dell Technologies компанийн клиент шийдлийн менежер

“Dell Technologies нь endpoint төхөөрөмжийн аюулгүй байдлын салбарт инновац, хамгаалалтын шийдлээрээ тэргүүлж, квантын дараах криптографын (PQC) хамгаалалтыг компьютерийн "firmware" түвшинд нэвтрүүлснээр аюулгүй байдлын шинэ жишиг тогтоож байна.

Үүний зэрэгцээ Dell-ийн орчин цагийн ажлын талбарын (Modern Workplace) цогц шийдэл нь зөвхөн бизнесийн компьютерээр хязгаарлагдахгүй. Мэргэжлийн монитор, док станц, гар, хулгана, видео хурлын төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслийг нэгтгэн, ажилтнуудын өдөр тутмын хэрэглээнд тохирсон тав тухтай, бүтээмжтэй, аюулгүй ажлын орчныг бүрдүүлдэг.

Ингэснээр байгууллагууд найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, хялбар IT удирдлагыг хангахаас гадна ажилтнуудын хэрэглээний туршлага, сэтгэл ханамж, ажлын бүтээмжийг сайжруулах боломжтой.”

ХЭН, ХЭДЭЭР ҮНЭЭ НЭМЭВ?

Санах ойн өртгийн өсөлт эцсийн бүтээгдэхүүний үнэд аль хэдийн нөлөөлж эхэлжээ. Доорх нь 2025 оны аравдугаар сараас 2026 оны аравдугаар сарын хооронд хэрэгжсэн өөрчлөлтийн жишээнүүд юм. Ам.доллароор илэрхийлсэн дүн нь АНУ-ын зах зээлийн зарласан үнэ бөгөөд Монгол дахь худалдах үнэ биш.

Apple: MacBook-ийн суурь үнийг 100–300 ам.доллароор нэмэв. 2026 оны зургаадугаар сарын 25-нд MacBook Neo-ийн үнэ 599-өөс 699 доллар буюу 16.7%, MacBook Air-ийнх 1,099-өөс 1,299 доллар болж нэмэгдсэн

Microsoft: Surface-ийн зарим загварын үнийг 25–31% нэмэв. 2026 оны дөрөвдүгээр сард Surface Pro 12 инчийн загвар 799-өөс 1,049 ам.доллар болж, 250 ам.доллар буюу 31.3% өссөн.

Dell: Сервер болон PC-ийн үнийн саналуудыг шинэчлэв. Тус компани серверийн үнийн тогтолцоогоо 2025 оны арванхоёрдугаар сарын 10-нд, PC-ийн нээлттэй үнийн саналуудыг 2026 оны нэгдүгээр сарын 6-нд шинэчилснээ мэдээлсэн.

HP: PC-ийн үнэд өөрчлөлт оруулав. 2026 оны хоёрдугаар сарын тайлангийн хэлэлцүүлэгт HP өртгийн өсөлттэй холбоотой үнийн арга хэмжээнүүд хэрэгжүүлснээ мэдээлсэн.

ОНЦЛОХ МӨЧҮҮД