Нисгэгч, усан онгоцны ахмадууд байршил, техникийн үзүүлэлт, үйл явдлаа цаг тутам тэмдэглэн үлдээдэг logbook-ээс санаа аван хүргэж буй журнал контентын шинэ дугаарт тавтай морил. Журналын шинэхэн дугаарт Монголын залуу уншигчдын хайрт зохиолч Аюурзана болон Өлзийтөгс нарын охин Гэгээ оролцлоо. Тэрээр Нидерландын Хааны нэрэмжит уран зургийн Академийг уран зургийн чиглэлээр, Лейден Их сургуулийг урлагийн түүхийн мэргэжлээр төгссөн бөгөөд одоо Амстердам хотноо ажиллаж, амьдарч буй.
Тэрээр Бельгийн Киекен төв, Францын Ника, Английн “Project Native Informant” зэрэг галлерейд өөрийн үзэсгэлэнгээ толилуулж байсан бөгөөд оны эхэнд Нидерландын хааны нэрэмжит “Орчин үеийн уран зургийн” тэмцээний сүүлийн шатанд Азийн орнуудаас ганцаараа шалгарч үлдсэн зэрэг чамгүй амжилтуудыг үзүүлээд буй залуу уран бүтээлч.
Энэ долоо хоног тэрээр Мариян Крамер гэх галлерейд нээгдэх “A Centre without a Middle” хэмээх үзэсгэлэнд бүтээлээ толилуулах гэж буй. Уг ажлынх нь бэлтгэл хэсэгтэй буюу түүний нэг өдөртэй ийнхүү танилцья.
Тэрээр Бельгийн Киекен төв, Францын Ника, Английн “Project Native Informant” зэрэг галлерейд өөрийн үзэсгэлэнгээ толилуулж байсан бөгөөд оны эхэнд Нидерландын хааны нэрэмжит “Орчин үеийн уран зургийн” тэмцээний сүүлийн шатанд Азийн орнуудаас ганцаараа шалгарч үлдсэн зэрэг чамгүй амжилтуудыг үзүүлээд буй залуу уран бүтээлч.
Энэ долоо хоног тэрээр Мариян Крамер гэх галлерейд нээгдэх “A Centre without a Middle” хэмээх үзэсгэлэнд бүтээлээ толилуулах гэж буй. Уг ажлынх нь бэлтгэл хэсэгтэй буюу түүний нэг өдөртэй ийнхүү танилцья.
08.00
08.00
Орчин үеийн уран зургаар мэргэшсэн учраас шинийг эрэлхийлсэн экспериментал бүтээлүүд туурвиж, урлан дээрээ тогтмол зургаа зурах нь миний өдөр тутмын ажил. Тийм ч учраас нэг өдөр маань янз бүрийн үйл явдал, өөр өөр ажил хэрэг дунд өнгөрдөг.
Амстердам бороо ихтэй, чийглэг хот ч ойрдоо нарлаг сайхан байгаа. Өнөөдөр урлан дээрээ уулзалт товлосон. Тиймээс, уулзалтаасаа өмнө очиж ажиллахаар 8.00 цагийн үед босож бэлэн болоод 9 цаг өнгөрөөгөөд галт тэргэнд суулаа. Ном уншсаар оройтож унтдаг тул 8.00 аас өмнө босох нь ер нь ховор шүү. Миний урлан Амстердамын төв буудалтай ойр болохоор гэрээсээ гараад галт тэргэнд суугаад 10 минут явж очдог.
Амстердам хотын 750 жилийн ойг тохиолдуулан энэ жил маш олон урлаг, соёлын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа юм. Эндхийн Мариян Крамер гэх галлерейд нээгдэх “A Centre without a Middle” хэмээх, тун удахгүй нээлтээ хийх хамтарсан үзэсгэлэнд оролцох урилга хүлээн авсан болохоор энэ үзэсгэлэндээ бэлдээд ойрдоо завгүй байлаа. Өнөөдөр галлерейн хүмүүс ирж зургуудыг минь авахаар ярилцаж тохиролцсон юм. Хамтарсан үзэсгэлэн маань 5-р сарын 24-нд Амстердамын урлагийн долоо хоногийн үеэр нээлтээ хийнэ. Амстердамд би ихэвчлэн алхдаг бөгөөд төв галт тэрэгний буудлаас урлан руугаа энэ замаар, суваг даган явдаг.
10.00
Урландаа ирлээ. Би бага зэрэг эмх замбараагүй орчинд ажиллах дуртай. Нэгэн зэрэг олон зураг дээр ажилладаг болохоор бүгдийг нь чөлөөтэй харж байхын тулд зэрэгцүүлэн өрж, эсвэл өлгөдөг. Урлангийн маань хананууд өөр өөр ажлаар үргэлж дүүрэн байдаг. Хана дүүрмэгц шалан дээр шинэ зураг эхлүүлнэ. Зураагүй үедээ ажлуудаа ширтэж сууна. Зогсож чадахгүй, тасралтгүй зурах үе байна. Дараагийн алхмаа бодож, зурахгүй харж суух үе ч байна. Зарим зураг дээрээ хэдэн сар ажилладаг бол заримыг нь хэдхэн цагийн дотор дуусгачихдаг. Зурж байхдаа хөгжим сонсох дуртай болохоор урландаа орж ирэнгүүтээ хамгийн түрүүнд хийдэг зүйл бол хөгжмөө асаах. Сүүлийн үед ардын дуучин Д.Түмэндэмбэрэл болон The Cranberries хамтлагийн дуунуудаас урландаа тоглуулж байгаа. Галлерейн ажилтнууд иртэл зургуудынхаа баглаа боодлыг шалгах, бусад зураг дээрээ ажиллах хоёр цагийн хугацаа байна. Будгаа найруулж эхэлье дээ.
12.30
12.30
Шинэ зургаа эхлээд удаагүй байтал галлерейн машин ирж боосон зургуудыг минь зөөж байна. Уг үзэсгэлэнд би өөрийн зургаан ажлаа дэлгэхээр тохирсон. Тэдгээрээс, тээвэрлэхэд хамгийн ярвигтай зураг бол хүрээ жаазгүй, даавуун дээрх ажил минь. Ихэвчлэн хавтгайгаар нь зөөх ёстой байдаг тул зураг дээрх шиг янз янзаар боож тавина. Үүнийг мэргэжлийн хүмүүс хоёр талаас нь өргөн, болгоомжтой дамжилсаар явж машиндаа оруулдаг. Нээрэн зураг зөөх, тээвэрлэх ажил бараг л урлаг гэж хэлж болох, нарийн ярвигтай ажил байдаг.
Зураачийн ажил гэдэг хэзээ ч дуусдаггүй, чөлөөт цаг, амралт гэж байдаггүй юм шиг санагддаг. Тэгэхээр энэ үзэсгэлэнгийнхээ зургуудыг дуусгаж илгээсэн ч энэ нь миний ажил дууссан гэсэн үг биш ээ. Зөвхөн үзэсгэлэнд зориулж зурах биш, цаг мөч бүхэнд, тогтмол зурж ажиллаж байж л бүтээлч үйл явцаа хадгалж, шинийг эрэлхийлэх “гол” үүргээ үргэлжлүүлэх тул би тасралтгүй зурахыг хичээдэг.
13.00
13.00
Өдрийн цайгаа уухаар гарах замдаа “Амстердам урлагийн долоо хоног”-ийн зарлал гудамжуудад гарч эхэлснийг анзаарлаа. Одоо оролцох гэж буй үзэсгэлэн минь уг томоохон арга хэмжээний нэгэн хэсэг юм. “Үзэсгэлэн маань ямар болох бол?” гэж хэрэндээ л догдолж байна. Надаас гадна эндхийн дөрвөн уран бүтээлч ажлуудаа толилуулах тул тэдэнтэй уулзаж танилцахыг ч тэсэн ядан хүлээж байна.
14.00
14.00
Өнөөдөр багагүй үр бүтээлтэй ажиллаж, хэдэн зураг эхлүүлж амжсан тул орой очих ёстой нэгэн үзэсгэлэнгийн нээлтээс өмнө найзынхаа урлан дээр түр саатаж амсхийхээр шийдэв. Намайг маш сайн ойлгодог, цэвэр ариун сэтгэлээр үргэлж дэмждэг уран бүтээлч найзууд маань миний амьдралд маш нандин байр суурь эзэлдэг. Ажлуудынхаа талаар санаа бодлоо солилцох нь чухал байдаг ч заримдаа бид хамтдаа урлагаас өөр зүйл хийж, бяцхан завсарлага авах дуртай.
Энэ удаа надтай хамт урлагийн хөтөлбөр төгссөн сайн найз Тобиас Таенсийнхаа урлан дээр сая ирж Го даам тоглолоо. Бид хоёр уг нь ихэвчлэн шатар тоглох дуртай ч сүүлийн үед Го даам илүү хэцүү бас сонирхолтой санагдаад байгаа. Олон талын авьяастай энэ найз минь өнгөрсөн жилийн Нидерландын хааны нэрэмжит уран зургийн шагналын ялагчаар тодорсон, чадварлаг зураач. Хэдэн долоо хоногийн өмнө надад бэлэглэсэн зургийг нь би ихэд нандигнан, гэртээ, хайртай номуудынхаа дээр тавьсан шүү.
17.00
Оройн нээлтэд зориулж хувцсаа солихоор гэрээрээ дайраад гарлаа.
18.30
18.30
2021 онд сургуулиа төгссөнийхөө дараа би Амстердам дахь, мэргэжлийн зураачдад зориулсан олон улсын тэтгэлэгт хөтөлбөр “Де Ательерс”-т тэнцэн орж хоёр жил ажилласан юм. Ихээхэн нэр хүндтэй, мэргэжлийн хүрээнд өндөр үнэлэгддэг уг хөтөлбөр жил бүр мянга мянган хүсэлтээс зөвхөн 10 зураачийг сонгон элсүүлж, маш том урлан, амьдрах байр, стипендээр хангадаг томоохон институт бөгөөд Европын шилдэг уран бүтээлчдийг урьж долоо хоног бүр мастеркласс өгдөг. Би уг хөтөлбөрийн багш нараасаа, хамт ажиллаж байсан уран бүтээлчдээсээ маш их зүйл сурч, олон сайн найзтай болсон. “Де Ательерс”-ийн жил бүр зохион байгуулдаг “Шинэ төгсөгчдийн үзэсгэлэн (Offspring)” их алдартай. Энэ жилийн төгсөгчдийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр болж байгаа бөгөөд төгсөгчийн хувиар уригдсан юм. Жил бүр өөр өөр, чадалтай уран бүтээлчийн үзэсгэлэнгүүд тус тусын урлангуудад дэлгэгдсэн байх ба бүрэн үзэж дуусахад багагүй цаг ордог.
Өнөөдөр олон найз нөхөд, танилууд маань ирсэн тул маш завгүй нээлт болов. Энэ жил төгсөж буй София Салазар болон Руору Моугийн үзэсгэлэнгийн зургуудаас хуваалцъя. Орчин үеийн урлагт зөвхөн бүтээлээс гадна ажлаа хэрхэн дэглэж, үзэсгэлэнгээ хэрхэн тавих нь тухайн уран бүтээлчийн чадал чансаа, сэтгэлгээний дам илэрхийллийн чухал хэсэг болдог. Орон зайгаа хэрхэн шийдэх, уран бүтээлээ өрөөний хаана, яаж байрлуулах нь хүртэл маш олон зүйлийг илэрхийлнэ. Үзэсгэлэн дэглэх сонирхолтой бөгөөд амаргүй ажлыг би энэхүү хөтөлбөрөөс сурч авсан.
Ойрд уулзаагүй багш, найз, танилуудтайгаа ярилцсаар оройг сайхан өнгөрүүллээ. Зураачид ихэвчлэн тус тусын урлан дээрээ, ганцаархнаа ажилладаг болохоор үзэсгэлэнгийн нээлтийн үеэр л цуглан нэгдэж, мэргэжил нэгтнүүдтэйгээ цагийг өнгөрөөдөг. Тодруулбал, нээлтэд очно гэдэг нь нэг ёсондоо ажлаа хийж буй өөр хэлбэр гэсэн үг. Зураачид бүтээлээ хийгээгүй үедээ ч “ажиллаж” байдаг нь аливаа зүйлийг харж, дүгнэн шинжлэх, мөн, амарч, уншиж байхдаа ч уран бүтээлээ бодож эргэцүүлж, зогсолтгүй сурч байдаг болохоор тэр биз ээ.
22.00
Үзэсгэлэнгээс гараад гэртээ харихаар Амстердамын төв буудал дээр ирэхэд Газад болж буй дайныг эсэргүүцэгчдийн жагсаалтай тааралдав. Эндхийн залуучууд нэлээд улс төрийн идэвхтэй бөгөөд дэлхий даяар болон олон улсад болж буй үйл явдлуудад үргэлж санаа зовдог. Хүний эрх, амь нас, бусдын амьдралын сайн сайхны төлөө тэмцэж, дуу хоолойгоо өргөдөг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ийм эрх чөлөөг нийгэм нь ч олгодог. Өнгөрсөн долоо хоногийн Ням гарагт л гэхэд Нидерландын сүүлийн 20 жилд тохиосон хамгийн том буюу 100 мянга гаран хүн нэгдсэн жагсаал Хааг хотод болж өнгөрсөн. Зөвхөн өөрийнхөө ертөнцөд, ахуй амьдралынхаа жижиг сажиг асуудалд л хавчигдан амьдралгүй бусад улс орон, бусад соёл, өөр амьдралуудад юу болж байгаа талаар ч эргэцүүлж боддог байхыг эндхийн нийгмээс сурч авсан шүү. Үл тоомсорлох, юу ч хийхгүй байхын оронд хэн нэгний төлөө жижиг ч болтугай алхам хийдэг хүмүүсийг би үргэлж хүндэлж, биширдэг. Ганц өөрийнхөө өдрийг биш, мөн Амстердамын нэгэн өдөр хэрхэн өнгөрч буйг хуваалцмаар санагдаж уг жагсаалыг дурдлаа.
23:00
Гэртээ ирлээ. Би үндсэн ажлынхаа хажуугаар нэгэн настай зураачийн урланд туслах зураачаар ажилладаг юм л даа. Тэр ажилдаа маргааш очиж өдөржин ажиллах болохоор ингээд амаръя гэж бодож байна. Завгүй өдрийн эцэст ном уншиж, чимээгүй суух таатай байдаг юм. Надтай хамт өнөөдөр Амстердамын төвөөр болон эндхийн урлагийн ертөнцөөр бяцхан аялал хийсэн танд баярлалаа.
З Зочин 2025.10.07 193.57.157.185
Hamt baga surguulid baihad manai deed angid baisan. Mash huurhun, eyldeg, zuv handlagatai huurhun egch baisan yg hevendee baina.
Г Гэгээгийн "фэн" 2025.06.08 66.181.176.249
Хайртай хөөрхөн Гэгээд хорвоо ертөнцийн бүхий л сайн сайхныг хүсье. Мөн дэлхийдээ улам их гэрэл ГЭГЭЭ болоорой. Хэзээ нэгэн цагт уулзаж, ярилцана гэдэгтээ итгэдэг. Тэр үедээ энд сэтгэгдэл бичиж байснаа дурсан яримз. Хорвоо дэлхий бидний төсөөлж ч чадамгүй гайхамшигтай зүйлсийг амьдралд авчирдаг билээ. <3
Б Багш нь 2025.05.23 66.181.179.199
Хүүхэд байхын л маш даруухан, эелдэг сайн охин байсан даа. Хүн ялгадаггүй, тусархуу, их зөв хүүхэд. "Сайн санааны үзүүрт шар тос" гэдэг, зөв хүн болохоороо л ингэж сайхан яваа юм. Хайртай шавьдаа улам их амжилтыг хүсэн ерөөе. Даруу зангаа битгий гээгээрэй. Ангийн багш нь.
B Badama 2025.05.23 61.255.189.33
Урлагийн ертөнцөд Гэгээ татуулсан чамд баярлалаа. Ажлынхаа өглөөг сайхан нийтлэлээр эхлүүллээ. Анрээдийн хамт олонд үргэлж талархаж явдаг даа...