Мөнгөний хэрэгцээ хэзээд гардаг. Зөвхөн өнөө маргаашаа болгоод, бодоод явах нь дэндүү ухаалаг бус үйлдэл. Нэг өдөр өвдөөд л эмнэлэг явах болоход дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж мэднэ. Тэгэхээр, нэгдүгээрт орлогоосоо давсан зардал гаргахгүй байх, хоёрдугаарт илүү гарсныг нь заавал цааш хадгаламжиндаа хийх! Тиймээс хадгаламж үүсгэж, мөнгөө зөв удирдахыг хүсэж байгаа ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа залуучуудад зориулан дараах мэдээллийг хүргэе. 

алхам 1: орлого, зарлагаа бүртгэх

Зорилго: Аль зардлуудаа илүү танаж, сард (эсхүл өөр хугацаанд) хэр хэмжээний хуримтлалыг бий болгох чадамжтайгаа ойлгох.

Хувийн санхүүгийн бүртгэл хийхэд гар утасны тусгай апп ашиглах, excel дээр өөртөө зориулсан sheet үүсгэх, дэвтэрт тэмдэглэж явах зэрэг олон арга бий. Миний хувьд утасны цэнэг хурдан дуусдаг, мөн орлого, зарлагаа тухай бүрд тэмдэглэх нь амаргүй санагдсан учраас долоо хоног бүрийн баасан гарагт ажил тарахын өмнө Google Sheets дээр банкны хуулгаа гаргаж байгаад бүртгэдэг болсон. Та өөрийн амьдралын хэв маягт хамгийн тохирсон аргыг сонгон ашиглаарай.

Холбоотой: Хувийн санхүүгээ удирдахад туслах 3 апп

алхам 2: хуримтлах мөнгөө тооцоолох

Тогтмол хуримтлалдаа мөнгө хийж дадаагүй бол их хэмжээгээр эсвэл богино хугацаанд хуримтлал үүсэх гэж яаралгүйгээр бодит байдалд нийцэхүйц, ухаалаг хуримтлалын мөнгөн дүн тавих нь зүйтэй.

Санхүүгийн зардлыг ерөнхийд нь зайлшгүй болон сул зардал хэмээн хуваан авч үзэж болно. Зайлшгүй төрөлд нь байрны мөнгө, лизинг, утасны төлбөр, өдөр тутмын хүнс, автобус такси зэрэг багтана. Харин сул зардал нь кофе уух, гадуур хооллох, дуртай зүйлсээ худалдан авах зэрэг багтах юм.

Таны сарын орлогоос зайлшгүй зардал болон хуримтлалд зарцуулах мөнгө хасагдсаны дараа үлдэх мөнгийг сул зардлын төсөв болгож ашиглах нь тохиромжтой байдаг. Хэрвээ хангалттай хэмжээний төсөв үлдэхгүй, аль эсвэл хуримтлалын мөнгө тань хэт бага байгаа бол зардлаа ухаалгаар танах боломжуудыг судлаад үзээрэй.

Мөнгө хадгална гэдэг олж байгаатай адил.

Бенжамин Франклин

алхам 3: хуримтлалын дансаа сонгох

Хадгаламж бол таны найз л гэсэн үг. Сайн сайхан явж байгаа үедээ харж хандаж чадвал хэцүү үед таны арыг бат даана. Хуримтлалаа үүсгэхийн өмнө та өөрийн нөхцөл байдалд тохирсон, хялбар хадгаламжаа байршуулах аргуудыг судалж үзээрэй. Миний хувьд саяхан зарлагдсан Капитрон банкны хадгаламжийн чалленжийг эхлүүлээд хоёр долоо хонож байна. Хадгаламжийн хүү нь 20.2% буюу бусад банкнуудаас хамаагүй өндөр байсан төдийгүй чалленж маягаар явагдаж байгаа нь сонирхолтой санагдаад найзуудын хамт бүртгүүлсэн байгаа.

Ердөө 1000 төгрөгөөс таны хадгаламж эхлэх ба долоо хоног бүр энэ дүнгээ ихэсгэн 2000, 3000 гэж явсаар хамгийн сүүлийн долоо хоногт 52.000 төгрөгийг хийх ёстой юм билээ. Хамгийн гол нь долоо хоног бүр алдахгүй явж чадвал үндсэн хадгаламжийн хүү 6.0% дээрээ чалленжаа биелүүлсний хүү болох 14.2% нэмэгдэнэ.

Ингэснээр төгсгөлд нь 1.378.000₮-ний хадгаламжтай болох ба хуримтлалын хүү болох 96,090₮ нэмэгдэж нийт 1.474.090₮-тэй болчихно гэсэн үг. Миний хувьд утсан дээрээ сануулга тавьж байгаад интернэт банкаараа шилжүүлээд явж байгаа. Орлого хийх хугацааг сануулсан мессеж гар утсанд давхар ирдэг нь их таалагдсан.

Хэрвээ арай өндөр дүнтэйгээр хадгаламжаа үүсгэхийг хүсэж байвал 300.000 хүртэлх төгрөгийг 7 хоног бүр алдахгүй хадгаламждаа хийдэг адилхан урамшууллын нөхцөлтэй өөр нэг сонголттой юм байна лээ. Тухайлбал, долоо хоног бүр 300.000 төгрөгийг дансандаа тогтмол хийж чадвал үндсэн хадгаламжийн 15.600.000₮ дээр 1.601.500₮-ний хүү нэмэгдэж та 17.201.500₮-ийн хадгаламжтай болчихно гэсэн үг.

Дэлгэрэнгүй: 52 долоо хоногийн хуримтлалын чалленжийн тухай

Capitron Bank

төгсгөлийн оронд: хадгаламж бол дадал юм. 

Хадгаламж бол ганц удаа хийгээд дуусгах ажил биш насан турш баримтлах дадал юм. Өөрөөр хэлбэл, хадгаламжтай хүн болохыг зорих нь чухал болохоос биш шинэ утастай болох нь биш юм. Энэ хандлагыг та өөртөө бий болгож чадвал хувийн санхүүгээ тодорхой хэмжээнд удирдаад сурчихлаа гэсэн үг.

Урт хугацаанд хадгаламж үүсгэх хүнд санагдаж байвал 3 сараар төлөвлөөд үз. Хадгаламж үүсгэх мөнгө хангалттай биш байвал 1000 төгрөгнөөс эхлэх дээр дурдсан Капитрон банкны хадгаламж хүртэл байна шүү дээ. Тиймээс хойш тавилгүй, хүндрүүлэлгүй яг одооноос хуримтлалыг амьдралынхаа нэг хэсэг, дадал болгохыг хичээгээрэй. Амжилт хүсье.