Харилцагчдаа хэрэгцээт үйлчилгээ, шинэлэг төхөөрөмжүүдээр хангасаар ирсэн Мобикомын зээл илүү таатай нөхцөлтэй болжээ. Тухайлбал, тэд хиймэл оюунд суурилсан тооцоолуур ашиглан, зээлийн эрхийг хамгийн өндрөөр тогтоодог болсон байна. Энэхүү хүүгүй зээлийн хугацаа болон урьдчилгаа төлбөрийн хэрэглэгч өөрөө сонгох боломж бүрдээд зогсохгүй, нэг зээлийн гэрээгээр олон бүтээгдэхүүнийг багцлан авах боломжтой болсныг онцлууштай.
Энэ удаагийн нийтлэлээрээ бид Мобикомд борлуулагдаж буй 10 бүтээгдэхүүнийг онцолж байгаа бөгөөд та 10 сая хүртэлх тогтоогдсон зээлийн эрхдээ тааруулан дараах бүтээгдэхүүнээс сонгон багцаар нь аваарай.
Өөртөө
iPhone 16 цуврал
iPhone 16 цуврал
Орчин цагийн хамгийн алдартай ухаалаг утас болох iPhone-ий хамгийн сүүлд гарсан 16 цувралаас хүссэн загвараа Мобикомоос авах боломжтой. iPhone 16, iPhone 16 Plus, iPhone 16 Pro, iPhone 16 Pro Max болон энэ оны хоёр сард танилцуулагдсан iPhone 16e загварууд дундаас хүссэн өнгө, хэрэгцээт багтаамждаа тааруулан хамгийн таатай нөхцөлөөр аваарай. Ухаалаг утсаа шинэчлэх хамгийн тохиромжтой үе биш гэж үү?
Худалдаж авах
Samsung S25 цуврал
Samsung S25 цуврал
Хиймэл оюуны хэрэглээ, шинэлэг функцүүдээрээ ухаалаг утасны хөгжлийг түүчээлж буй S25 цувралын гар утас маргаангүй хамгийн сайн сонголтуудын нэг. Та S25, S25+, S25 Ultra болон бусад загваруудаасаа эрс нимгэн S25 Edge загваруудаас сонголтоо хийх боломжтой. Апп хооронд чөлөөтэй хөрвөн ажиллаж, таны хэрэглээ, зан төлөвт үндэслэн дараагийн үйлдлийг таамаглах чадвартай Galaxy AI апп таны хувийн туслах шиг л ажиллах болно. Цаашилбал, дүрс бичлэг дээрх салхи, хөгжим, эргэн тойрон, олон нийтийн зэрэг дуу чимээг хүссэнээрээ намсгах, чангалах боломж зэрэг амьдрал хөнгөвчилж, бүтээмж нэмэх олон давуу тал S25 цувралд бий.
Худалдаж авах
AirPods 4
AirPods 4
Чанартай дуугаралт, төсөр үнээрээ хэрэглэгчдийн дунд шагшигддаг AirPods чихэвч дөрөвдүгээр үеийн загвараа хэдхэн сарын өмнө танилцуулаад буй. Нэг цэнэглэлтээр 30 цаг хүртэл ашиглах боломжтой бөгөөд толгой дохиод л дуудлага авах зэрэг олон шинэ, хэрэгцээт функцүүдээр тоноглогджээ. Мөн AirPods чихэвч нь таныг iPhone, MacBook зэрэг Apple-ийн төхөөрөмжүүдийнхээ алийг нь хэрэглэж байгааг автоматаар мэдэрч ажилладаг учраас Apple экосистемийн бүх төхөөрөмжүүдтэй төгс тохирдог. Та энгийн AirPods 4 болон орчны дуу чимээ тусгаарлах чадвартай AirPods 4 ANC (Active Noice Cancellation) загваруудаас сонголтоо хийх боломжтой.
Honor Magic 6 pro
Honor Magic 6 pro
Дэлхийн ухаалаг утасны зах зээлд шинэлэг уур амьсгал, шилдэг технологийн шийдлүүдээрээ хүч түрэн орж ирж буй онцлох брэнд бол Honor. Харин Magic 6 Pro загвар бол Honor брэндийн flagship буюу санал болгож буй хамгийн хүчирхэг үзүүлэлттэй, шилдэг загвар нь юм. Өндөр нягтаршилтай, 6.8 инчийн өргөн дэлгэц, нэг цэнэглэлтээр хоёр өдрийн турш ашиглах супер батарей болон мэргэжлийн түвшний гэрэл зураг, 4К чанартай бичлэг авах чадвартай камерыг багтаасан энэхүү загвар таны бат бөх, үнэнч, найдвартай туслах болох нь гарцаагүй.
Гэртээ
Мобинетийн "Өрхийн интернэт" үйлчилгээний төхөөрөмжүүд
2011 онд Монголд анх удаа GPON технологийг нэвтрүүлж, нийслэлд төдийгүй орон нутаг дахь өрхүүдийг өндөр хурдны интернэтээр хангасаар ирсэн Мобинетийн өрхийн интернэтийг та ч бас мэдэх биз ээ. Хэрэв та гэртээ интернэтийн үйлчилгээ суурилуулахаар судалж байгаа бол өндөр хурдны интернэтийг хямд үнэ, хязгааргүй дата багцын хамт хэрэглэгчдэдээ хүргэсээр ирсэн "Өрхийн интернэт" үйлчилгээний төхөөрөмжүүдийг Мобикомийн хамгийн таатай зээлийн нөхцөлөөр авах боломжтой болжээ.
Мобикомын "Манай Интернэт" үйлчилгээний суурин төхөөрөмж
Мобикомын "Манай Интернэт" үйлчилгээний суурин төхөөрөмж
"Манай Интернэт" нь Мобикомын 4G LTE сүлжээ орсон бүх байршилд зөөврийн болон суурин байдлаар ашиглах боломжтой үүрэн холбооны хөдөлгөөнт интернэт үйлчилгээ юм. Хэрэв та шилэн кабелийн холболт шаардахгүй энэхүү үйлчилгээг сонирхож байвал суурь төхөөрөмжийг хамгийн таатай зээлийн нөхцөлөөр авах энэ боломжийг бүү алдаарай!
Хүүхдэдээ
ZTE Nubia Neo 2
ZTE Nubia Neo 2
Гар утасны тоглоомд дуртай хүүхэд залууст тусгайлан зориулагдсан энэхүү утас нь Unisoc T820 чип, 20GB хүртэл шуурхай санах ой, хамгийн гол нь 6000mAh батарейтай. Мөн дээд буланд байх хоёр товчийг хүссэнээрээ тохируулснаар тоглоом тоглож байхдаа ямар ч үйлдлийг илүү хурдан хийж, тоглож байхдаа өрсөлдөгчөөсөө урьтах боломжтой. Хэдий биет сэнсгүй ч утасыг хөргөх тусгай материалтай тул хэт хална гэж санаа зоволтгүй. Шинэлэг загвар, хүчирхэг үзүүлэлт бүхий энэхүү ухаалаг гар утас өсвөр насны хүүхдэд тань таалагдах нь лав.
Samsung galaxy A16
Samsung galaxy A16
Хэрэглэхэд хялбар, энгийн бөгөөд найдвартай ухаалаг утас хайж буй хүүхдүүдэд зориулсан Samsung-ийн ээлжит хямд, чанартай сонголт бол A16. Сүүлийн үеийн One UI-тай, хиймэл оюунд суурилсан ухаалаг камертайгаас гадна цэнэгээ удаан барих 5000mAh батарейтай гэдгээрээ онцлог. Тиймээс хэрэгцээнээс давсан өндөр үзүүлэлт, төвөгтэй олон функцтэй гар утас барих шаардлагагүй өсвөр насны хүүхдэд тань санал болгож байна.
Худалдаж авах
Huawei MatePad SE
Huawei MatePad SE
Хичээлээ онлайнаар үзэх, дижитал зураг зурах, сошиал медиа контент бүтээх хүүхдийн хүсэл сонирхолд төгс нийцэх таблет бол MatePad SE. Уг таблет нь 10.4 инчийн өргөн дэлгэц, нүд хамгаалах горим, хүүхдийн аюулгүй байдлыг хангах эцэг эхийн хяналтын тохиргоотой учраас хүүхдийг ухаалаг төхөөрөмжтэй эрүүлээр нөхөрлүүлэхэд тохирно. Нэг үгээр бол суралцах, хөгжих, бүтээх гурвыг нэг дор шийдэж чадсан ухаалаг таблет.
Худалдаж авах
Huawei Nova 13i
Huawei Nova 13i
Huawei Nova 13i ухаалаг утас нь өсвөр насныханд төгс тохирох загвар бөгөөд загварлаг хийц, хүчирхэг камер, цэнэгээ удаан барих чадвараараа онцгойрдог. Өнгөлөг, загварлаг хийцтэйгээс гадна 6.8 инчийн том дэлгэцтэй ба 108 мегапиксел хиймэл оюунт камер нь өндөр чанартай зураг, бичлэг авч, сошиал орчинд бүтээлчээр өөрийгөө илэрхийлэхэд нь туслах болно. Huawei-ийн нэрийн хуудас болсон, 40 ваттын SuperCharge Turbo түргэн цэнэглэх технологийн ачаар Nova 13i-ийн бүтэн өдөр цэнэгээ барих 5000 mAh батарей нь ердөө 30 минутын дотор 62 хувь хүртэл цэнэглэгддэг аж.
Худалдаж авах
Та өөрт ойр Мобикомын салбарт хандан зээлийн эрхээ тогтоолгож хүссэн төхөөрөмжөө хамгийн таатай нөхцөлөөр аваарай.